Өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр Дорноговь аймагт том оврын ачааны авто машин жин тонн хэтрүүлэн ачиж, улмаар цагдаагийн хяналтын постыг тойрч явах замдаа осолджээ.
Уг ослоор бэртэж, гэмтсэн хүн байхгүй бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.
Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас босоо тэнхлэгийн авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ачаа даацыг стандартын дагуу тээвэрлэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байгаа тул замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна.
Тээврийн цагдаагийн алба