Өчигдөр өдрийн 15.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд таван настай А гурван метрийн гүний худагт унаж амь насаа алджээ.
Тодруулбал, хүү аав, ээжийн хамт малаа услах гэж яваад тэднийг малаа хариулах хооронд худаг руу унасан байжээ.
Тус хэргийг Баянцагаан сумын цагдаагийн газраас шалгаж байна.
Б.Лхам