Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дөрвөн хүний амь насыг “ДҮРЭМ”-ийн дагуу өнгөрөөх үү

2019-4-19
0
ЖИРГЭХ

Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд технологиороо өрсөлдөж, хүч үзэж байхад манай улс хэн нь илүү эрх ямба эдлэх талаар хоорондоо “буруу ишилсэн сүх” шиг явж байна. Яг үнэндээ байдал ийм л байна. Бид олон улсын жишигт гэж эн тэнцүүлж ярих дуртай. Гэтэл тэр олон улсын жишиг гээч зүйлд нь бидэн шиг сандал суудлаа ярихаас биш ажилгүй яваа улс байгаа болов уу. Тэд хөгжлөөрөө хэн нь бусдыгаа манлайлах талаар хэлэлцэж байна. Бүр сансарт хүн зорчуулдаг болохоор ханцуй шамлан оржээ. Энгийнээр бол дэлхийн хэмжээнд технологийн дайн явагдаж байхад бид ядаж технологиороо эн зэрэгцдэггүй юм гэхэд эхлээд гүйдлээ олчихмоор байна. 

Өнөөдөр Монгол Улсад хууль нь эрх мэдлийн дор бөхийж, цагаан дээр хараар  бичигдсэн хэлбэр төдий зүйл болсон уу гэсэн хар бий боллоо. Уг нь бид амьд явах, аюулгүй орчинд амьдрах халдашгүй байх дархан эрхтэй. Энэ тухай яриад ч хэрэггүй. Үндсэн хуульдаа онцгойлон шигтгэсэн энэ эрх зүгээр л тунхагийн төдий зүйл мэт болж хувирчээ. Хүнийг тамлан зовоож, эрүүдэн шүүж байгаа нь хүний эрх үнэгүйдэж байгаагийн илрэл биш гэж үү.

Засгийн газрын үйл ажиллагааг шүүх нь шүүн тунгаах хүртэл эрхгүй болох гэж байна. Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл буюу Засгийн газрын үйл ажиллагаа шүүхээс гадуур байна гэсэн агуулга бүхий үзэл санааг дэмжчихлээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөл биеллээ олоход ойрхон байна.

Саяхан Ерөнхийлөгч Х.Баттулга засаглалын тогтолцоог өөрчилж бүгдийг гартаа авахаар санаархаж байлаа. Харин одоо Засгийн газар хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг болохыг чармайж байна. Хуулиас давсан эрх мэдэл үгүй гэж ярьдаг ч түүнийг эвдэхээр Засаг нь ингэж ажиллаж байна шүү дээ.  

Ард түмний эрх ашигийг төлөөлж, тэдний төлөө ажиллана гэж сонгогдсон хүмүүсийн зоргоор аашилж байгаа нь эцсийн дүнд ард түмний л буруу тухай зарим хуульчид шинвнэлдэх боллоо. Учир нь аливаа улс ардчиллыг ардчилал хэвээр нь хадгалъя гэвэл манаагаа сайн манах ёстой байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, улстөрд тавих хараа хяналт дутмагаас болж тэдний эрх нь хэтийдэж дарангуйлал бий болдог гэж тайлбарлаж байна.

Нэг талаас төрийн гүйцэтгэх дээд байгууллага нь хуулийн байгууллагыг ингэж үгүйсгэж байна. Нөгөөтэйгүүр эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй жишиг тогтоод бүр идээлжээ. Зөвхөн төрийн гүйцэтгэх дээд байгууллага гэлтгүй хууль тогтоох эрх бүхий байгууллага нь хүртэл хуулиа гишгэлж байхад аргагүй ч юм шиг. Хуулийг үнэнч шударгаар хэрэглэе гэх санаа зориг орж ирэх үү. Хууль гээч зүйл энгийн иргэдэд л зориулагдсан юм шиг л сүүлдээ харагдах боллоо.

Бидний бүтээсэн гээд сайшраад байдаг ардчилал тэгээд энэ гэж үү. Ажил үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар амь насаа алдах тохиолдол их байна. Энд хариуцлага гэж алга. Ер нь очих хаяг, оочих эзэнгүй болохын зэрэгцээ үхсэнийх нь хохь болж дуусдаг болов. Аюулгүй орчинд ажил үүргээ эрхэлж, гудамжаар айдас түгшүүртэй алхаж байна. Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, халдашгүй байх эрх хаана хэрэгжиж байна вэ.

Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн ослоос үүдэн хэдэн арван гэр бүл хагацал үзжээ. Доорх баримтаар жишээ татан өгүүлье.

  • Тухайлбал, 2018 оны долдугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд мах, хиам утах зориулалттай халуун уурын төмөр хоолойноос хий авч байх явцад крант мултарч хиамны үйлдвэрийн ээлжийн сантехникч амиа алдсан.

 

  • 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилганаас 40 настай залуу унаж амь насаа алджээ.
  • Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр “Эко Алтан Заамар” уурхайд осол гарч дөрвөн иргэн амь насаа алдсан юм. Уг осол гарсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас тус уурхайн ашиглалтын бүх лицензийн зөвшөөрлийг цуцална хэмээн мэдэгдсэн ч одоог хүртэл осол гарсан талбайгаас бусад зөвшөөрөлд нь үйл ажиллагаа нь хэвийн явагдсаар байна. Уурхайн удирдлагуудад эрүү үүсгэсэн ч одоогоор ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
  • Мөн Налайх дүүрэг дэх нүүрсний 83 цооногийн 70-ыг нь дангаараа эзэмшдэг “Сүмбэрхудаг” компани найман хүний амь насанд хүрчээ. Түүнчлэн Налайх дүүрэг дэх нүүрс олборлолтын улмаас сүүлийн 10 жилд уурхайн осол 137 удаа гарч 274 хүн аврагдаж, 126 хүн амь насаа алдсан тухай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт, шалгалтынхаа үеэр мэдээлсэн юм. 
  • 2018 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 10.05 цагийн орчимд ажил үүргээ гүйцэтгэж явсан залуу галт тэргэнд шүргүүлж амь насаа алдсан.
  • Энэ сарын 2-ны өдрийн 10.53 цагт “УБТЗ” ХНН-ийн II ангийн IX хэсгийн замчин ажил үүргээ гүйцэтгэж яваад галт тэргэнд дайруулж амь насаа алдсан байна.

Энэ мэт үйлдвэрлэлийн ослоос үүдэн амь насаа алдах явдал зөндөө байна. Сүүлд Төв цэвэрлэх байгууламжид 11 хүн хордож, дөрвөн хүн лаганд унаж амь насаа алдлаа. Энэ нь Улаанбаатар хотын үйлдвэр болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэж 24 цагийн турш ажилладаг инженерийн байгууламж юм. Өөрөөр хэлбэл, хамгийн хортой нөхцөл бөгөөд энгийн хүн ямар нэгэн хамгаалалтгүйгээр үнэр авах төдий л ухаан алдаж унах эрсдэлтэй. Тийм ч учраас дотор нь ажиллаж буй иргэдийн хамгаалалтын маск, хувцас, техник тоноглол нь дээд зэргийн буюу стандартад нийцсэн байх учиртай. Гэвч үнэхээр тандарт хангадаг масктай байсан бол 11 хүн хордож, амь насаараар дэнчин тавих уу. Эдгээр хүмүүсийн цаана үр хүүхэд, хань ижил, аав ээж, садан төрөл гээд дор хаяж 10-аад хүн бий.

Түүнчлэн лаганд унаж амиа алдсан иргэдийн хариуцлагыг хэн хүлээх вэ. Эсвэл дүрмийн дагуу аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй хэмээн өөрсдийг нь буруутгаад л өнгөрөх үү. Энэ удаад бас дөрвөн хүний амь насыг “ДҮРЭМ”-ийн дагуу өнгөрөөх үү.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Улаанбаатарт 28 градус дулаан байна
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Бөхмөрөн (45.117.32.130)
    Хөдөлмөр хамгаалал,аюулгүй ажиллагааны төсөөлөл ч үгүй мэргэжлийн бус цүнхчид,намчдын балагаар олон хүн үрэгдэж байна.
    2019 оны 04 сарын 20 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй удирдлага нь хариуцлага хүлээх учиртай,,,, Хүний амь нас гэдэг
    2019 оны 04 сарын 20 | Хариулах
  • ЗОЧИН (182.160.32.189)
    Б.ЛХАМ СЭТГҮҮЛЧЭЭ! ТА АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМЬ НАСАА АЛДСАН ХҮМҮҮСИЙН ТУХАЙ БИЧСЭНД ТАЛАРХАЯ. ЕР НЬ ЭР ЦЭРГИЙН АЛБАНД ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ТЭНЦЭЖ ЯВААД ӨВЧНӨӨР БАС ОСЛООР НАС БАРСАН ТОХИОЛДОЛ МАШ ИХ БАЙДАГ ДАА. ТА ЭНЭ ТАЛААР НИЙТЛЭЛ БИЧИХИЙГ ХҮСЬЕ
    2019 оны 04 сарын 20 | Хариулах
  • иргэн (64.119.17.13)
    Терхуугээс насан туршдаа хунийхээ амь насыг нэхэх болно чи мартсан ч бид мартахгуй шуу
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
    • Учираа мэд хөөе
      төрхүү ямар хаматай юм бэ. учраа мэдэж коммент бияч
      2019 оны 04 сарын 19
  • иргэн (64.119.17.13)
    . менгиийг идсэн дарга нарын херенгийг нь хурааж осолдсон хумуусийн ар гэрт егех хэрэгтэй ард тумний саналаар шийтгэж баймаар бн наад хулгайч дарга санаатай юмнууд чинь худлаа ярьж бгаад хаяна за ард тумэн харж ь байгаарай
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • WORLD AWARDS 2026 нь "Нүүдэлчин" Дэлхийн Соёлын Фестивалийн хүрээнд зохион байгуулагдна
    саяхан
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    17 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    41 мин
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    15 цаг 51 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    16 цаг 0 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    16 цаг 16 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    16 цаг 22 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    16 цаг 26 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    17 цаг 40 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    17 цаг 42 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    18 цаг 54 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    18 цаг 57 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    18 цаг 57 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    19 цаг 0 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    21 цаг 25 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    21 цаг 36 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    21 цаг 38 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    21 цаг 45 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    22 цаг 3 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК