Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г. Дуламсүрэн: Төрийн шийдвэрийг эсэргүүцэж, шаардлага биелүүлдэггүй тээврийн компаниудтай хатуу тэмцэнэ

2019-4-22
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед Улаанбаатар -Хөвсгөл аймгийн чиглэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт цагаар тээвэрлэхээр болоод байгаа аж. Үүнтэй холбогдуулан “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас холбогдох зорчигч урсгалын судалгааг хийсэн байна. Энэхүү судалгаагаар тухайн чиглэлийн суудал ашиглалт 2018 оны жилийн эцсийн байдлаар 74 хувьтай байсан бөгөөд 2019 оны нэгдүгээр улиралын байдлаар орон нутаг болон Улаанбаатар талаас  18:00, 20.00 цагт нийт 238 нэмэлт тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарчээ. Тиймээс дээрх цагуудаар зорчин явах эрэлт хэрэгцээ үүссэн тул 19.00 цагийн давтамж нэмэгдүүлэх шаардлага гарсан байна.

Энэ талаар АТҮТ-ийн ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-Сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн мэдээлэл гарч байна. Ямар шийдвэр гаргаад ямар асуудал үүссэн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Улаанбаатар-Хөвсгөл аймгийн чиглэлийн үйлчилгээнд 19.00 цагийн давтамжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “  Чингүн хурд транс” ХХК-тай гэрээ байгуулж Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд өдөр бүр 19 цагийн давтамжийг  нэмэгдүүлсэн. Энэ чиглэлд  “Минтранс” ХХК, “Нөхөрлөл зам хоршоо” болон “Чингүн хурд” ХХК -ууд өдөр бүр 8:00, 15:00, 18:00, 20:00 цагуудад үйлчилдэг бөгөөд зорчигч урсгал, эрэлтийн судалгааг хийсний үндсэн дээр  19:00 цагийн давтамжийг нэмэгдүүлэн “Чингүн хурд транс” ХХК гэрээ байгуулсан. Үүнтэй холбогдуулан хоёр компанийн зүгээс эсэргүүцэл илэрхийлээд байгаа. Уг нь тус компани  шинэ компани биш  Улаанбаатар- Хөвсгөл чиглэлд долоо хоногт  нэг рейс тээвэрлэлт гүйцэтгэдэг компани юм. 

-Тэгэхээр тээвэрлэгч компаниуд цагийн давтамжаас үүдээд маргаан дэгдээсэн хэрэг үү. Заавал яагаад 19.00 цагийг “ булаацалдаад” байгаа юм. Зорчигчид их зорчдог гэсэн үг үү?

Цагийн давтамжийг ямар тохиолдолд нэмэгдүүлдэг вэ гэхээр зорчигчийн урсгалтай холбоотой. Хөвсгөл аймгийн хувьд бусад аймгууудаас онцлогтой, аялал жуулчлалын бүс гэдгээр сүүлийн жилүүдэд зорчигчдын тоо байнга өсч байна.  Энэ нь 2019 оны нэгээс гуравдугаар сарын хугацаанд  тухайн чиглэлд нэмэлтээр гарсан тээврийн хэрэгсэл болон зорчигчдын  тооноос  тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал,  18:00, 20:00 цагт үндсэн төлөвлөсөн хуваарьт тээврийн хэрэгсэл дээр нэмж 238 тээврийн хэрэгсэл тогтмол тээвэрлэлтэд гарснаас тодорхой харагдаж байна. Иймээс бодит судалгаа хийсний үндсэн дээр 19.00 цагийн давтамжийг баталгаажуулаад гэрээ байгуулсан.

-Ямар судалгаа хийсэн бэ?

-2019 оны нэгдүгээр улирлын байдлаар үндсэн тээвэрлэлт эрхэлдэг “ Минтранс” ХХК              “ Нөхөрлөл зам хоршоо” компаниудын нэмэлтээр үйлчилсэн тээврийн хэрэгслийн тооноос харвал,  Улаанбаатар хот талаас нийт 146, орон нутаг талаасаа 92 нэмэлт тээврийн хэрэгсэл үйлчилсэн  бөгөөд  нийтдээ 238 удаа нэмэлт тээврийн хэрэгсэл үйлчилсэн байна. Энэ нэмэлт тээврийн хэрэгслүүд  зөвхөн 18.00, 20.00 цагт байна. Харин өглөөний цаг дээр гардаггүй 15.00 цагт гэхэд эхний гурван сарын байдлаар долоон нэмэлт тээврийн хэрэгсэл гарсан байна. Үүнээс цагаар нь ангилбал 18.00 цагт  зөвхөн хот талаасаа 102 буюу нийлбэр дүнгээрээ 157 нэмэлт тээврийн хэрэгсэл гарсан байна. Энэ нь нийт нэмэлт тээврийн хэрэгслийн 70 хувийг эзэлж байгаа нь нэмэлт цагийн сонголт зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байгаа юм.  Дээрх судалгаанаас харахад нийт төлөвлөсөн хуваарьт тээврийн хэрэгсэл дээр нэмж 65 хувийн урьдчилан төлөвлөөгүй, тээврийн хэрэгсэл үйлчилсэн байна. Цагийн давтамжийг нэмэгдүүлж баталгаажуулснаар иргэдэд баталгаатай, гэрээ бүхий, урьдчилан төлөвлөсөн тээврийн үйлчилгээ хүрч байгаа гэдгийг онцломоор байна. Гэтэл үндсэн тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг хоёр компанийнхан үүнийг эсэргүүцэж байгаа нь  монополь эрх эдлэх гэсэн явуургүй үйл ажиллагаа юм. “ Чингүн хурд транс” компани өөрсдийн зүгээс тодорхой судалгааг хийсний үндсэн дээр удаа дараа 19:00 цагийн давтамж нэмэгдүүлэх хүсэлтийг гарган тус газарт хандсан бөгөөд манай газрын зүгээс хүсэлтийг судлах, эрх үүргийн хүрээнд шийдвэрлэн ажилласан. Нөгөө талаар бид төрийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээхээс бус зөвхөн цөөн хэдэн компанийн эрх ашигт нийцүүлэн ажиллана гэж байхгүй.

-Орон нутгийн тээвэр эрхлэлтийн компаниуд ямар шаардлага хангасан байх ёстой юм бэ?

-Тээвэрлэгч байгууллагууд холбогдох хууль, дүрэм, журам стандартын хүрээнд тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шаардлагаа хангасан байхаас гадна тээвэрлэлтийг гүйцэтгэх нөөц боломжийг харгалзан үздэг. Үүнийг бид парк ашиглалтын коэффициентоор тодорхойлдог. Өнөөдрийн байдлаар “ Минтранс” компани 75.4 хувь байгаа нь бүртгэлтэй 34 автобусныхаа 70 хувийг ашиглаж байна. “ Нөхөрлөл зам хоршоо” компани 66.7 хувь, “ Чингүн хурд транс” компани 12.8 хувийн ашиглалттай байна.  Өөрөөр хэлбэл, “ Чингүн хурд транс” компани үлдсэн 80 хувиа ашиглаж чадахгүй байгаа гэсэн үг. Зах зээлийн зарчим өрсөлдөөний журмаар харсан  ч  энэ шударга бус тоо гарч байна. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа бусдаас онцлогтой. Тээврийн хэрэгсэл нь бэлэн байгаа гээд шууд гэрээ хийх боломжгүй. Тухайн тээвэрлэлт замдаа саатвал нөөцөд байгаа автобусыг гаргах шаардлага гардаг. Энэ утгаараа одоо тээвэрлэлт хийж байгаа компаниуд тус нөөцийг хангаж байгаа юу, зөрчил гаргадаг уу, хурд хэтрүүлдэг үү, зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хэрхэн хамгаалж яваа гэх зэрэг олон асуулт гарч ирдэг.

-Тантай санал нийлж байна. Яагаад гэвэл сүүлийн үед орон нутгийн тээвэрлэлт хийж буй компаниуд маш хариуцлагагүй ажиллаж иргэдийн амь насанд ноцтой хохирол учруулсан тохиолдол цөөнгүй гарсан. Энэ бүхний хариуцлагыг хэнтэй тооцох вэ?

-Зөв асуулт байна. АТҮТ-ийн үйл ажиллагааны гол зорилго нь иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг баталгаатай, найдвартай тээвэрлэлтийн үйл ажиллагаагаар хангахад оршино. Тиймээс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахаас гадна үйлчилгээ үзүүлж байгаа компаниудтай хууль дүрмийг мөрдүүлж ажиллах үүрэгтэй. Түүнээс биш ганцхан компанийн эрх ашгийн төлөө дуугараад байгаа биш юм. Зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд үйл эрхэлж байгаа компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, хариуцлагатай ажиллах ёстой. Тэд үйл ажиллагаагаа хангаж ажиллаж чадахгүйгээс иргэд амь нас, эрүүл мэндээрээ  хохирч байна. Дээрх хоёр компанийн хувьд өнгөрсөн жилийн хугацаанд хамгийн их саатал, зөрчлийг гаргасан  бөгөөд  он гарсаар энэ байдал арилахгүй байна. Тээврийн хэрэгслийн бэлэн байдлаа хангаж, засвар үйлчилгээгээ хийдэггүйгээс техникийн саатал байнга гаргадаг төдийгүй том хэмжээний осол гаргаж байсан удаатай. Тухайлбал, “ Минтранс” ХХК компанийн автобус  Баянчандманийн зам дээр 46 зорчигчтой явж байгаад тодорхойгүй шалтгааны улмаас шатсан тохиолдол гарсан. Дээрх компаниудын гаргадаг зөрчлүүд дотроос зөвхөн хурд хэтрүүлсэн зөрчлийг тоон үзүүлэлтээр харвал 2019 оны нэгдүгээр улиралд “Минтранс” ХХК 4196 удаагийн, Нөхөрлөл зам ХХК 4042 удаагийн давтамжтай хурд хэтрүүлжээ.  Энэ бол бага тоо биш, зорчигчдын амь насыг эрсдэлд оруулж байна. Тээвэрлэгч компаниуд техникийн бэлэн байдлыг хангах, өглөө бүр эмчийн үзлэгт хамрагдах, жолоочийн бэлэн байдал шалгах механикаар тээвэрлэлтийг хийх тал дээр маш хангалтгүй ажилладаг. Иргэдэд хүртээмжтэй аюулгүй , найдвартай үйлчилгээг хүргэх нэн тэргүүний зорилго гэхээс илүү зөвхөн орлого олох, компанийн эрх ашиг эсвэл манай чиглэлд бид л үйлчилнэ гэсэн үзэл бодлоор хандаж нийгэмд буруу ойлголт өгөх хандлага тээвэрлэгч байгууллагууд гаргаж байгаа нь харамсалтай байна.

-Тэгвэл ийм олон зөрчил дахин давтан гаргаад байгаа тохиолдолд эрхийг нь сэргээхгүй байж болдоггүй юм уу?

Анхны тээвэрлэгч компаниуд гэсэн утгаар нь дэмжиж ажиллах бодлого баримтлан ажилладаг. Өөрөөр хэлбэл, тухайн компани  хэчнээн хүнийг ажлын байртай байлгаж байна, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед аль болох өөрсдийнхөө хэр хэмжээнд боломж бололцоогоо ашиглаж хамтран ажиллахыг хүсдэг. Гэтэл энэ бүхнийг буруугаар ойлгож нийгэмд сөрөг мэдээлэл тарааж  байгаад харамсч байна. Цаашдаа төрийн байгууллагын шийдвэр тогтоомжийг үл тоож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, удаа дараа зөрчил гаргасаар байгаа тохиолдолд тээвэрлэлтийн компаниудтай иргэд, зорчигчдын эрх ашгийн үүднээс хатуу хариуцлага тооцож ажиллана.

В.Сарантуяа

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Дамдинням: Шатахууны үнэ нэмэгдэх асуудал тодорхойгүй хэвээр байна
Ч.Лодойсамбуу: Номын хавтасны тухайд мэдээгүй байсан. “Nepko” хэвлэлийн газрын гаргаж өгсөн шинэ постероор номоо хэвлэлтэд өгсөн
"Улаанбаатар-хөрөнгө оруулалт" арга хэмжээ эхэллээ
Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Дамдинням: Шатахууны үнэ нэмэгдэх асуудал тодорхойгүй хэвээр байна
    3 цаг 0 мин
  • Ч.Лодойсамбуу: Номын хавтасны тухайд мэдээгүй байсан. “Nepko” хэвлэлийн газрын гаргаж өгсөн шинэ постероор номоо хэвлэлтэд өгсөн
    3 цаг 32 мин
  • "Улаанбаатар-хөрөнгө оруулалт" арга хэмжээ эхэллээ
    3 цаг 50 мин
  • Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
    4 цаг 27 мин
  • “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
    4 цаг 42 мин
  • Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
    4 цаг 46 мин
  • Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
    5 цаг 23 мин
  • А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
    8 цаг 10 мин
  • Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
    8 цаг 59 мин
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
    9 цаг 5 мин
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
    9 цаг 31 мин
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
    9 цаг 48 мин
  • ФОТО: УИХ-ын хаврын чуулган нээлээ
    10 цаг 47 мин
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
    11 цаг 23 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 46 мин
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
    11 цаг 48 мин
  • ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
    11 цаг 58 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 2 мин
  • Улаанбаатарт 2 градус дулаан байна
    12 цаг 16 мин
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
    12 цаг 47 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК