Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ӨМӨЗО-оор зорчсон тэмдэглэл I

2019-4-22
0
ЖИРГЭХ

МСНЭ-ийн "Медиа-тур" аялалын баг бүрэлдэхүүн “70 жилийн гэрч” хэмээх хүндтэй нэр зүүж Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлага бэлтгэхээр Улаанбаатараас Хөх хот руу дөрөвдүгээр сарын 11-ны өдөр хүлгийн жолоо залсан юм. “70 жилийн гэрч” Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын үйл ажиллагааг зохион байгуулснаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болон БНХАУ байгуулагдсаны 70 жилийн туршид хуримтлуулсан туршлага, хөгжил ололттой сэтгүүлчид танилцаж, мэдээ мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэхээрээ ихээхэн ач холбогдолтой. Уг үйл ажиллагааг хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Өвөр Монголын Өдрийн сонины “Солонго” мэдээллийн төв болон Монголын талаас Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулсан юм. Тус үйл ажиллагааны нээлтийн үеэр ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юйшян “Монгол, хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэг зэрэг олон салбарт гарсан хөгжил дэвшлийг үзүүлэхийн зэрэгцээ хоёр орны найрамдалт харилцаа, нөхөрсөг үйл ажиллагааны үр дүнг гүйцэд харуулахаар хоёр орны хэвлэл мэдээллийнхний хамтарсан аялалыг цувралаар зохион байгуулж байна” гэлээ. Ийнхүү нээлтийн ёслолын дараа биднийг хоёр багт хувааж уг хотын жишиг үлгэр жишээ төсөл, бүтээн байгуулалттай танилцуулсан юм. Миний хуваарилагдсан баг Далан хар уулын энгэрийг зорьж, Экологийн цогц шинэчлэл төслийн газартай танилцахаар хөдөлсөн юм.

Хийсэн ажлаас нь сэтгэл мэдрэгдсэн бүтээл

Хэдхэн жилийн дараа дэлхийн хамгийн ногоон улс, эко ард түмэн хэмээн цоллогдох улсын нэгд БНХАУ тэргүүлнэ гэдэгт би лав хувьдаа эргэлзэхгүй байна.

Учир нь хаана л мод тарих боломж, зай байна тэр бүхэнд мод тарьж ойжуулна. Ингэхдээ тэд ажил хийхдээ сэтгэлээсээ ажлыг хийдэг улс аж. Аялалын явцад өглөөний 04.00 цагт босоод модоо арчлах иргэдтэй таарсанаа энд цухас дурдъя. Үүнээс гадна тэд мод тарихдаа судалгаа шинжилгээтэй, орчин нөхцөлд нь тохируулж тарьдаг аж. Ийн өгүүлэхийн учир нь бид Даланхар уулын энгэрийн экологи хамгааллын иж бүрэн засан сайжруулах төстэй танилцах явцад илэрсэн юм. Даланхар уулын энгэрийн экологи хамгааллын иж бүрэн засан сайжруулах төсөл нь 120 км урт, 3.3 км өргөн, 400 мкв талбайтай, Хөх хотын харьяа дахь дөрвөн хошуу, 97300 гаруй хүн амыг хамардаг аж. Уг төсөл нь Хөх хотын өнөөдрийг хүртэлх хамгийн том экологийн хамгааллын инженер, төсөл эхлүүлсэн долоон жил гаруйн хугацаанд 13200 га талбай бүхий нүцгэн уулыг ойжуулж, 1.865 сая мод тарьж ургуулан, 1000 га талбай газар өвс тарьсан байна. Ингэхдээ тус газарт "Ургамалын хүрээлэн"-г байгуулжээ. Тус хүрээлэнд 15000 гаруй ургамлын үндэс хадгалагддаг ба тус бүрийг судалж, хэрхэн арчлах, ямар газар тарих нь илүү оновтой болохыг тогтоодог байна. Хүрээлэнгийн дата баазад ургамлын төрөл зүйлийг судлахын зэрэгцээ хреилгааг мөн давхар судхлдаг аж. Өөрөөр хэлбэл, аль газар, аль хотын аль бүсийн газар шороо нь ямар онлогтой юунаас бүтдэг талаар судалгааг нарийвчлан хийж тус газар мод, ургамал тарилаа гэхэд ямар төрлийн ургамал таривал үр дүнтэй байх вэ, яаж арчлах вэ гэдгийг нэг бүрчлэн судалснаараа ихээхэн онцлогтой юм. Тодруулбал, Өвөрмонголд гэхэд голчлон гурван ургамал ургадаг. Тэгвэл энэ гурван ургамлыг түшиглэн ямар ургамал тарихыг мөн судалдаг гэсэн үг. Мөн Уст сүмийн соёлын хамгаалалтын бүс, Уст ойн парк, Халчин экологийн парк, Ваньмяо экологийн үржүүлгийн суурин, Ваньмяо бэлчээр, Ямаат ойн парк зэрэг 10 гаруй үзэмжийн бүсийг бүтээн байгуулж, экологийн нөхөн сэргээлт, байгаль орчны хамгаалал, аялал жуулчлалыг нэгтгэсэн ногоон загварыг бий болгосон байна.

Цаашид хотын баруун хэсгийг Даланхар уулын энгэрийн экологийг засан сайжруулах ажилтай нэгтгэж, экологийн соёлын бүтээн байгуулалтын төлөвлөгөө болон тусгай төлөвлөгөө гаргаж, улсын экологийн соёлын загвар хотыг идэвхтэй бий болгохоор зорьж байгаа аж. Үүнээс гадна экологийн соёлын том дата тавцан байгуулж, нөөц баялаг, экологи, байгаль орчны даацын чадавх болон тогтвортой хөгжлийн түвшинд шинжилгээ судалгаа хийх, томоохон хэмжээний ногоон байгууламжийг байгуулахад бүх хүчээ дайчлан, нийгмийн хүчний оролцоог дэмжиж, 600 мянган мк талбайг шинээр ногоожуулах, ойн аж үйлдвэрийг өргөнөөр хөгжүүлж, ойн аж үйлдвэр, аж үйлдвэр экологийг дэмжин, экологийн хөгжлийн шинэ замыг нээхээр зорьжээ. Мөн үүнээс гадна төслийн хүрээнд 2015 онд 1010 хүний багтаамжтай гэр өргөө барьсан нь дэлхийн хамгийн том төмөр Монгол гэр аж. Гэр өргөөг барихдаа Монгол Улсаас архитектур авчирч зураг төсөл, дизайныг шийдүүлсэн байна. Уг өргөөнд Монгол хятадын хамтарсан экспо худалдааг хоёр удаа зохион байгуулсан бөгөөд энэ жил дахин зохиогдох аж.

Гэрийг Монголын хэв шинжийг хадгалан засч тохижуулсан бөгөөд шат, хаалгыг модоор хийжээ. Харин багануудыг нь цул мөнгөөр чимэглэсэн гэнэ. Мөн ханыг Монголын тал нутгийн зургаар чимэглэж дотор нь сүйх тэрэг хүртэл байршуулжээ.

Мөн гаднах орчныг зүлэгжүүлэхдээ Монгол Улсаас авчирсан өвсийг үрслүүлж ногоожуулсан хэмээн танилцуулж байсан юм. Уг төслийг хэрэгжүүлэхээс өмнө тус газарт хайрга чулуу, шороо ихтэй тал газар байсан гэдгийг онцолж байсан бөгөөд өмнөх одоогийн зургийг нь бидэнд үзүүлсэн нь аргагүй үр дүнтэй ажилласны гэрчилж байлаа. Ийн тэд аливаа нэг улс, үндэстний тодотголтой зүйл хийхдээ тэр л хэв шинжийг нэвт шингээсэн бүтээл гаргадаг улс ажээ. Ингээд хөдөлмөрч эко түмний сурвалжлагаа энд хүргээд жаргаая дараагийн цуврал сурвалжлагаараа Хятад улс иргэдээ хэрхэн ядуурлаас гаргаж буй талаар нийтлэх болно.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Улаанбаатарт 28 градус дулаан байна
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.9.43.216)
    Энэдээс санаа авч ниислэлээс журам дүрэм гаргаж айл өрх албан газруудыг хашаандаа гаднаа заавал мод зүлэг тарьж тохижилт хиилгэж хэрхэн арчилж ургуулж буйд хяналт тавимаар юмаа.Цаг хугацаа дэмии өнгөрөөж байхаар Амарсайхан албадан тариулсан гээд нэг юмтай байх хэрэгтэйш дээ.Ниислэл гэхгүй улс аймгууд мод бут зүлэг цэцэрлэт хүрээлэн хиимээр юмаа .Сургуулиудын боилогиин багш нар гэж хүмүүс байдаг бол сургуулиа ногооруулмаар юмаа.Ниитээрээ мөнгө бодож хэрэлдсэн со кино үзсээр арчаагүй ангаахайнууд болсон гэдэг хоч зүүсэн тэнэгүүд ээ
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • оо (202.72.245.122)
    Зайлшгүй хийдэг шинжлэх ухаанд суурилсан зүйлийг онцлог гайхалтйа гэж бичиж
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • WORLD AWARDS 2026 нь "Нүүдэлчин" Дэлхийн Соёлын Фестивалийн хүрээнд зохион байгуулагдна
    саяхан
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    17 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    41 мин
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    15 цаг 51 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    16 цаг 0 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    16 цаг 16 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    16 цаг 22 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    16 цаг 26 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    17 цаг 40 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    17 цаг 42 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    18 цаг 54 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    18 цаг 57 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    18 цаг 57 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    19 цаг 0 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    21 цаг 25 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    21 цаг 36 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    21 цаг 38 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    21 цаг 45 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    22 цаг 3 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК