Энэ сарын 26-ны өдөр буюу өнгөрсөн мягмар гарагт Төв цэвэрлэх байгууламжид осол гарч дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тэгвэл ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө байр, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн талаар өнөөдөр хотын дарга С.Амарсайхан мэдээллээ.
Мөн эдгээр иргэдийн ерөнхий боловсролын сургуульд сурдаг хүүхдүүдийг сургуулиа төгсөх хүртэл нь хичээлийн хэрэгслээр хангахаар болжээ.
Б.Лхам