Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд ууланд яг одоо гал гарч байна.
Нутгийн иргэдийн хэлснээр галаас өмнөхөн уулын зүг автомашинтай хэсэг залуус явсан байна.
Үүнээс төд удалгүй гал гарсан бөгөөд нутгийн иргэд гал унтраахыг оролдсон ч унтрааж чадаагүй аж. Тиймээс Шилийн богд уулын ойролцоох амралтын газар ажиллуулдаг иргэдээс тусламж хүссэний дагуу иргэд гал унтраахаар хэдхэн минутын өмнө хөдөлжээ.
Одоогоор Сүхбаатар аймгийн Онцгой байдлын албанд дуудлага өгсөн ч гал сөнөөгчид галын голомтод хүрээгүй байгааг нутгийн иргэд мэдээллээ.
Нутгийн иргэдийн хэлснээр тус бүс нутагт салхи ихтэйн дээр хуурайшилт ихтэй байгаа нь гал хурдацтай тархах шалтгаан болж байгаа аж.
Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
Г.Нацаг