Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын гэр бүлийн харилцааг эерэг болгох, гэр бүлийн харилцааны сэтгэл зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Хайраар болзоё” арга хэмжээг “Цэргийн нөхөрлөл” олон улсын байгууллагатай хамтран зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд албаны харъяа газар, хэлтсийн 15 алба хаагч, гэр бүлийн хамт хамрагдсан байна.
Энэ үеэр хамгийн олон жил ханилсан болон шинэхэн хосуудыг урамшуулж, дурсгалын зүйлс гардуулсан бөгөөд АНУ-ын сэтгэл зүйч гэр бүлийн харилцааны сэтгэл зүй чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж өгч, хосуудын дунд хайрын бэлэгтэй захиа солилцож ярилцах, хөгжөөнт тоглоом тоглуулах зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
Сэтгэгдэл (1)