Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баяраа: Хүүхдийн хэл ярианы хөгжил мэдрэлийн гурван гол сүлжээнээс хамаардаг

2019-4-29
0
ЖИРГЭХ

Хүүхдийн хэл ярианы хөгжил харилцан адилгүй хөгждөг бөгөөд үүнд гэр бүлийн харилцаа, орчин, удамшил зэрэг зүйлс нөлөөлдөг байна. Зарим хүүхдүүд эрт хэлд ордог бол зарим нь сургуульд орсон хойноо ч сайн ярьж чадахгүй байх нь бий. Тэгвэл хүний тархины гол бүтэц мэдрэлийн сүлжээ нь биеийн хөдөлгөөн, оюун ухаан, зан төрх төлөвшин бүрдэхэд ихээхэн хамааралтай аж. Тиймээс хүний гавьяат эмч Д.Баяраатай хүүхэд яагаад хэлд удаан ордог, үүнд юу нөлөөлдөг талаар ярилцсанаа хүргэе.


 

-Орчин цагийн хөгжлийг дагаад хүүхдийн биеийн хөгжил, оюун ухаан дагаж хөгжиж байна. Хүүхдийн биеийн хөгжил сайн хэрнээ хэлд орохгүй байх тохиолдол сүүлийн үед олширсон гэсэн. Энэ юунаас болдог юм бол?

-Хүүхэд яагаад хэлд удаан орж байна вэ гэдгээс урьтаад хүүхдийн өсөлт, хөгжлийн талаар товч мэдээлэл хүргэх нь зүйтэй болов уу. Хүүхдийн өсөлт, хөгжил эх жирэмсэн болохоос өмнө явагддаг. Өөрөөр хэлбэл, эцэг, эхийн амьдралын горим хүүхдийн өсөлт хөгжилд шууд хамааралтай. Энэ нь хүүхэд төрөх явцад илэрдэг. Мөн жирэмсэн байх үед болон жирэмслэхээс өмнөх үед ээж, аавууд хоорондоо хэр эвтэй найртай, зөв харилцаатай байхаас хамаарч тухайн хүүхэд зөв төлөв зантай байхаас гадна тархины даралт зэрэг өвчингүй төрөх магадлалыг өндөрсгөдөг. Тиймээс гэр бүлийн амар амгалан байдал, эрүүл зөв амьдралын хэвшил ихээхэн чухал нөлөөтэй гэж ойлгох хэрэгтэй.

Хүүхэд төрөхдөө тархины 100 тэрбум гаруй эстэй төрдөг. Хамгийн гол нь уураг тархинд гурван гол мэдрэлийн сүлжээ энэ үеэс бий болдог юм. Мэдрэлийн сүлжээ гэдэг нь биеийн хөдөлгөөн, оюун ухаан, зан төрхийг хэлдэг. Энэ нь хүүхдэд цаанаас өгөгдсөн генийн мэдээллийн кодоор бий болно гэсэн үг. Тухайлбал, ээжийн хэвлийгээс дөнгөж төрсөн хүүхэд 10 хоноод биеэ тэнийлгэж эхэлдэг бол хоёр сартайгаасаа эхлэн толгойгоо дааж эхэлдэг. Хүмүүс хүүхэд толгой дааж сурна гэдгийг толгойгоо гэдийлгэхийг ойлгоод байдаг. Гэтэл хүүхэд толгойгоо даана гэдэг нь дээш тэврэхэд толгойгоо барьж чаддаг байхыг хэлдэг. Мөн гурван сартай хүүхэд орон дээр тавихад хоёр тийшээ хөрвөөж эхэлдэг. Харин дөрвөн сартай хүүхэд хөлийнхөө улаар дээш цогьдог болдог. Харин энэ үед хүүхэд өлмийдөж байвал зайлшгүй эмчид хандах шаардлагатай. Ингэж явсаар нэг настайд хөлд орно. Гурван настайд маршаар алхана.

Түүнчлэн мэдрэлийн сүлжээний нэг болох оюун ухаан болон хэл ярианы хувьд дөнгөж төрсөн хүүхэд аав, ээжийгээ гэрэл сүүдрийг харж чаддаг. Ингээд арав хоногийн дараа хүүхэд инээж, гунганаж эхэлдэг. Энэ үеэс хүүхдийн хэл яриа эхэлнэ гэж үзнэ. Хоёр сартайдаа эргэн тойрноо хараад инээж хөхрөх, ганганах нь ихэсдэг. Гурван сартайгаасаа уйлах байдлаар өөрийгөө ойлгуулах чадвартай болсон байдаг. Дөрвөн сартайдаа инээж хөхрөхөөс гадна ямар нэг зүйл рүү гараа явуулдаг болно. Ингэж явсаар найман сартайдаа дуулж, бүжиглэдэг болдог.

Энэ үеэс хэл ярианы хоёр дахь үе шат эхэлдэг. Өөрөөр хэлбэл, “ма мэ”, “ба бэ” гэж хэлж эхэлнэ. Харин нэг нас хүрэхээрээ “аав, ээж, мээм” гээд арав орчим үг хэлж сурдаг. Хоёр настайдаа 25 орчим үг хэлж байвал хэвийн гэж үзнэ. Ингэхдээ өгүүлбэрийн зөв бүтцээр ярих шаардлагагүй.

Зан төрх бол нойртой салшгүй холбоотой. Зан төрх хэрхэн бий болдог гэхээр  нойрноос шууд хамааралтай. Учир нь гүн нойронд өсөлтийн даавар ялгарч байдаг. Эрдэмтдийн судалснаар шөнийн нойронд буюу 22.00-03.00 цагт унтах нь хамгийн чухал бөгөөд эмчилгээний зориулалттай гэдгийг баталсан. Жишээлбэл, арьсанд тууралт гарлаа гэхэд  эмчилж, мэдрэлийн сүлжээг засдаг. Үүн шиг мэдрэлийн сүлжээ хэвийн байвал хүүхдийн хөгжил ч гэсэн асуудалгүй гэж үзэж болно.

-Тэгвэл дээрх мэдрэлийн сүлжээний аль нэг нь доголдолтой бол яах вэ?

-Хүүхэд бүр хэвийн хөгжилтэй байдаггүй. Тухайлбал, аутизм, негротизм, мэдрэлийн талаасаа хэт хөдөлгөөнтэй эсвэл юм ойлгодоггүй, компьютер тоглоом, гар утсанд хэт донтдог бол генийн тоон мэдээлэл удамшиж байж болно. Гэхдээ ийм шинж тэмдэг илэрлээ гээд өвчтэй байна гэсэн үг биш. Хамгийн гол нь генийн тоон мэдээллийн 80 орчим хувь нь гаднын нөлөөллөөс болж илэрдэг. Хүчилтөрөгчийн хэт дутагдал, эцэг, эхийн хариуцлагагүй байдлаас болж болно.

-Хүүхэд гурван нас хүрээд өөрийгөө бүрэн гүйцэд илэрхийлж чадахгүй бол оюун ухааны хувьд асуудалтай байж магадгүй гэж таамаглаж болох уу?

-Аутизмтай байх магадлалтай. Аутизмын хэд хэдэн шинж тэмдэг бий. Нэгдүгээрт, өлмийдөж байгаа эсэх, хоёрдугаарт, хүүхэд нойрондоо хэр байна вэ, гуравдугаарт, нийгэмтэй харьцаж чадаж байна уу гэдгийг нь харах ёстой. Хүүхэд нэг тоглоомоор тоглоно л гэсэн бол түүнийгээ л тоглодог. Эдгээр нь аутизмын шинж тэмдэг байж болдог. Гэхдээ ийм шинж тэмдэгтэй хүүхэд бүрийг аутизмтай гэхэд хэцүү. Хамгийн гол нь мэргэжлийн хүнд хандаж, эрт оношлуулах нь чухал. Нөгөөтэйгүүр, тархины даралттай хүүхэд хожуу хэлд орох үе бий.

-Хүүхдийн хөгжлийн хоцрогдол гэж юуг ойлгох вэ?

-Эцэг, эхийн анхаарал сул байх эсвэл эм тарианы зохисгүй хэрэглээнээс болж хүүхэд хөгжлийн хоцрогдолд орж болдог. Эсвэл хэт эрхлүүлэх, анхаарч бөөцийлснөөс болж генийн кодод өөрчлөлттэй хүүхэд хөгжлийн хоцрогдол үүсч болдог.

-Ургийн илүү тээлт нь урагт ямар нөлөөтэй юм бэ. Зарим эмч нар “Энэ бол асуудал биш” гэдэг. Гэтэл зарим нь урагт сөрөг нөлөөтэй гэх юм билээ?

-Хүүхэд эхийн хэвлийд 38 хоног тээгдээд төрдөг. Ингэхдээ эхийн хэвлийд ээжийнхээ улаан цусаар хооллож байдаг юм. Үүгээр хүүхдийн эс болгонд хүчилтөрөгч болон ээжийн бүх энерги мэдээлэл дамждаг. Улаан эс нь хүний биед байдаг хамгийн том эс бөгөөд хүчилтөрөгч зөөдөг зөөвөрлөгч гэж ойлгож болно. Гэтэл ээж ургийг 40 долоо хоногоос дээш тээх үеэс хүүхдийг хүчилтөрөгчөөр хангаж чадахаа больж эхэлдэг. Тиймээс эмэгтэйчүүдийн эмч нар үүнд онцгой анхаарахгүй бол нэг хоног илүү тээгдэхэд л хүүхдэд хүчилтөрөгчийн хомсдол бий болно гэсэн үг. Үүнээс үүдэн нярайн шарлалт үүсдэг.

-Шарлалт хүндэрвэл хүүхдийн элэг муудах, цаашлаад хараанд сөргөөр нөлөөлдөг гэсэн. Энэ үнэн үү?

-Үнэн байлгүй яах вэ. Нярайн шарлалт нь хүй огтолсон цагаас эхлэн ээжийн улаан цус хүүхдийг тэжээхээ больж үлдсэн цус нь задарч хүүхдийн бие дээр шар үүсгэх үйл явцыг хэлдэг. Ураг илүү тээгдсэнээр хүчилтөрөгчийн дутагдал үүсдэг гэж дээр дурдсан. Энэ үед нярайд цус багадалт үүснэ. Ингэснээр дараагийн хүндрэлүүд бий болдог.

-Нярайн арьсны тууралт эцэг, эхчүүдийн санааг багагүй зовоосон. Энэ нь юунаас үүдэж бий болдог юм бэ?

-Хүүхэд эхийн хэвлийд байхдаа ээжийн улаан цусаар хооллож, хүчилтөрөгчөө авдаг байсан бол төрөх явцдаа ээжийн биенээс маш их нянг биедээ шингээн авдаг. Өөрөөр хэлбэл, ураг эхийн хэвлийд 100 их наяд эстэй байсан бол төрөх процессийн үед үүнээс ес дахин их нянг авч төрдөг. Энэ нянгийн 70 хувь нь хүүхдийг хамгаалж, унтахад нь тусалдаг бол 30 хувь нь өвчин үүсгэдэг. Харин шарлалтаас үүдэн дээрх нянгийн тэнцвэртэй байдал нь алдагдаж эхэлдэг. Ингэснээр арьсны тууралт бий болдог юм.

-Нярай хүүхдийн жин ямар байх ёстой юм бэ. Хүүхэд мярайтай байвал сайн, муу янз бүрээр ярих юм?

-Хүүхдийн жин эрчимтэй нэмэгдэж байвал ээж нүүрс устай хоол хүнс их хэрэглэж байна гэсэн үг. Ингэснээр хүүхдийн судас нарийсч цусан хангамжийн алдагдал үүсч эхэлдэг. Тархины цусан хангамж улаан цусан хангамжаар тэжээгдэж чадахгүй болох үед хөх цусаар тэжээгдэж эхлэдэг. Ингэснээр хүүхдийн толгой хавагнадаг болно. Энэ нь дээрх гурван мэдрэлийн сүлжээнд алдаа үүсч эхэлж байгаагийн нэг дохио.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Дамдинням: Шатахууны үнэ нэмэгдэх асуудал тодорхойгүй хэвээр байна
Ч.Лодойсамбуу: Номын хавтасны тухайд мэдээгүй байсан. “Nepko” хэвлэлийн газрын гаргаж өгсөн шинэ постероор номоо хэвлэлтэд өгсөн
"Улаанбаатар-хөрөнгө оруулалт" арга хэмжээ эхэллээ
Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Enkhe (202.55.188.34)
    Emchtei holbogdoh utas bnuu
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.46.70)
    Sain ba uu. Xeregtei medeelel ba emchtei xolbogdox medeelel avmaar ba yaj avax ve?
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
    • Эмчтэй холбогдох боломж байна уу утас юмуу ажлын газар
      2020 оны 03 сарын 02
  • Шарлалт хүндэрвэл хамгийн эхэнд тархи гэмтдэг юмшүү дээ шарлалтын шалтгаан олон янз (66.181.161.87)
    Зочин
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Дамдинням: Шатахууны үнэ нэмэгдэх асуудал тодорхойгүй хэвээр байна
    1 цаг 40 мин
  • Ч.Лодойсамбуу: Номын хавтасны тухайд мэдээгүй байсан. “Nepko” хэвлэлийн газрын гаргаж өгсөн шинэ постероор номоо хэвлэлтэд өгсөн
    2 цаг 12 мин
  • "Улаанбаатар-хөрөнгө оруулалт" арга хэмжээ эхэллээ
    2 цаг 30 мин
  • Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
    3 цаг 7 мин
  • “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
    3 цаг 22 мин
  • Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
    3 цаг 26 мин
  • Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
    4 цаг 3 мин
  • А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
    6 цаг 50 мин
  • Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
    7 цаг 39 мин
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
    7 цаг 45 мин
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
    8 цаг 11 мин
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
    8 цаг 28 мин
  • ФОТО: УИХ-ын хаврын чуулган нээлээ
    9 цаг 27 мин
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
    10 цаг 3 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 26 мин
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
    10 цаг 28 мин
  • ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
    10 цаг 38 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    10 цаг 42 мин
  • Улаанбаатарт 2 градус дулаан байна
    10 цаг 56 мин
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
    11 цаг 27 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК