Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хорио цээр тогтоож, бяцхан үрс харгислалын золиос болж байна

2019-5-04
0
ЖИРГЭХ

Дайчин цэргүүд халагдаж, шинэ цэргүүдэд халаагаа өгсөн онцлох үйл явдалтай долоо хоног болж өнгөрлөө.

Тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт хилийн цэргийн таван отръядын цэргүүд эх орноо хамгаалж, хугацаат цэргийн албанаасаа чөлөөлөгдсөн юм. Гэвч эх орон тэднийг дуудвал хэзээд бэлэн байх учиртай. Өөрөөр хэлбэл, эр цэргүүд амь биеэ үл тэвчин дөрвөн зүг, найман зовхист хүрч атаат дайснуудтай нүүр учирч эх орноо хамгаална. Ийм л тангарагтай улс даа. Ямартай ч дайчин эрс минь дархан хилээ амжилттай хаагаад ирлээ. Эх орны минь дархан хил тайван байна. Ийн сайхан  мэдээгээр энэ долоо хоногийн тоймоо эхлүүлье.

Баян-Өлгий аймагт тарваган тахлын халдварт өвчин байж болзошгүйн улмаас гэр бүлийн хоёр иргэн амь насаа алдсан хэрэг гарлаа. Уг хэрэгтэй холбогдуулан тус аймагт хөл хорио тогтоож, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагууд шуурхай ажиллаж тарваган тахал өвчин мөн гэдгийг тогтоосон юм. Уг өвчин дэгдсэн шалтгаан нь амь насаа алдсан иргэдийн нэг нь тарваганы түүхий элэг, бөөр залгисантай холбоотой бөгөөд тухайн хүмүүстэй хамгийн ойр байсан 152 хүнийг тусгаарласан гэдгийг Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн хэлж байна. Өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймгийн таван суманд тарваган тахал гарч байжээ. Учир нь тус аймгийн долоон сум тарваган тахлын идэвтхтэй бүсэд хамаардаг юм байна. Ийнхүү Ногооннуур суманд гарснаар тус аймгийн идэвхтэй газрын зургаад нь халдвар гарлаа.

Энэ долоо хоногт автобензин, дезиль түлшний үнэ дахин 70-80 төгрөгөөр нэмэгдлээ. Он гарсаар 120-130 төгрөгөөр нэмэгдэж байгаа нь энэ юм. Учир нь шатахууны гадаад хилийн үнэ гуравдугаар сард шатахуун тонн тутамдаа 29 ам.доллараар, дөрөвдүгээр сард 71 ам.доллараар өсчээ. Харин тавдугаар сард 47  ам.доллараар өсөх тооцоо гаргажээ. Өөрөөр хэлбэл, шатахууны гадаад хилийн үнэ тогтмол үсч буй тул шатахуун импортлогчдын зүгээс литр тутмын үнийг нэмэгдүүлсэн аж. Тэгвэл шатахууны үнийн өсөлтөд ямар арга хэмжээ авах талаар АМГТГ-аас ОХУ-ын Роснефть компанитай тохиролцож, үнийг автоматаар барих систем нэвтрүүлнэ гэв.

Дээрх үйл явдалтай зэрэгцэн есөн настай охиныг зэрлэгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг их гарч ээж аав, бяцхан үр айдас дунд аж төрөх болов. Охид балмад этгээдийн хүчирхийллийн золиос болж, хөвгүүд хойд эцгийн гарын шүүсэнд тарчлах боллоо. Цаг бусаар ээлж дараалан  одож буй бяцхан үрсээ яаж хамгаалах вэ. Арга буюу хүүхэд хүчирхийлсэн, яргалсан этгээдүүдэд ялын дээд хэмжээг санаачилж өргөн барив. Бид аридчилал ардчилал гээд хэт ардчилал дунд зэрлэгшээд байх шиг. Бусад улсад хүүхдийн гарт шалбарсан байхад шууд л хамгаалалтад авч, эцэг эхчүүдийг шалгаж эхэлдэг байна. Бидний жишиг гэж эн тэнцүүлж ярих дуртай АНУ-д лав ингэж л хамгаалдаг юм байна. Харин бид хойч үеэ балмад этгээдийн гарын шүүснээс хэрхэн урьдчилан хамгаалдаг болох вэ.

Мөн Сүхбаатарын талбайн 2.5 га газрыг хүний эзэмшилд шилжүүлсэн асуудал сөхөгдөж, “Ю Би Констракшн” компанийн зөвшөөрлийг цуцлаад байна. Харин тус компани уг хэсэг газрыг эзэмшиж байхдаа банкнаас 9.6 сая ам.долларын зээл авч барьцаанд тавьсан гэдэг нь тодорхой болсон. Дээрх газрыг төр эзэмшилдээ буцаан авсан ч барьцаанд тавьсан уг мөнгийг хэрхэн зохицуулах асуудал нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх  га талбайг эзэмшиж байсан компани зээлээ төлж чадахгүй бол талбайн тухайн хэсгийн алдаж магадгүй эрсдэл үүсээд байна.

Ийнхүү манай улс тархины цус харвалтаар дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж, бяцхан үрсээ цаг бусаар одуулж, хорио цээр тогтоосон долоо хоног болж өнгөрлөө.

 

                                                                                                                           Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.24.165)
    одоо талбайгаа авна гэж баахан мөнгө идэхнэ дэ эрдэнэтийн луйвар шиг ард түмэн тэнэг биш шүү
    2019 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    13 цаг 37 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    13 цаг 45 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    14 цаг 1 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    14 цаг 7 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    14 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    15 цаг 25 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    15 цаг 27 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    16 цаг 39 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    16 цаг 42 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    16 цаг 42 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    16 цаг 45 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    19 цаг 10 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    19 цаг 22 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    19 цаг 23 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    19 цаг 30 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    19 цаг 48 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    19 цаг 51 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    19 цаг 57 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    20 цаг 7 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    20 цаг 15 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК