Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Нямдорж: Хогоо ангилж хаяж сурах нь суварга босгосонтой ялгаагүй буян

2019-5-06
0
ЖИРГЭХ

Өнөөдөр дэлхийн ихэнх улс оронд дахин боловсруулж, ашиглагдах боломжтой хог хаягдлын 99 хувийг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ингэснээр хог хаягдал эдийн засгийн эргэлтэд чухал нөлөө үзүүлэхээс гадна хөрс, агаар орчны бохирдол зэргээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Энэ утгаараа манай улсад ч гэсэн уг хандлагыг бий болгож, төлөвшүүлэхээр төрийн бус байгууллагынхан сүүлийн гурван жилд эрчимтэй ажиллаж байна. Ингээд хог хаягдлыг ялган ангилах, боловсруулахад хэрхэн ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн нийгмийн бодлогын хүрээлэнгийн Ерөнхий захирал А.Нямдоржтой ярилцлаа.


 

-Ярилцлагын эхэнд байгууллагынхаа талаар манай уншигчдад товч танилцуулахгүй юу. Ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Манай байгууллага хог хаягдлын менежментэд хөндлөнгийн хяналт хийдэг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017, 2018 онуудад хог хаягдлыг ангилан ялгаж хэвших ажлыг санаачилж бид хэрэгжүүлсэн. 2017 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хог хаягдлыг ялган ангилах, ангилсан хогийг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахаар тусгасан байдаг. Энэ хүрээнд уг хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.  Ингэхдээ нийслэлд тэргүүн туршлагыг бий болгож, дараа нь орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Гэхдээ “Ингэнэ, тэгнэ” гээд шууд хэрэгжүүлээд эхлэхээр хүлээж авах хүмүүс ховор байна. Тиймээс эхний ээлжинд Хан-Уул дүүргийн хэд хэдэн хороог сонгон авч туршилт явуулж байна. Мөн энэ сарын 7-ны өдөр Хог хаягдлын тухай форум уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Форумаар ямар асуудал хэлэлцэх вэ?

-Хог хаягдлыг ангилан ялгахад тулгарч байгаа гол бэрхшээл, нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ. Мөн уг өдрийг угтаж өдөр бүр тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, хог ба эрүүл мэнд, хог ба дахин ангилалт, боловсруулалт, бодлогын асуудлын талаар иргэдэд танин мэдүүлэх, сурталчлах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Өмнө нь хог хаягдлын тухай томоохон хэмжээний форум уулзалт зохиогдож байгаагүй. Тиймээс оролцогч талуудад хог хаягдлын асуудал, өнөөгийн нөхцөл байдлын талаар ойлголт өгөхөөс гадна “3R” буюу хогийг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулахын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах зорилготой.

-Манай улсад хог хаягдал боловсруулалтын өнөөгийн түвшин ямар байна вэ?

-Улаанбаатар хотод хог хаягдлыг ангилан ялгах асуудлаар сүүлийн хоёр жилд эрчимтэй ажиллаж байна. Төслийн хүрээнд нийслэлийн зарим дүүргийн хороодод түүвэрчлэн хэрэгжүүллээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн I, II, III, XI, XV хороо, Баянзүрх дүүргийн I, XVI хороо, Баянгол дүүргийн ХХ дүүргүүдэд дээрх төслийг түүвэрчлэн хэрэгжүүлсэн юм. Ер нь уг төслийг хэрэгжүүлэхэд тухайн нутагт оршин суугаа иргэдийн хандлага, боловсролын түвшин ихээхэн хамааралтай. Учир нь нийгмийн сэтгэлзүй, зан үйл төлөвшөөгүй газар уг төслийг хэрэгжүүлж үзэхээр үр дүн гарахгүй. Тиймээс хог хаягдлын талаар төслийг хэрэгжүүлэхийн эхэнд хуулийн дагуу сонсгол зохион байгуулж, суурь судалгаа явуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн иргэдийн дунд санал асуулга явуулахад 87 хувь нь хогоо ангилан хаяахыг дэмжсэн. Гол нь хог хаягдлыг ангилахад зориулсан сав бэлдэх, мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш, ажилчид, оршин суугч иргэдэд хог хаягдлын талаар мэдлэг олгох сургалтыг хүртээмжтэй явуулж өгөх саналыг хэлж байна лээ. Төслийн хүрээнд одоогоор ангилан ялгагдах 3.5 метрийн урттай, гурван тасалгаатай савуудыг 30 цэг дээр байршуулсан. Энэ саванд цаас, шил, лааз, хуванцар, дахин боловсруулагдахгүй зэрэг төрлүүдээр ангилж хийх юм.

-Иргэдийн ангилсан хогийг тусад нь ачих юм уу?

-Тусад нь ачина. Өөрөөр хэлбэл, тухайн ангилсан хог хаягдлыг хуванцар боловсруулах үйлдвэр ирж авах юм. Өмнө нь дүүргийн ТӨК айлын ангилсан хог болон бусад хогийг хамтад нь аваад явчихдаг байсан. Ингэхээр хогоо ангилах иргэдийн идэвх оролцоо суларна гэсэн үг. Тиймээс иргэдийн ангилсан хогийг дээрх үйлдвэр ирж авдаг байхаар шийдсэн. Энэ мэт ангилан ялгах үйл ажиллагаа тэлж байна. Хамгийн гол нь төр бодлогоор дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих хэрэгтэй. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн гол оршин тогтнох үндэс нь түүхий эд буюу хог хаягдал. Гэтэл бэлэн байгаа хог хаягдлыг үйлдвэрүүд ихэвчлэн худалдаж авдаг. Үүний шалтгаан нь нөгөө л ангилж ялгахгүй байгаатай холбоотой. Түүхий эдээ худалдаж аваад буцаагаад бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргана гэдэг тухайн үйлдвэр оршин тогтноход хүндрэлтэй. Тиймээс дахин боловсруулах үйлдвэрийг төрөөс дэмжих нь чухал. 

Мөн “хогоо ангилъя” гэсэн олон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага холбогдож  байна. Тэдгээрт тухай бүрт нь холбогдох сургалт явуулж, ангилан ялгах савыг нь бэлдүүлэн ангилуулж эхэлсэн.

-Төсөл хэдий хэр хугацаанд хэрэгжиж, үр дүнгээ өгнө гэж үзэж байна вэ?

-Аливаа хүний мэдлэг, зан үйлийн хандлага 2-3 жилийн дараа үр дүнгээ өгдөг. Гол нь урт хугацаа зарцуулахаас үл хамаарч энэ ажлыг системтэйгээр хийх хэрэгтэй. Мөн хүүхэд залуучууд, аж аухйн нэгж, байгууллагуудад хэрхэн хүргэх, цахим орчноор яаж түгээх, бодлогоор хэрхэн зангидах зэргийг зөв хэрэгжүүлэх шаардлагатай.

Тухайлбал, Герман Улс 50 жил ангилан ялгах үйл ажиллааг идэвхтэй явуулж байж өнөөдөр л хогоо 100 хувь ангилдаг боллоо. Бусад улсын туршлагаас харахад ихэнх нь хогоо ангилан ялгадаг болохын тулд урт хугацааг зарцуулсан байдаг. Нийслэлд энэ 2019 онд бүх дүүрэг, орон нутгуудад ангилан ялгах ажлыг өрнүүлнэ. Ингээд ирэх он гэхэд нийслэлчүүд хог хаягдлынхаа 30 хувийг ангилж ялгадаг болох зорилт тавьсан. Одоогоор Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн бүх удирдлагуудад үйл ажиллагаагаа танилцуулсан.

-Гудамж, талбайг хог ангилах хогийн саваар хэзээ бүрэн тохижуулахаар төлөвлөсөн бэ?

-Өнгөрсөн жил дөрвөн талаасаа харагддаг 40 хос савыг хүн ам ихээр төвлөрсөн нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан. Энэ нь бодлогын төсөл учраас төсөв их шаардагдахгүй. Аль болох тухайн аж ахуйн нэгж өөрсдийн нөөц хөрөнгөн дээр суурилан ангилан ялгах савуудаа бэлтгэх юм. Яагаад заавал хог хаягдлыг ангилах ёстой юм бэ гэж олон хүн гайхах байх. Энгийнээр тайлбарлавал бид хаягдалгүй эдийн засаг руу шилжиж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүний гаргасан бүх хог хаягдал булагддаг биш ашиглагддаг байх ёстой. Тухайлбал, цаасыг дахин ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог. Мөн хуванцарыг дахин ашиглан хувцас, оёдлын утас зэргийг гаргаж байна. Жишээлбэл, Япон Улс сурагчдынхаа бүх дүрэмт хувцасыг хуванцар бүтээгдэхүүнийг дахин боловсруулж хийдэг.

-Дэлхийн бусад улс хог хаягдлынхаа 99 хувийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай улсын хувьд хэдэн хувийг нь дахин ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

-Нийслэлийн түвшинд төвлөрсөн гурван хогийн цэг бий. Уг хогийн цэг дээр төвлөрсөн хог хаягдлын дийлэнх нь буюу 85 хувь нь дахин боловсруулах боломжтой. Эндээс бид ямар их баялагаа булж устгаж байгаа нь харагдах байх. Өөрөөр хэлбэл, хогийг ашиглаж чадвал баялаг гэсэн үг. Хамгийн гол нь дахин боловсруулах үйлдвэр хязгаарлагдмал байна. “Хог хаягдлын үндэсний холбоо”-ны мэдээлснээр манай улс нийт хог хаягдлынхаа 24 хувийг дахин боловсруулдаг гэж гаргасан. Гэхдээ энэ нь албан бус баримт шүү. Тиймээс цаашид орон нутагт хогоо зөв жинлэж, хэмждэг статистик тоо баримтыг сайжруулах шаардлагатай. 

-Манай улсын хувьд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх, төрөлжүүлэх шаардлагатай юм байна гэж ойлголоо?

-Тийм. Ангилж байгаа хогнуудыг харахад хамгийн их хэрэгцээ, эргэлтэд орж байгаа нь картон цаасны үйлдвэр. Ийм хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь өдөрт 20 тонн хог дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэхдээ нэг кг цаасыг 70 орчим төгрөгөөр худалдаж авдаг. Мөн хуванцрын гурван үйлдвэр байдаг. Хуванцрыг боловсруулж дээр дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна сангийн хоолой, цахилгааны утас зэрэг олон зүйл хийж болно. Гэвч тухайн үйлдвэрүүдэд тулгамддаг гол асуудал нь түүхий эд нь хангалтгүй байна. Харин шил боловсруулах үйлдвэр байдаггүй. Уг нь шилийг дахин боловсруулж барилгын хавтан зэрэг олон зүйлийг хийх боломжтой шүү дээ.

Түүнчлэн Цагаан давааны хогийн цэг дээр удахгүй “Эко” парк баригдана. Тухайлбал, бусад улсууд төвлөрсөн хогийн цэг нь дүүрч, хаагдаад ирэхээр дээр нь парк байгуулдаг жишиг бий. Энэ хүрээнд Цагаан давааны хогийн цэгийг ингэж тохижуулна.

 Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Иргэн (202.179.24.134)
    Суврага босгох буян биш. Байгальд хог болж буй
    2019 оны 08 сарын 04 | Хариулах
  • Хаягдал авах газраа эхлээд бхйгуулчих (59.153.87.48)
    Ангилсан картон хаягдал цаасыг авах газар олдоггүй юм байна лээ Байгаа ганц үйлдвэр нь ялгасангүй, үүнийг ч авахгүй энэ цаас биш гэсээр эцэст нь 2 т цааснаас 100кг-ийг гуйж байж өгсөн Олон хүүхдийн цуглуулсан цаасыг хаях ч газар олдохгүй хэцүүдсэн дээ Саалиа бэлдэхээр саваа бэлд ээ гэж үнэн шүү
    2019 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.114.46)
    Hogiinhoo sawan deer mongol uls mongolooroo bichchihwel zvgeer yum angliar bichchihsen bolimoor yum
    2019 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.43.99)
    Дүнхүү юм хэлэхээр шинжийн хүн биш байна даа. Сэтгүүлч л худлаа гарчиг өгсөн байна даа. Суварга хог хоёр адилхан гэнэ үү.
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.126.89.186)
    Holbgdh dugaar bnu yamar torin bus baigulga ve
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Анхааруулга (202.9.43.171)
    Энэ хүн суварганы тухай юу ч хэлээгүй байхад сурвалжлагч Б.Лхам дур мэдэн буруу гарчиг өгчээ. Сэтгүүлчийн ёс зүйг уландаа гишгэсэн байна.
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Ямар учиртай юм (66.181.189.222)
    Манайд ангилаад хогоо хаяхад дахин боловсруулах үйлдвэр байхгүй, байлаа ч тэд ариун цэврийн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүй ш дээ. Энэ нь өвчин гаарахын дохио. Орчноо сайн мэдрэхгүй л байна даа. Дахин боловсруулах ангилан ялгах үйлдвэр цогцолр нь барих хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдэн хогийн саваар мөнгө угаах ажил болох биш үү, утаагүй зуух адил салхинд хийсгэх гээд л арга зохиогоод байгаа ч юм шиг
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • оюунчимэг (202.21.108.189)
    хог хаягдлын талаар олон жил ярьж бна даа. үүнийг хариуцсан нөхдүүд ажиллахгүй бна. дорвитой ажил зохион байгуулаач.. тамхины ишийг хийх сав тарааж бгаа Сумьяабазар захирлаас жишээ аваад төрийн байгууллага, Нийслэлийн ИХ, Засаг даргын ажлын алба тодорхой ажил хийгээч, яриад л байх юм.
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • самдан (202.21.108.189)
    энэ нөхөр суврага гэж байхаар цаасны хогийг хаана өгч болох талаар утсыг нь олоод өгөөч, цаасны хаягдлыг өгмөөр байх юм. ангилан ялгасан хогоо ямар саванд хийх болж бна.
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.43.194)
    Энэ нөхөр суварга гэж чухам юу болох тухай хэр мэддэг юм бол. Хог ялгах асуудал бол хувь хшн болоод нийгмийн ухамсар, хүмүүжил, хууль дүрэм олон зүйлээс хамаардаг хүн бүр суралцах ёстой зүйл.
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Мягмар (202.9.42.92)
    Хогоо ангилаад хаясан ч хог ачдаг машинууд хольж хутгаад хэрэгтэйгээ аваад холиод хутгаад аваад явдаг.
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    13 цаг 37 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    13 цаг 46 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    14 цаг 2 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    14 цаг 8 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    14 цаг 12 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    15 цаг 26 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    15 цаг 28 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    16 цаг 40 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    16 цаг 43 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    16 цаг 43 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    16 цаг 46 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    19 цаг 11 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    19 цаг 22 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    19 цаг 24 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    19 цаг 31 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    19 цаг 49 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    19 цаг 51 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    19 цаг 58 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    20 цаг 7 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    20 цаг 16 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК