Нийслэлийн боловсролын газраас 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэлийг энэ сарын 13-ны өдөр буюу ирэх даваа гарагаас 27-ны өдөр хүртэл бүртгэхээр болжээ.
Нэгдүгээр ангид элсэгчид хаягийн зөрчилгүй байх, бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандах бөгөөд 2013 оны нэгдүгээр сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг бүртгэх юм.
Эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, асран хамгаалагчийн цахим үнэмлэх хуулбар, хүүхдийн 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг тус тус бүрдүүлэх аж.
Нийслэлийн боловсролын газар