Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амин хувиа бодсон ганцхан иргэнээс болж олон нийт хохирч байна

2019-5-14
0
ЖИРГЭХ

“Загас толгойноосоо эхэлж өтдөг” гэдэг. Өнөөгийн нийгэмд тулгамдаад буй ядуурал, ажилгүйдэл, баян, хоосны ялгаа нь ардчиллын салхи сэвэлзэхтэй зэрэгцээд Монголд бугшсан мэтээр иргэд ойлгодог. Магад үнэн ч байж мэдэхээр. Эрт үеэс эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж ирсэн түүх давтагдсаар XXI зуунтай золгожээ. Түүхийн энэ л жишгээр төрийн эрх баригчид, томоохон бизнесмэнүүд ЖДҮХС, бонд, сангуудын мөнгийг зооглож, харин ардын хүүхдүүд таваг шөл олж идэхийн төлөө бусдын эрхийг уландаа гишгэлж байна.

Чухамдаа иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, үүнийг нь төр зохицуулах ёстой ч төрийн хүчирдэггүй, бардаггүй “даваа” гэж бас байдаг бололтой. Тодруулбал, “Туушин”-г туушиндсан тэр үеэс "явган хүний зам" энэ нийгэмд байх ёстой юм байна гэдгийг бүх нийтээрээ ухамсарласан гэхэд болно. Энэ ч үүднээс өнгөрсөн 2018 оноос хойш олон зуун байршилд явган хүний гарц хааж, барьсан байсан байгууламжийг нурааж, иргэдэд эрх чөлөөг олгоод байна. Гэвч хотын удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцэж, Үндсэн хуульд заасан эрхээ “Иргэн хүн хөдөлмөрлөх, амьдрах эрхээ эдэлж байна” гэж гуйвуулдаг хэсэг бүлэг иргэн цөөнгүй байх юм.

Тэдний нэг бол Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо буюу Дипогийн автобусны дэргэдэх 2-58 дугаар байранд өргөтгөлийг “эзэмшигч” гэх П.Намхайноров. Тэрбээр 1998 оноос хойш тус байранд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж ирэхдээ барилгын нэг давхарыг буулгаж, гадагш нь сунгасан байна. Уг өргөтгөлд орон сууцны арын явган хүний зам өртсөн бөгөөд иргэд автобусны буудал руу явахын тулд автомашины замаар амь өрсөн гарахаас өөр замгүй болж. Учир нь 2-58 дугаар байр бол Дипогийн автобусны буудал болон тус хороолол дахь орон сууц, цэцэрлэг, сургуулийн зааг дээр баригдсан барилга. Иргэд автобусны буудал руу явахын тулд заавал 2-58 дугаар байрны араар тойрохоос өөр замгүй. Гэтэл иргэн П.Намхайноров явган хүний замыг хааж, өргөтгөл барьснаас болж иргэд автомашинтай өрсөлдөх болсон нь энэ.

Ийнхүү цаг хугацаа өнгөрсөөр... Иргэн П.Намхайноров өргөтгөлөө улам бүр сунгасаар дэлгүүр, цайны газартай болов. Энэ хооронд олон арван иргэн түүний цайны газар, дэлгүүрийн өмнө машинд мөргүүлж, ГССҮТ-д хүргэгдэв.

 

Гэвч тэрбээр нэгээхэн ч тоож харсангүй. Дүүргийн Газрын албанаас удаа дараа шаардах хуудас хүргэж, газар зохион байгуулагч нь удаа дараа өөрийн биеэр очиж уулзав. Гэсэн ч жишим хийж харсан удаагүй гэх. Ийм л “билэг танхай” нэгэн иргэнээс болж Сонгинохайрхан дүүргийн мянга мянган иргэний эрх зөрчигдөж байна.

Дээрх өргөтгөлийг анх сунгахдаа иргэн П.Намхайнордов нь ямар ч зөвшөөрөл аваагүйн дээр холбогдох хууль, журмуудыг зөрчсөн байдаг. Хамгийн наандаж л орон сууцны нэг давхарыг дур мэдэж өргөтгөж, барилгын бүтэц, хийцэд өөрчлөлт оруулахыгнэг мөр хориглосон шийдвэрийг хотын удирдлагууд 2008 онд гаргасан. Энэ тогтоолыг бариад дүүргийн Газрын албаныхан олон удаа очсон ч “Иргэн хүний өмчид халдах эрх та нарт байхгүй” гээд бас л гэдийдэг байна. Аргаа бараад “Иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Та өргөтгөлөө буулгаад өгөөч. Явган хүний зам барих гэсэн юм” гэж гуйж нэг, гувшиж нэг үзэж. Гэсэн ч бас л хөдөлсөнгүй.

 

Гэтэл түүний цайны газар, дэлгүүртэй залгаа "Үсчин, гоо сайхан, зурагчин" ажиллуулж байсан иргэн "Улсын ажлыг дэмжих хэрэгтэй. Өргөтгөлөө нурааж, явган зорчигчийн зам барихад дэмжлэг үзүүлье. Улсын газрыг олон жил зөвшөөрөлгүй ашигласан хүний хувьд энэ зэргийн ухамсар байх ёстой" гээд өргөтгөлөө өөрийн биеэр нураасан байна.

Яг хажуу дахь хөрш нь иргэний үүргээ ухамсарлаад байхад хүртэл иргэн П.Намхайноров бас л тас гэдийсэн хэвээрээ. 

Тэр хавийн оршин суугчдын хэлснээр 20 жилийн хугацаанд улсын газрыг зөвшөөрөлгүй ашигласан атлаа орчин тойрныхоо өнгө үзэмжид ч анхаардаггүй нэгэн гэсэн. Ойр орчим дахь хогийг цэвэрлэдэггүйгээс гадна дэлгүүр, цайны газрын гадна, дотно засалд анхаарал хандуулдаггүй. Зөвхөн ахиухан орлого олохыг улайрдаг гэдгийг хавь ойрын иргэд хэлэх ажээ. Өнгөрсөн жилийн өдийд тус дүүргийн Газрын албаны ажилчид өөрсдийн халааснаас бүх зардлыг нь гаргаж, Дипогийн автобусны буудлын орчимд 100 гаруй мод тарьж, орчныг тохижуулжээ. Гэвч явганы хүний замаар бус автомашины замаар автомашинтай уралдаж гүйх иргэд юун тэр ногоон байгууламжийг хайрлахтай мантай юм болно биз дээ. Өнөөдрийн байдлаар өнгөрсөн жилийн босгосон бүтээн байгуулалтаас үлдсэн зүйл юу ч алга.

Энэ мэтчилэн иргэн П.Намхайноров гэгчээс болж Дипо орчим дахь иргэд эрүүл мэндээрээ хохирч, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ боомилуулж сууна.

Нийслэлийн хэмжээнд иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс дүүргүүдийн газрын албадаас явган хүний орц, гарцыг чөлөөлөхөөр ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын явган хүний зам талбайг ирэх хоёр жилд 3-5 дахин нэмэгдүүлэнэ гэж буй.

Тэгвэл хуулийг гууль болгож, иргэдийн аюулгүй байдлыг үл ойшоож буй иргэн П.Намхайноровтой хатуухан ярих цаг болсон гэдгийг тус дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Б.Лхагвадорж хэлж байна. Тэрбээр “Дэлгүүр, цайны газрын өргөтгөлийг албадан буулгана. Яг ийм тохиодолд иргэд шүүхэд ханддаг. Шүүхээс иргэний хувийн өмчит халдсан байна гэж иргэдийн хүсэлтийг авах нь түгээмэл байдаг. Гэхдээ “Шүүхээс иргэдийг өмөөрөх нь тодорхой” гээд нийтийн эрх ашгийг үнэгүйдүүлж болохгүй. Зөвхөн өөрийн амины эрх ашгаа бодсон иргэд цөөнгүй бий. Гэтэл харин ч иргэний үүргээ ухамсарлаж, төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмждэг иргэд олон байдаг. Жишээлбэл, 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын орон сууцны дунд 200 метр автозам барихаар болж, замын траст орсон байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх, буулгах ажил зохион байгуулахаар болсон.

Уг замын траст нэг аж ахуй, зургаан иргэний обьект өртсөн. Тэр хүмүүс бүгдээрээ нэг ч төгрөгийн нөхөн олговор авахгүйгээр обьектоо буулгасан.

Эдгээр иргэдэд дүүргийн Өмч, газрын албанаас талархаж байгаагаа энэ далимд дамжуулмаар байна. Гэтэл иргэн П.Намхайноров улсын газрыг 20 жилийн турш зөвшөөрөлгүй ашигласан. Түүний энэ үйлдлээс болж олон арван иргэн зам тээврийн осолд орсон. Тийм байхад хүртэл өргөтгөлөө нураахыг эсэргүүцэж байна” гэсэн юм.

Энэ бол аргаа  барсан төрийн алба хаагчийн үг. Газар зохион байгуулагч Б.Лхагвадорж  нийт оршин суугчдын эрхийн төлөө иргэн П.Намхайноровтой хэл амаа ололцох гэж олон удаа оролдсон. Гэвч ойлголцож чадаагүй учир ийнхүү албадан буулгах арга хэмжээ авахаас өөр гарц үлдсэнгүй гэж учирлаж буй нь энэ.

Энэ мэтчилэн цөөн хэдхэн иргэний аминчхан үзлээс болж нийтийн эрх ашиг зөрчигдөх байдал олон бий. "Дээрээ суудлаа олонхгүй бол доодох нь гүйдлээ олохгүй" гэдэг шиг ёс зүй, ухамсар дорой зарим нэг улстөрчид нэг хэсэг газар бөөгнөрч, төрийн мөнгийг хувьдаа ашиглаж, хууль цаазыг уланд гишгэлж буй бол нөгөө талд нь амин хувиа бодсон иргэд мэр сэр байсаар байна.

 

Хамгийн гол нь энэ хоёрын голд мөрөөрөө ажиллаж, хөдөлмөрлөж байгаа иргэд өртөж, эрүүл мэнд, эрх ашигаараа хохирсоор байна. Тиймээс иргэн бүхэн дуу хоолойгоо хүргэж, нийтийн эрх ашгаа хамгаалахын төлөө тэмцэх нь зүйтэй биз ээ.

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (202.179.2.6)
    Олон яриангүй албадан буулга
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Xm (66.181.160.42)
    Tur tumur nuuree haruulah yuman deeree haruulah l heregtei, oloni erh ashig gants hund zahirdana gej yu baidiim bee
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Xm (66.181.160.42)
    Tur tumur nuuree haruulah yuman deeree haruulah l heregtei, oloni erh ashig gants hund zahirdana gej yu baidiim bee
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.37.215)
    хүнсний 20 мөнгөн завьяагийн баруун талд залгаа өргөтгөл их дэлгүүрийн зүүн талын 14-р байрны өргөтгөлүүдийг буулгаач ээ?????? явган замгүй маш аюултай орчин .
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Irgen (66.181.188.201)
    Turiin tumur nuur haana bna huu? Niitiin erh ashigiig negdugeert tavimaar yum.
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Zugeer l nuraagaach (108.218.234.108)
    Yugii ni asuugaad baidgiin ta nar ter baitugaig tooh ch gui bulaaj avaad l humuusiin erhiig zurchdug l baij odoo l neeh asuuj ireel hunii erh merh gej yarij gene. Ayagui bol naad hun chin tom taniltai bolohoor yaj ch chadahgui baigaam baihdaa. Tuunees jiriin irgen baisan bol ali hezee nii asuuh ch gui nuraatsan l baigaa
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.36.118)
    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 5 ДУГААР ХОРОО ТУСГАЛ ДУНД СУРГУУЛИЙН ХАШААГ БУУЛГАЖ ӨГӨӨЧ.
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.195.82)
    Наад гарыгаа шавар тагзтай нь шууд хөө. Бульодозероор түрээд хаяачээ
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.12.10)
    Монгол улсад бий болоод байгаа муу муухай болгоны эх үндэс нь ерөөсөө хувийн өмч Хувийн өмчийг мандуулснаар өнөөх нь улаан луйвар булхай авилга алаан л боллоо ш дээ. Коммуннист тогтолцоондоо шилжин орий Улсын баялагийг ард түмнээсээ хулгай хийхийн үндэс нь хувийн өмч физда юм шүү
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • buulgaad ogooch (202.21.100.210)
    21 r horoololiin buudaliin hoino bas baahan shavar dagz bna
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • pisdaa (185.39.141.245)
    ovoolson shavarnii ungu vzemj gej bn aa bn lalaruud .. ug ni bol sv batbold yag ingej hana toolj ovoohoi barih ajiliig ehlvvlsen ... haramsaltai
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.141.88)
    Хотод мэргэжлийн хүн байхгүй гэдгийн л нэг жишээ байсан нэг нь дарамт авилга гээд асуудалд орчихсон байдаг биз хот даяараа энэ байтугай замбараагүй аюултай хортой болчихсон л байгаа шүү дээ дээр нь маш бүдүүлэг иргэдтэй энэ бүх буруу жишгийг арилгаж засна гэвэл дахиад хэдэн арван жил болох байх эсвэл хотоо нүүлгэж жинхэнэ шинжлэх ухааны тооцоо судалгаатай эрүүл аюулгүй хотыг шинээр босгох болно одоо цаашдаа хот бол намагт гарч чадахааргүй цааш сорогдож байгаа хүн шиг л болсон
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • иргэн (202.21.124.134)
    иймэрхүү амиа бодсон юмнуудыг шууд хөөх хэроэгтэй ш дээ
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • 1212 (202.131.243.186)
    Ungu yzemjgyi hynii erh erh chuluug boogduulsan iim yumiig asuulgyi nuraa l daa
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • hun (64.119.18.71)
    yugii n asuudag yum. nuraagaad hayahgui
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.113.238)
    Яг зөв ингээд буулгах хэрэгтэй,
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Bks (103.14.36.6)
    Яг ингэж явган хүний зам хаасан газар хэд хэд байна. Жишээ болгож Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Христын шашны сүм, Тусгал дунд сургуулийг онцлож байна. Явган хүний зам тавих хэсгийг даанч ичгүүргүй хааж, олон хүүхэд тун эрсдэлтэй орчинд байгаа.
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
    • gmfn
      Санал нэг байна.Тусгал сургуулийн хашааг нураана уу
      2019 оны 05 сарын 14
  • Буулга буулга (203.91.115.46)
    Олон л газрыг буулгасан, энэ нөхөрт хэдий болтол тал засаж суух юм бэ? Шууд буулга л даа!
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    11 цаг 32 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    11 цаг 40 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    11 цаг 56 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    12 цаг 2 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    12 цаг 6 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    13 цаг 20 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    13 цаг 22 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    14 цаг 34 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    14 цаг 37 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    14 цаг 37 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    14 цаг 40 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    17 цаг 6 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    17 цаг 17 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    17 цаг 18 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    17 цаг 25 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    17 цаг 43 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    17 цаг 46 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    17 цаг 52 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    18 цаг 2 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    18 цаг 11 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК