Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЖДҮ-чин гишүүд хуулийн өмнө “Зангиагаа зүүж, гутлаа тослоод” хэзээ очих вэ

2019-5-15
0
ЖИРГЭХ

МАН-ын сонгуулийн амлалт зөвхөн парламентад сонгогдсон гишүүдээ дэмжинэ гэж сонгогчдын ой тоонд буугаагүй нь лав. Уг нь хувийн хэвшил болон Жижиг, дунд үйлдвэр, бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэхээ амлаж байсан нь 2016 оны сонгууль. Гэвч үгүй байв. Жилийн гурван хувийн хүүтэй зээл жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хүрсэнгүй.

Эсрэгээрээ төрд анх удаагаа болон улиран сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанийг дэмжихэд зарцуулж орхив. Үүнийгээ холбогдох хуулийн хүрээнд, ном журмынх нь дагуу авсан хэмээн зөвтгөж буй ч нэгэнт ил болсон ЖДҮ-тэй холбоотой асуудал нь иргэдийн эгдүүцлийг дээд цэгт нь хүргэж явсан цаг саяхан. Өнөөдөр ч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих учиртай зээлийг эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж иргэдийнхээ боломжийг хулгайлсан тэдгээр гишүүнээс хариуцлага нэхэх хүний тоо нэмэгдсээр байна.

Гэтэл ЖДҮ-ээс 950 саяас тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй жишим ч үгүй хулгайчихаад сууж байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд иргэддээ 20 сая төгрөгийн “Итгэлийн зээл” олгоно хэмээн даапаалж сууна. Ард түмэн мэдээж итгэхгүй. Тэгэх нь ч аргагүй. Өөрсдөө 950 сая төгрөгөөс дээш мөнгийг жилийн гуравхан хувийн хүүтэй авчихаад одоо болохоор “Итгэл” нэрийн дор иргэддээ 20 сая төгрөгийн зээл олгох тухай ярьж суугаа нь хэнд ч итгэл үнэмшил төрүүлэхгүй.

Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Б.Батзориг нарын таван гишүүнийг ЖДҮХС-гаас өөрийн нэр, нөлөөгөө ашиглан хамаарал бүхий хуулийн этгээдэд их хэжмээний зээл авч өгсөн гэж үзэн прокуророос бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д тавьж л байлаа. Харин УИХ-аас тэндий бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан юм. Хулгайч хулгайчаа шалгадаггүй гэдэг шиг л. Үнэхээр асуудалгүй, давуу байдлаа ашиглаж, бусдын боломжийг хулгайлаагүй юм бол хуулиар хамгаалуулах шалтгаан тэдэнд байхгүй байлтай. Харин ч өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзээд хуулийн өмнө очих л ёстой. Ер нь ЖДҮ-чин гишүүд хуулийн өмнө “Зангиагаа зүүж, гутлаа тослоод” хэзээ очих вэ. Тэрний дараа л 20 саяын хөнгөлөлттэй зээлийн тухай ярьцгаая!

 

ЖДҮ-ээс зээл авсан УИХ-ын гишүүд болон сайд дарга нарыг жагсаалтаар танилцуулж байна. 


Баримт 1.

 УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Авсан зээл: 950 сая, Дорнод Гурил ХХК

Баримт 2.

 УИХ-ын гишүүн Г.Солтан, Авсан зээл: 950 сая, Монгол Шаазан ХХК

Баримт 3.

УИХ-ын гишүүн Н.Учрал, Авсан зээл: 950 сая, Хүннү ХХК

Баримт 4.

УИХ-ын гишүүн О.Батнасан, Авсан зээл: 950 сая. Түүний төрсөн дүү О.Ганбаатарын 100 хувь эзэмшдэг “Топ кондитер” компани нь 2018 оны зургадугаар сард 950 сая төгрөгийн зээл авжээ.

Баримт 5.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Авсан зээл: 1.2 тэрбум төгрөг. Түүний эхнэрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь малын эмнэлэг барихаар зээл тансаг зэрэглэлийн хүн эмнэлэг байгуулсан.

Баримт 6.

ХХААХҮ-ын сайд асан Б.Батзориг, Авсан зээл: 1.4 тэрбум төгрөг. Түүний эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь зээл авсан.

Баримт 7.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь,  Авсан зээл: 800 сая төгрөг. Тэрбээр анх хүүгээ Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй эрхлэх төслөөр зээл авсан гэж мэдэгдэж байсан. Гэвч 2017 оны ХОМ-тээ зээл авсан “Рэд стар клуб” ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ. УИХ-ын гишүүд Н.Оюундарийн гэр бүлийн орлого жилийн орлого нь 1.4 тэрбум төгрөг.

Баримт 8.

Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар, Авсан зээл: 750 сая төгрөг “Цэнстайл” ХХК

Баримт 9.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Авсан зээл: 700 сая төгрөг “Доктор МЭИК” ХХК. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн ХОМ-тээ мэдүүлсэн нийт эзэмшдэг компанийнүнэ цэнэ 128 тэрбум төгрөг. Түүнийи эзэмшлийн Капитал банк дампуурсан.

Баримт 10.

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Авсан зээл: 680 сая төгрөг “Их Улс” ХХК

Баримт 11.

УИХ-ын гишүүд Б.Наранхүү болон Б.Саранчимэг, Авсан зээл: 800 сая  төгрөг “Сингапурхэльткейр сентр” ХХК.  УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын хамаарал бүхий  этгээд болох Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018 оны наймдугаар 800 сая төгрөгийн зээл авсан байж болзошгүй тухай мэдээлэл цацагдсан. Тус компанийн гүйцэтгэх захирал нь Цагаанхад овогт Батсүхланг Одончимэг. Компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь “Старфарм” ХХК бол “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Цагаанхад овогт Батсүхланг Одончимэг гэж хүн байна. “Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн” ТББ үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга нь Цагаанхад овогтой Батсүхийн Саранчимэг бөгөөд эдгээр хүмүүс нь төрсөн ах дүүс. Дээрх баримтуудас гадна Б.Наранхүү, Б.Саранчимэг гишүүдийн өөр нэг төрсөн дүү Б.Оюунчимэгийн нөхөр В.Үнэнбат нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын алба хашдаг гэсэн баримтыг IKON.MN сайт дэлгэсэн юм.

Баримт 12.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн,  Авсан зээл: 700 сая төгрөг “Спа цогцолбор” ХХК “Спа цогцолбор” ХХК нь “Говь саун”-ыг эзэмшдэг компани бөгөөд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж  Д.Дэнсмаагийн эзэмшил юм. 

Баримт 13.

УИХ-ын гишүүн А.Сүхбат , Авсан зээл: 800 сая төгрөг “Түгээмэлтүмэн хишиг” ХХК. А.Баттөгс нь А.Сүхбатын отгон дүү бөгөөд түүний эхнэр Г.Буяндэлгэрийн "Түгээмэлтүмэн хишиг" компани  2017 онд 800 сая төгрөгийн зээл авжээ. УИХ-ын гишүүн А.Сүхбат нь “Алтан хүнс” компанийг 100 хувь эзэмшдэг гэдгээ ХАСХОМ-тээ мэдүүлсэн. Харин зээл авсан "Түгээмэлтүмэн хишиг" компани нь "Алтан хүнс" компанийн байранд түрээсээр байрладаг. Өөрөөр хэлбэл, А.Баттөгсийн эхнэрийн нэр дээрх

компани нь А.Сүхбат гишүүний компанитай нэг байранд байрладаг. А.Баттөгс нь эхнэр Г.Буяндэлгэртэй хамтран "Батдэлгэр трэйд" компанийг эзэмшдэг 

Баримт 14.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  Авсан зээл: 563 сая төгрөг “Жаргалант Мах Импекс” ХХК. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр “Жаргалант мах импекс” компанийн нэрээр 1.3 тэрбум төгрөгийн зээл авах барьцааны гэрээн дээр

гарын үсэг зурсан” гэж мэдээллэсэн. Тэгвэл У.Давхарбаяр нь Чогсом овогтой Батмагнай гэж хүнтэй хэд хэдэн байгууллага хамтран байгуулж байжээ.  ЖДҮХС-гаас зээл авсан эсэхийг бид нягталлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү гэгч У.Давхарбаярын бизнесийн хамтрагч ямартай ч ЖДҮХС-гаас нэг компаниараа зээл авсан нь ийнхүү тодорхой болж байна. Мөн У.Давхарбаяр энэхүү зээлүүдийн холбогдох зарим гэрээнд нь гарын үсэг зурсан баримтуудыг Н.Номтойбаяр дэлгэсэн. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийг ч У.Давхарбаяр өөрийн данснаасаа хийсэн гэжээ.

Баримт 15.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осор, Авсан зээл: 500 сая төгрөг
“Хос Эрхэс” ХХК. 
Тэрбээр ХОМ-тээ “Хос-Эрхэс” ХХК -ийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн.

Баримт 16.

НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг,  Авсан зээл: 500 сая төгрөг. “Бат ган агро” ХХК “Батган транс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Батхүүгийн Ганбат, Батхүүгийн Ганхөлөг. Харин тус компаний гүйцэтгэх захирал нь, НИТХ-ийн төлөөлөгч, Шунхлай овогт П.Батчимэг юм. Тэрбээр НИТХ-ын төлөөлөгч бөгөөд “АПУ Трейдинг” ХХК-ийн захирлын албыг хашдаг байсан гэдэг.

Баримт 17.

Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн,  Авсан зээл: 450 сая төгрөг “Дархан Мах Корпораци” ХХК.

Баримт 18.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Авсан зээл: 300 сая төгрөг “Мондем” ХХК

Баримт 19.

 УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Авсан зээл: 950 сая төгрөг, “Газар буудай” ХХК,

Баримт 20.

НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан, Авсан зээл: 1.3 тэрбум

Баримт 21.

УИХ-ын гишүүн Л.Энхболд,  Авсан зээл: 950 сая төгрөг, "Хасговь транс”

Баримт 22.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Авсан зээл:1.2 тэрбум, “Сафир стоун” компани

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • эд нар (202.9.42.15)
    Эд нар манай гавьяат жүжигчид үү? Долоон уулын цаагуур, дов шороон доогуур, үндэс угсаагаараа байхгүй болоосой.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Ман гишүүн (64.119.27.21)
    ЖДҮ бол юу биш_ МАНын эдгээр гишүүд бол харин энхийн цагаан тагтаа шиг хүмүүс, ачтай буянтай, ямар ч нүгэлгүй шүү. Ер нь авсан ч байсан ч яадаг юм бэ. Гуйлгачингууд атаархаж үхэцгээ
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • SHOPOND XIII (202.126.89.171)
    IIM XYLGAICHID TURD AJILLAXAAR L .....
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.176.106)
    Тэр ардчилалынхныг бүгдийг нь шоронд суулгах хүсэлтэй нэг нохойн гөлөг байх шигээ. Тэр лав ЖДҮ чихсэн. Гөлөг бололтой.
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.176.106)
    ЖДҮ чидыг хамгаалдаг хууль зүй дотоод хэргийн сайдтай байхад эд нар маш маадгар байгаа нь ойлгомжтой. Энэ нөхдүүдийн асуудлыг хэрхэн шийдхээс Хүрэлсүх Оюун эрдэнэ нарын цаашдын хувь заяа хамаарах болно.
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • иргэн (202.9.43.61)
    Эдгээрт арга хэмжээ авахгүй бол энэ улсад хууль хэрэгжүүлэх, ёс зүй , дүрэм журам огт хэрэггүй болноо. Өөрснөө хэрэгжүүлээгүй байж яаж хэрэгжүүлэх гэж ярих утга алга.
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.140.89)
    Өөрсдөө сонгогчдынхоо итгэлийг алдаж 950 саяар нь авчихаад 20 хон сая төгрөг итгэлийн ч гэх шиг яасан ичдэггүй юм бэ өндөр шалгуур тавиад тэрийг нь иргэд авч чадахгүй одоо банкинд зээлгүй хүн байхгүй шүү дээ Монгол банкны зээлийн мэдээлэлтэй уялдуулна гэж ярьж байна лээ шалгуур хангах хүн олдохгүй өөрсдийнх нь эргэн тойрныхон олуулаа авч 950 сая болгох арга нь
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.32.15)
    эхлээд тарвагадорж АСЕМчид чингэс самуурай бондчид шорондоо орох ёстой. АН-хан шоронг дүүргэсэн цагт шударга ёс ирнэ
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    45 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    59 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    1 цаг 9 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    1 цаг 22 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    1 цаг 25 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    1 цаг 35 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    2 цаг 7 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    3 цаг 12 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    3 цаг 21 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    3 цаг 24 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    3 цаг 25 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    3 цаг 29 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    3 цаг 41 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 44 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    3 цаг 51 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    3 цаг 57 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    3 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
    4 цаг 0 мин
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    19 цаг 45 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    20 цаг 2 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК