Энэ оны эхний улирлын байдлаар 29.7 сая эх малын 69.1 хувь буюу 20 сая 539.9 мянган хээлтэгч төллөж 20 сая 112.5 мянган төл бойжиж байна.
Төл бойжилт улсын хэмжээд 98.3 хувьтай байна. Аймгийн хэмжээнд авч үзвэл мал Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад 70-иас дээш хувьтай байна. Түүнчлэн том малын зүй бусын хорогдол 494 мянга болж оны эхний нийт малын 0.74 хувийг эзэлж байна.