Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ренчин: М.Өлзийхутагийг харахаар өөрийн мэдэлгүй чичирч айдаг болсон

2019-5-20
0
ЖИРГЭХ

2010 оноос өнөөг хүртэл бие махбодийн болон сэтгэлзүйн дарамтад орсон Д.Ренчингийн ээж А.Эрдэнэчимэг манай сайтад ярилцлага өгсөн билээ. Уг асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст хандахаар Архангайгаас зорьж ирсэн тэрбээр холбогдох хүмүүстээ уулзаж, учир байдлаа хэлснээр яаралтай арга хэмжээ авч ажиллахыг аймгийн цагдаагийн газарт санал хүргүүлсэн байдаг. Энэ дагуу иргэн М.Өлзийхутагийг 24 цаг саатуулж, хохирогч гэгдэх Д.Ренчинг түр хамгаалах байранд хэсэг хугацаанд хүүхдүүдийнх нь хамт байрлуулж, эмнэлэгийн тусламж үзүүлсэн юм. Гэвч түүний биеийн байдал өдрөөс өдөрт муудаж, МRI аппаратад яаралтай үзүүлэхээр Улаанбаатар хотод ирээд байхад нь уулзаж, ярилцсан юм.


-Таны биеийн байдал ямар байна вэ. Нэлээд зовиуртай харагдаж байна?

-Байнга тархиар хатгуулж өвдөнө. Цээжээр хөндүүрлэж өдвөж байна. Цус алдалтаа эмчилгээ хийлгэж тогтоолгосон. Биеийн байдал маш муу байна. Цээжээ бараг дааж чадахгүй үргэлж, бөхийж явна.

-М.Өлзийхутагтай анх танилцахад ямар зан чанартай хүн байсан бэ?

-Бид хоёр 2010 оны тавдугаар сарын 3-нд танилцаж байсан. Тэр үеэс бие биенээ мэдэж эхэлсэн. Тухайн үед өөрт нь хэлж байсан. Би охин хүүхэдтэй. Чиний зан аашийг сайн мэдэхгүй. Хэрвээ надтай амьдрах бодолтой бол охиныг минь гадуурахгүй хайрлаж яваарай гэсэн. Өөрөө ч ойлголоо гэж хэлээд үерхэж эхэлсэн. Архи уух бүрт нь учирлаж хэлээд гуйдаг байлаа. Үерхэж байх явцад архи ууж ирчихээд “Май мөнгө авах уу” гээд түрийвчтэй мөнгө шидэх зэрэг дээрэнгүй хандлага ажиглагдаж байсан. Өмнө нь амьдралд алдчихсан болохоор ахиад алдахгүй сайхан амьдарна гээд итгэсэн дээ гэрлэх шийдвэр гаргасан. Хурим найраа хийгээд албан ёсоор гэр бүл болохоор архи уухгүй байх гэж бодсон. Гэвч миний бодсоноос тэс өөрөөр эргэсэн. 2010 оны наймдугаар сард  бэр гуйж, гурван сарын дараа хуримаа хийгээд хамт амьдарсан.  Гэр бүл болоод 10 гаруй хоногийн дараа надад гар хүрсэн байдаг юм.

-Хуримаа хийгээд 10 гаруй хоногийн дараа гар хүрсэн гэлээ. Чухам юунаас болж зодсон юм бол?

-Тухайн үед би жирэмсэн байсан. М.Өлзийхутаг машинаа зарахдаа мотоцикль оролцуулж авсан. Гэтэл нөгөө мотоцикль нь асахгүй намайг түрээд өг гэсэн. Тэр үед нь би махаа борцлоод гэртээ байж байлаа. Дуудаад байхаар нь гарахад түрээд өг гэсэн. Түрж өгөөд нэлээд амьсгаадаад байхаар нь гэртээ орчихсон. Тэгсэн араас орж ирээд “Чи мотоцикль түрж өгсөнгүй” гээд элдвээр доромжилж, хараан зүхсэн. Аав ээж минь бидэнд тийм муухай үг хэлдэггүй болохоор их эмзэг хүлээж авсан. Өөрт нь ч хэлсэн. Би жирэмсэн хүн. Гүйхээр бахардаад байна. Тэглээ гээд чи намайг тийм муухай үгээр хэлээд байхдаа яах вэ дээ гээд уйлсан. Гэтэл гэнэт давсаг руу өшиглөөд унагачихсан чинь цус алдаад эмнэлэгт сар гаруй хэвтэж эмчлүүлсэн. Өшиглүүлснээсээ болоод эхэс ханзарч, зовиур ихтэй байсан юм.

-Хэдэн сартай жирэмсэн байсан бэ?

-Зургаан сартай. Аймгийн эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгээд арванхоёрдугаар сарын 26-нд гэртээ ирсэн. Маргааш нь өвдөлт ихсээд тэсч чадахгүй болохоор нь М.Өлзийхутагт түргэн дуудаад өгөөч гэж гуйсан. Шинэ жил болох гэж байхад худлаа өвдлөө гээд сум орж, тэмдэглэх гэж байна гээд уурлаж, загнасан. Аргаа бараад хадам ээжид хэлж, түргэн дуудуулсан. Тухайн үед ээж минь сумын төвд учраас эмнэлэг орж, түргэн явуулсан байсан. Эмч ирээд “Дутуу төрөх нь, юм хумаа яаралтай бэлд. Хүүхдийг бол аварч чадна гэж хэлж чадахгүй ээ. Долоон сартай хүүхэд. Нэргүй нь яах вэ. Нэртэйг нь аврахыг хичээнэ” гээд эмнэлэг рүү дагуулаад авч явсан юм. Та нарын нэг нь ч гэсэн дагаад явахгүй юм уу гэж эмч асуухад М.Өлзийхутаг хамт яваагүй. Тэгээд эмнэлэгт очоод цаг гаруйн дараа төрсөн. Хүү минь 2.700 грамм хүүтэй болсон. Дутуу төрсөн хүүгээ хүн болгох гэж би их зовсон. Төрсөн цагаасаа хойш хүү минь зовлонг мэдэрсэн дээ. /уйлав/

-Дутуу төрсөн хүүхэд асарч халамжилж хүн болгох мэдээж хэцүү. Тухайн үед хүүгийн аав нь хэр халамж тавьж байв?

-Төрсний маргааш хүний хань шиг шөл хийгээд хүрээд ирсэн. Би ч эх хүн учир их л баярлаж байсан. Хоолоо ид гээд хүүгээ харчихаад яваад өгсөн юм. Гэтэл орой нь халамцуу хүрч ирээд “Миний хүүхэд гуравдугаар сард төрөх ёстой байсан. Наадах чинь хоноцын шээс. Миний хүүхэд биш” гээд элдвээр доромжилсон. Дутуу нойтон төрсөн хүүгээ ингэж болохгүй ээ. Хүн болоосой гээд залбирах хэрэгтэй шүү дээ гэж хэлсэн чинь сандлаар цохих гэж дайрсан. Сувилагч, асрагч нар нялх биетэй хүн дээр ирчихээд ингэж болохгүй гээд гаргаж байсан юм. Гурав хоногийн дараа эмнэлгээс өөрийнхөө ээжийнд гарсан. Гэтэл хоёр гурван удаа согтуу ирж, гэртээ харь гэж агсам тавиад авч явсан юм.

-Нялх биетэй байхад нь зодсон тохиолдол бий юу?

-Би хоёр хүү төрүүлж өгсөн. Гэхдээ бусад хүн шиг гам барьж үзээгүй ээ. Өөрөө л бүхнийг зохицуулсаар ирсэн дээ. Хэрүүл, маргаан, зодоон бол байнга болно.

-Чухам юунаас болж таныг зодож, доромжлоод байдаг юм бол?

-Тийм зүйлээс болсон гэж хэлэх юм үнэндээ байхгүй. Надаас бол байнга өө хайж, хэл амаар доромжилно. Эмэгтэй хүн болсон хойно зодох бүрт нь тэвчиж чадахгүй. Нүдээ хөх няц болтол зодуулчихаад гомдож, цөхрөөд хүүгээ хоёр сар гарантай байхад ээжийнх рүүгээ сумын төв рүү өвлийн хүйтэнд алхаад очиж билээ. Байхгүй хойгуур нь цүнхтэй хувцсаа үүрээд, өлгийтэй хүүхдээ тэврээд Буйлангаас Цэнхэр сумын төв рүү хоёр цаг гаруй алхаад харьж билээ. Тэгээд долоо хоногийн дараа ахиж би архи ууж, чамайг зодож зовоохгүй хамт гэртээ очъё гэхээр нь хэлсэн үгэнд итгээд дагаад очсон. Засрах байх гэж боддог байсан. Нэг алдсан хүнд хоёр алдах эрх байхгүй гэж бодож, хүүхдээ өнчрүүлэхийг хүсээгүй нь өнөөдөр ийм байдалд хүргэчихлээ.

-М.Өлзийхутаг жирэмсэн байхад чинь зодож, зулбуулж байсан гэж сонссон?

-Хоёр хүүгийн маань дунд нэг хүүхэд байх байсан юм. Дөрвөн сартай жирэмсэн байсан. Хөдөөний бидэнд хийх ажил их байдаг. Нэг удаа тос хайлж байгаад шар тосоо хийх гэсэн олгойны ам бараад өгөх хүн байдаггүй. Босч ирээд бариад өгөөч гэж хэлэхэд “Юу ч хийж чаддаггүй. Би бузар газраас эхнэр авсан байна. П, Г” гэж хараагаад зодож эхэлсэн. Толгой руу байнга цохиулдаг болохоор их өвдөнө. Толгой руугаа цохиулахгүйн тулд орны доогуур толгойгоо хийчихсэн. Том гэдэстэй болохоор бүтэн биеэрээ багтахгүй. Гэтэл бөгсөн бие рүү хоёр удаа дэвссэн. Шөнөдөө цус алдаад сумын эмнэлэгт ирж хэвтсэн. Эмч нар яаралтай тусламж үзүүлж, хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн юм. Маргааш нь М.Өлзийхутаг ирээд “Яасан хүүхэд чинь зулбасан уу. Хөндий савтай Я минь” гэж элдвээр харааж, хамар руу цохичихоод гараад явсан.

-Хэдэн онд вэ?

-2012 онд. Сумын эмнэлэгт хэвтээд бие сайжраагүй. Аймгийн эмнэлэг рүү явуулсан. Эхэс нь нөхөгдөхгүй сар гаруй болсон. Эмчид учирлаж хэлээд хүүхдээ ядаж долоон сар хүргээд гаргачихмаар байна гэж хэлэхэд “Тийм боломж байхгүй ээ. Амьгүй болох шинжтэй байна. Миний охин сэтгэл санаагаа бэлдээрэй. Нэгдэх өдөр гэрээсээ хүн дууд. Гаргахгүй бол амь насанд чинь эрсдэл учирна” гэсэн. Хадам ээж рүү утсаар М.Өлзийхутагийг аймагт ир гээд хэлээд өг гэж хэлж байлаа. Гэтэл байдаггүй Төвшрүүлэх сум руу архидаад явсан гэх сураг сонсогдсон.

-Салаад хоёр жил болсон ч ирж зоддог гэсэн. Амьдарч байх хугацаанд учирлаж ярилцаж үзэж байв уу?

-Уйлж, учирлаж ярилцах гэж зөндөө л үзсэн. Сүүлдээ өмнө нь сөгдөж суугаад гуйж ч үзсэн. Чамтай юу ярих юм гэдэг. Хоёр хүүхдээ бодоод архи битгий уу, зөв амьдаръя гэж их гуйсан даа. Даанч тоогоогүй.

-М.Өлзийхутагийн ах эгч нараас нь дарамт, шахалт байдаг уу?

-Аавын минь гал голомт гээд гэртээ ч тайван байж чаддаггүй байсан. Эцэг эхээсээ 10-уулаа айлын отгон хүү. Дөрвөн ах, таван эгчтэй. Байнга дарамтална. Хоёр хүүг маань ч ална, хядна зэргээр ах нь дарамталж байсан. Эгч нар нь бол утсаар болон уулзхаараа элдэв янзын юм их ярьдаг. М.Өлзийхутагт өөрт нь хүртэл хууль хяналтын байгууллага гэж байдаг шүү гэхээр “Чи намайг Архангайд барахгүй. Чамайг өөрийг чинь чирнээ” гэнэ.

-2010 оноос зодож эхэлсэн гэлээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ л зодох уу. Эсвэл...

-Эрүүл үедээ ч зодно. Долоо хоногт дор хаяж хоёр удаа зодно. Тэгээд бодохоор тоолж баршгүй их тоо гарах биз. 2016 онд миний бие их муудаж, аймгийн эмнэлэгт сар орчим хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед гэртээ хүүхэн авчирч ирж хамт хонож, өнжиж байна гэх үгс сонсогдож эхэлсэн юм. Том хүү минь ч надад хэлж байлаа. Аав нэг эмэгтэй сундалж ирээд “Ээждээ битгий хэлээрэй” гээд надад ундаа чипс авчирч өгсөн гэж. Тэр үеэс өвдөж зовж явахад ийм үйлдэл гаргаж байгааг нь мэдчихээд эргэлт буцалтгүй салах шийдвэр гаргасан.

-Ээж чинь таныг гэрийнхээ буйр нь дээр нялх хүүхэдтэй нь хаяад явсан гэж ярьж байсан?

-Тэгсэн. Ээжийнхээ дэргэд байхаар эрхлээд үгэнд орохгүй элдэв янзын зан гаргаад байж магадгүй гэж бодоод Ар хүйтэн гэдэг газар руу нүүсэн. Тэр өдөр М.Өлзийхутагийн хоёр найз нь ирсэн байсан. Тухайн үед миний найз охин намайг зориод Зүүнхараагаас ирсэн байсан юм. Гэтэл М.Өлзийхутаг найзыг маань өөрийнхөө нэг найзтай унтуулах гээд дайраад байсан. Эмэгтэй хүн юу гэж танихгүй эрийн өвөрт орж унтах юм бэ. Миний дүү ч манайд байсан. Найз охин маань айсандаа дүүтэй чинь унтая гэж хэлсэн юм. Тухайн үед том хүү минь долоон сартай би хөхүүлээд сууж байв. Гэнэт л миний нуруу руу сандал барьж аваад цохисон. Яаж байгаа юм бэ гэхэд хоёр найзтайгаа нийлээд дүүг минь зодож эхэлсэн. Эрэгтэй хүүхэд ч гэсэн гурван хүнд зодуулах нь ойлгомжтой. Хамар амнаас нь цус гоожоод аймар зодуулсан. Найз охин маань дүүг минь салгаж аваад гарч зугтаасан. Шөнө гэлтгүй хоёулаа сумын төв рүү яваад өгсөн юм. Тэрнээс болоод намайг үргэлжлүүлээд зодсон. Хамрыг минь цөмлөөд бас л их бэртээсэн дээ. М.Өлзийхутагийн эгчийнх нь манайхтай зэрэгцээ байдаг. Тэр эгч нь нөгөө хэдийгээ бодвол хүн чанартай. Хүнийг ойлгож, хайрладаг хүн л дээ. Орилж чарлаад байхыг сонсоод орж ирээд намайг илүү гэртээ оруулж, гаднаас нь цойжлоод хонуулсан. Гэтэл үүр цайх үед эгч ирээд “Миний дүү босоорой. Нөгөөх чинь гэрээ ачаад явсан байна” гэсэн. Гараад харсан чинь гэрлэхдээ авч очсон хэдэн тавилга, хүү бид хоёрыг чемадонтой хувцсыг буйран дээр үлдээсэн байсан. Өөрөө машиндаа суучихсан болохоор араас нь гүйж очоод хаалгыг нь онгойлгох гэтэл асаагаад намайг шүргээд өнгөрсөн. Тэгээд хүний утас гуйж, сүлжээ барьдаг уул нь дээр гарч ээж рүүгээ ярихад удалгүй ахтай минь ирж авсан даа.  Намайг бол их олон удаа зодож, дарамталж, элдэвлэж байсан. Хар шөнө зодчихоод хоёр хүүтэй минь гэрээс хөөгөөд гаргана. Амиа аргалаад хоёр хүүхдээ хөлдөөчихгүй, хатгалгаа авхуулчихгүйн тулд хонины хашаанд хонин дунд дөрвөн удаа хонож байсан ч тохиолдол бий. Бид гурвыг хөөж гаргаад үүдээ цойчилчихдог. Бага хүү минь ой гарантай гэхээр 2015 оны өвөл байсан юм байна.

-Хамар хугалсан гэлээ. Зодуулсныхаа дараа эмчилгээ хийлгэж чаддаг уу?

-Тэр үед хамраас цус гоожоод тогтохгүй сумынхаа эмнэлэгт үзүүлж,  хамрынхаа цөмөрхийг гаргуулж, цусаа тогтоолгосон. Хэцүү үед хамт байдаггүй байлаа. Эхнэр, хүүхдээ гэрийнхээ буйр нь дээр хаяж явчихаад ах эгч нартайгаа Бор бургастын рашаанд амрах гээд яваад өгчихсөн хүн шүү дээ. Хүн өрөвдөж, хайрлах сэтгэл гэж байхгүй. Долоо хоногийн дараа рашаанаас ирээд ээжийн минь гэрийг тойрч морьтой давхиад Я, Г, П гэх зэргээр элдвээр хараадаг байсан. Орчлонгийн хамгийн муу муухай үгээр ээжийг минь хүртэл дормжилно.

-Өөр ямар байдлаар биед тань гэмтэл учруулдаг байсан юм бол?

-Хөл рүү хутгалж байсан. Хүүхэд зулбасан. Гуяныхаа махыг хоёр удаа тасдуулж, хоёр хавиргаа хугалуулсан. Цээж рүү ярьтай улиасаар цохисон. Нэлээд бэртэлтэй одоо ч өвдөж байна. Гарын хуруунууд тэнийхээ больсон. Зарим үе нь мултарсан. Бэртлээ бол тогтоолгож байгаагүй. Толгой тархи байнга өвдөнө. Ходоодны шархлаатай. Байнгын сэтгэлзүйн дарамт, шаналгаатай амьдарч байна. Архи уусан хүнийг хараад айдаг. Хүн ширүүн дуугархаар цочиж, зүрх өвдөнө. М.Өлзийхутагийг харахаар өөрийн мэдэлгүй чичирч айдаг болсон доо. Гэртээ байхдаа хүртэл үргэлжийн айдастай.

-Улиасаар цохиулсан хэрэг өнгөрсөн сард гарсан гэсэн?

-Улиасаар зодуулаад хоёр хоногийн дараа цус алдаж эхэлсэн. Сум, аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгээд гарсан.

-Улиасаар зодчихоод дараа нь ална гэж хутга барьж ирсэн гэж ээж нь ярилцлага өгөхдөө хэлсэн. Чухам юунаас болоод ийм үйлдэл гаргаад байдаг юм бол?

-Тэгсэн. Алах гээд том хутга барьчихсан орж ирсэн. Бас л цагдаа дуудаж, арга хэмжээ авахуулсан. Хэнтэй ч хамаагүй хардана. Хойд аав, хүргэн дүү, ойр хавийн эрэгтэй хүн бүхэнтэй л хардаж, харааж, зодно.

-Тусдаа амьдраад хоёр жил болж байгаа гэсэн. Ирж зодчихоод яваад өгдөг гэсэн. Энэ үнэн үү?

-Ээж дээрээ ирж амьдрахаас өөр сонголт надад байгаагүй ээ. Хоёр хүүхдийнхээ ирээдүйн төлөө энэ хүнээс холдож, амьдрахыг хүссэн юм. Гэтэл гэрт минь ирээд зодчихоод яваад өгнө. Тайван байх нөхцөл үнэндээ байхгүй. Шөнийн 00.00 цагт ирээд гэрийн үүд нүднэ. Дуу чимээ гаргалгүй гэрийн хааяагаар тойрч явна. Үүд нүдээд онгойлгохгүй болохоор элдвээр дуудаж, эр хүнтэй байна уу чи гэх зэргээр доромжилно. Оруулахгүй бол үүд эвдэж, орж ирээд зодно. Их хэцүү хүн л дээ.

-Хүүхдүүдээ зоддог уу. Таныг М.Өлзийхутагийн эгч, ах нар үгээр болон цохиж, зодсон тохиолдол бий юу?

-Зодно. Израйль гутлаараа дээр нь дэвсэж, зодсон ч тохиолдол бий. Том хүү минь аавыгаа ирэхээр айж бүлтэгнээд хажуунаас холдохгүй. Харин бага нь хаашаа ч хамаагүй зугтаагаад алга болчихдог. Хоёр хүүгээ хоноцын шээснүүд. Миний хүүхдүүд бол надад ингэж хандахгүй гэж орилж, чарлана. Хүүхэд болсон хойно айна. Ээжээ “Аав хоноцы шээс. Миний хүүхэд биш” гээд байх юм. Би аавын хүү биш юм уу гэж надаас асуудаг. Болдогсон бол тэр эцэг тогтоолгох шинжилгээг хийлгээд ар гэрийнхэнд нь харуулахыг хүсдэг юм. Эгч, ах нарт нь гомдолтой явдаг. Элдвээр дуудахаас эхэлж, цохиж, алгадсан тохиолдлууд байдаг. Хоёр эгчид нь алгадуулж, байсан. Үг хэлээр их доромжлуулсан даа.

-Гэрлэлтээ албан ёсоор салгуулаагүй юм уу?

-Тиймээ салгуулж чадаагүй явна. Шүүхэд өргөдөл өгч, 70 гаруй мянган төгрөг тушаадаг юм билээ. Үргэлж бие өвддөг болохоор одоохондоо ажил хийгээгүй л байна. Хоёр хүүхэдтэй. Том хүү минь сургуульд явдаг. Өдөр шөнийн хоол, өмсч зүүх хувцсыг нь өөрөө л бүгдийг аргална. Мөнгөтэй болохоор за дараа нь шүүхэд өгье. Хүүхдүүдээ гутал, дэвтэр ном гээд аргална. Би гавьяа байгуулсан биш. Хөдөлмөрлөж хүүхдээ тэжээх үүрэгтэй. Уулын мод руу хөрөө бариад орох ч үе байдаг. Биеэ эмчлүүлээд сайжирхаар хоёр хүүхдийнхээ төлөө ажил хийж, амьдрал ахуйдаа нэмэр болно гэж бодож байна.

-Хүүхдүүдээ хувцас, хоол хүнс авч өгөх үү?

-Тийм зүйл байхгүй ээ.

-М.Өлзийхутаг миний хамаатнууд аймгийн цагдаа шүүх, прокурорт ажилладаг. Чи хуулиар яваад намайг барахгүй гэж сүрдүүлдэг гэж хэлсэн гэсэн. Энэ талаар?

 -Тэгдэг. Чи Архангайд хуулиар яваад намайг барахгүй шүү. Миний ах дүү нар тэнд ажилладаг юм гэдэг.

-Энэ сарын 9-нд таны ээж ярилцлага өгч, Хүний эрхийн үндэсний комисст хандсан. Тухайн өдөр аймгаас цагдаа нар ирж, М. Өлзийхутагийг саатуулсан гэсэн?

-Тэгсэн. Ээж минь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг болон холбогдох бусад хүмүүстэй уулзаж, учир байдлаа хэлсэн гэсэн. Тэдний зүгээс яаралтай арга хэмжээ авч, аймгийн цагдаа нар цаг алдалгүй арга хэмжээ авч ажилласан. Би эмнэлэгт тариа хийлгэчихээд гэртээ очоод байж байсан. Утсанд дуудлага ирсэн. Аваад ярихад “Архангай аймгийн Цагдаагийн газраас ярьж байна. Сумын цагдаагийн байранд яаралтай хүрээд ир” гэсэн. 5-6 цагдаа ирсэн байсан. Намайг ороход М.Өлзийхутагийг баривчилсан байсан. Надруу элдвээр дайрч цагдаа нарын дэргэд доромжилсон. Би ч тэдний дэргэд түүнд анхааруулж хэлсэн. Олон жил доромжлуулж, зодууллаа. Одоо чадахгүй шүү гэж хэлсэн. Цагдаа намайг “хариад хүүхдүүдийнхээ хувцсыг бэлдэж бай. Эмнэлэгт яаралтай үзүүлэх хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд аймгийн түр хамгаалах байранд тав хоног байсан.

-М.Өлзийхутагийг аймагт хэр хугацаанд саатуулсан юм бол?

-Хонуулаад маргааш нь явуулсан байна лээ. Шүүхийн тогтоолгүй баривчлах эрх байхгүй гэж байцаагч надад хэлсэн. Суман дээр хэсэг гавтай явсан байна лээ. Намайг хүнээр хайлгаж, ирж суллах хэрэгтэй байна гэж хэлүүлсэн байсан.

-Архангай аймгийн эмнэлэгт ямар шинжилгээ, оношилгоо хийлгэсэн бэ. Тэндээс MRI-д харуул гэж явуулсан уу?

-Тэнд цээжний зураг авахуулсан. Бэртэл тогтоох аргагүй байна гэсэн. Бэртэлтэй байна. МRI-д харуул гэж зөвлөсөн. MRI-д  үзүүлсэн хариугаа аймгийн шүүх эмнэлэгт аваачиж өгөх ёстой юм билээ. Тэгээд шүүх хурал болох байх. Миний хэрэг дээр ажиллаж байгаа байцаагч уржигдар М.Өлзийхутагаас байцаалт авах гэсэн чинь “Би бичиг үсэг мэддэггүй хүн. Өмгөөлөгчгүй байцаалт өгөхгүй” гэж хэлсэн гэнэ лээ. Уг нь бол бичиг үсэг, мөнгө санхүүгийн тооцоог маш сайн хийдэг хүн. Хууль хяналтын байгууллага энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгөөсэй л гэж хүсэх байна.

Д.Хулан

 

Уншигч та түүнд туслахыг хүсвэл: 

Хаан банк: 5149047433  Д.Ренчин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Hashirdaggui 2, 3 huuhed tsuvuulah yumaa (108.218.234.108)
    Uyerhej baihdaa muuhai avir gargaj baisan hun hurimlaj suuval ulam l dordnuu gehees zasrahgui. Iim muuhai araatantai suuchaad 2-iin 2 huuhed gargaj, bas 1 udaa zulbaj l baidag yasan hashirdaggui huuhen be. Harahaas aidag gecheed tiim araatantai dahin dahin seksdeed jiremsleed baidag guiee mun heleh ch ug alga. Zoduulj nuduulen baij tsug amidarch huuhed gargah shiidveriig ene huuhen uuruu l gargasan bn. Huuhduud ni l uruvdmuur yumaa, yamar etseg ehee songoj turuh bish dee, huuhduudiig ni ulsiin asramjind avah heregtei. Er ni huuhnuud min oliggui ertei suusan bol bitgii ingej huuhed tsuvuulj baigaachee. Hiree medej zulzagalaachee. Huchirhiilelees huchirhiilel l turnu. Mongol ulsiin ireeduin hugjild chanargui irged heregguiee
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • Иргэн (59.153.113.194)
    Орон нутгийн удирдлагууд цагдаагийн байгууллагууд ажлаа хангалтгүй хийж байна хөдөө орон нутагт иймэрхүү хүн араатнууд олон байгаа олон эмэгтэй хүүхдүүдтэйгээ зовж байгаа байхдаа. Цаашдаа орон нутгийн удирдлагууд хууль хяналтын байгууллагууд эмнэлгийн ажилчид хамтарч хүчирхийлэлтэй тэмцэж ажлаасай гэж хэлэх байна.
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.91.118.247)
    Ийм үйлдлийг тэвчээд сууж байдаг яасан аймаар тэвчээртэй гэхэд багадмаар эмэгтэй вэ. Хүний гарт алуулах нь дутаа юу. Хоёр хүүхдээ аваад эсэн мэнд дээрээ хуули шүүхийн байгууллагаар сайн явж салах нь зүйтэй. Шоронд хатаа. Яасан аймаар харгис хэрцгий хүн бэ. Эхээс гараагүй юм байх даа
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • zochin (203.91.115.244)
    Охид эмэгтэйчүүд амьдралаа ингэж үрж болохгүй. Ямрыг нь мэдсээр салахгүй, арга хэмжээ авахгүй байсаар байна гэдэг эдийн засгийн хувьд хараат байгаагийн шинж дээ. Ингэлээ гээд яаж байна хоосон хоцрох нь тов тодорхой тул эртнээс сайтар бодох хэрэгтэй.
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • Zulaa (64.119.26.136)
    Yasan davarsan muu shees be harin. Huuhdee iim boltol ni humuujuulsen etseg ehiin buruu!!!!!! Muu novshiig bh estoi gazart ni bailgaj hataaa!
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • zochin (122.201.23.84)
    Хууль хяналтын байгууллага, аймаг хороо, багийн хүмүүс ийм эхнэрээ зодож, танхайрдаг хүмүүсийн ар гэрийг хараа хяналтандаа байлгах хэрэгтэй юм шигээ
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • догоо (66.181.164.222)
    Хурим хийчихээд 10 хоноод зодож байхад нь засрах байх гээд тэвчээд байсан гэнэ үү. За даа өөрсдөө эрчүүдийн хараат байдгаа болимоор
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.188.104)
    Hvchirhiilliin hergiig hvnii erhiin komissin hajuud hereg bvrtgeh alba bii blgj shalgj bsan ni der tsagdaagaas salga
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • 민재 (66.181.161.71)
    Tiim shde muu sain hvnii vnergvi aluurchin yragchinguudad zohih haruitslagiin uguh heregtei shde ter hamgaalaad bdag ah dvv hamaatan sadandan ch gesen huuliin haruitslaga toots
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.122.141)
    Орон нутгийн цагдаа хүчний байггууллагынханы ажил гэж нээг иймэрхүү иймэрхүү араатанг тэр хамгаалаад байгаа хуулийнхан ах дүү нартай нь хамт эрүүгиийн хариуцлага яаралтай хүлэалгэх хэрэгтэй хотоос томилолтын өгөөд ажилын хэсэг ажиллуулалдаа нэгдарганцарт гар хүрчихсэн бол яаж сүржигнэцгээж байх бол доо
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    10 цаг 23 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    10 цаг 31 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    10 цаг 47 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    10 цаг 53 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    10 цаг 57 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    12 цаг 11 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    12 цаг 13 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    13 цаг 25 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    13 цаг 28 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    13 цаг 28 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    13 цаг 31 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    15 цаг 56 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    16 цаг 8 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    16 цаг 9 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    16 цаг 16 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    16 цаг 34 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    16 цаг 37 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    16 цаг 43 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    16 цаг 53 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    17 цаг 1 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК