Засгийн газрын тогтоолоор нийтийн тээврийн хэрэгсэл техникийн үзлэг, оношилгоог жилд хоёр удаа явуулдаг. Тэгвэл одоогийн байдлаар автотехникийн хаврын үзлэг оношилгоонд нийт 1400 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл хамрагджээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын 2019 оны А/17-р тушаалаар нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага оврын багтаамжийн автобус, троллейбус, ажилчдын автобус болон таксийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хянах ээлжит үзлэг оношилгоог гуравдугаар сарын 25-наас тавдугаар сарын 31 хүртэл явуулж байна.
Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын мэдээгээр техникийн үзлэг оношилгоо 96.7 хувьтай байна. Нийт хамрагдсан техникийн 1311 нь тэнцжээ. Энд үндсэн чиглэлийн 10 автобус, 35 такси тэнцээгүй байна. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж тэнцсэн 1356 тэээврийн хэрэгслээс 370-ынх нь техникийн бүрэн бүтэн байдлын зөрчлийг арилгуулж, давтан үзлэгт оруулж тэнцсэн байна. Тэр дундаа нийтийн тээвэрт яваа автобусны утааны тортогжилт, ялгарлыг нарийн хэмжин шалгаж стандартын үзүүлэлтээс их байгаа зөрчлийг арилгуулж байгаа аж.