Нийслэлийн хэмжээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас автомашинт ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хүн ихээр төвлөрөн зорчдог гудамж зам, автобусны буудал, худалдаа, үйлчилгээний газруудад иргэд, олон нийтийг халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг хүргэх юм байна. Тухайлбал, Энхтайвны өргөн чөлөө Сүхбаатарын талбайн автобусны буудал, МУБИС-ийн автобусны буудал, нүхэн гарц, Улсын нэгдүгээр эмнэлэг, Төв номын сан, МУИС-ийн автобусны буудал, ШУТИС, Хөгжим бүжгийн коллеж, 100-н айлын автобусны буудал, Цэрэндоржийн гудамж зэрэг газарт ажиллаж байна.