Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн цэцэрлэгүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийсэн тухайгаа танилцуулсан билээ. Шалгалтаар 20 цэцэрлэг бага эрсдэлтэй, 63 цэцэрлэг дунд эрсдэлтэй, 25 цэцэрлэг өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Өндөр эрсдэлтэй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэх аж.
Дээрх шалгалтын дүнд үндэслэн "Хамгийн их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн цэцэрлэгүүдийн нэрс"-ийг олон зарлалаа.
Тодруулбал, эдгээр цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоох хүртэлх арга хэмжээ авахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа гэсэн үг юм. Үйл ажиллагааг нь хаахаар сануулсан 26 цэцэрлэгийн 24 нь хувийн цэцэрлэг аж.
Сэтгэгдэл (1)