Баянгол дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч гуравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд хойт эцэг нь дөрвөн настай хүүгээ “орондоо шээлээ” гэсэн шалтгаанаар зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.
Хүүгийн элэг, дэлүү нь няцарч улмаар ГССҮТ-д хоёр удаа, ЭХЭМҮТ-д шилжин ирээд 30 хонохдоо зургаан удаагийн хүнд, хөнгөн хэлбэрийн хагалгаанд орсон юм.
Тэгвэл хүүг зодож гэмтээсэн сэжигтний гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 29-ний өдрийн 10.00 цагт эхлэх тов гарчээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтыг үндэслэн шүүх юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)