Энэ сарын 22 буюу өнөөдөр 10.50 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах орон сууцны цонхоор бага насны хүүхэд унаж амиа алджээ.
Хэргийн дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бие бүрэлдэхүүн очиж, шалгалт хийхэд ой найман сартай хүүхэд долоон давхрын цонхоор унасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хэрэг болсон байр нь Эрүүл мэндийн VII төвийн хажуугийн байх юм байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байж болзошгүй эрсдэлээс сэргийлэн цонхны хаалт хийлгэхийг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (1)