Тун удахгүй Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Энэ өдрийг хөөр болон хоног тоолон хүлээж буй бяцхан үрсдээ үзүүлэх дараах үзвэрийг танилцуулж байна.
Тухайлбал, Улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлдчид хүүхдийн баяр зориулан “Бардам туулай” хүүхдийн жүжгийг зургадугаар сарын 1-ний өдрийн 14.00, 16.00 цагаас тоглоно. Найруулагч Г.Ган-Очирын шинэчлэн найруулж буй уг бүтээлд үнэг, чоно, ойн амьтдын тухай адал явдал гардаг юм.
Дуурь бүжгийн эрдмийн театрт ирэх сарын 1, 2-ны өдрүүдэд “Амттаны доктор” уран бүтээл тоглогдоно. Уг бүтээлд амттанд дуртай хүүгийн шүдийг эмээ нь эмчид үзүүлтэл эмч шүдийг нь авахгүй бол болохгүй хэмээн хэлж, хүүг нойрсуулснаар жүжиг өрнөдөг.
Мөн Хүүхдийн театрын уран бүтээлчид “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан үлгэр” бүтээлээ үзэгч багачууддаа хүргэж гэж байна. Жүжгийг энэ сарын 30, 31 ирэх сарын 1-ний өдрүүдэд тоглох юм.
Үндэсний урлагын театрын хамт олон Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж бяцхан үзэгчиддээ “Ишиг хөөрхөн” дуулалт бүжгээр бэлэг барихаар бэлэн болсон байна. Тоглолт ирэх сарын 1-ний өдрийн 10.00, 12.00 цагуудад УДЭТ-ын тайзнаа болно.
Хүүхэд багачуудын дуртай “Маамуу” анимейшний “Ами”, “Тами” хоёр гурван насныхаа төрсөн өдрийг хүүхэд багачуудтайгаа тэмдэглэхээр болжээ. Төрсөн өдрийн арга хэмжээ ирэх сарынс 1, 2-ны өдрүүдэд болох бөгөөд энэ үеэр хүүхэд багачуудад зориулсан олон сонирхолтой үзүүлбэр үзүүлэхээр бэлджээ
Сэтгэгдэл (1)