Үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй буузыг шинэ мэтээр савлаж хуурамч шошго нааж худалдаалсан зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст энэ сарын 21-ний өдөр иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу “Хүннү Молл”-д байрлах “Абсолют кэш энд керри” ХХК-ийн худалдааны төвд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, хуурамч шошго бүхий “Баярлалаа”, “Монгольские, “Шэнэхэнские” зэрэг гурван нэр төрлийн буузыг савлаж худалдан борлуулж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
Иймээс компанид “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ ногдуулахаар зөрчлийн хэрэг нээжээ.
Сэтгэгдэл (1)