Европын Холбоо болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн хүрээнд тавдугаар сарын 26-нд буюу маргааш Д.Сүхбаатарын талбайд “Европын нээлттэй өдөрлөг-ийг Езохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм байна. Мөн Европын холбооны санхүүжилттээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Түүнчлэн Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, Шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.
Өдөрлөгийн үеэр 10:00 Өдөрлөгийн үйл ажиллагаа эхэлнэ.
11:00 Албан ёсны нээлт
12:00 Европийн холбооны гишүүн орнуудын элчин сайд, төлөөлөгчид өдөрлөгтэй танилцана.
13:00 Урлагийн тоглолт хөтөлбөрүүд эхэлнэ
13:10 Хувцас загварын үзүүлбэр
13:50 -17:00 Урлагийн тоглолт үргэлжилнэ
18:00 Үйл ажиллагаа өндөрлөнө.
Сэтгэгдэл (1)