Монгол Улсын иргэн Э өчигдөр 30 шуудайд, нийт 700 кг малын дайвар бүтээгдэхүүн буюу гүзээ хийж, нүүрсэн дунд нуун хилээр гаргахыг завджээ.
Тодруулбал тэрбээр Гашуунсухайт дахь боомтын нүүрсний терминалын гарах чиглэлээр өчигдөр буюу энэ сарын 24-ны өдрийн 12:00 цагт нүүрс ачсан чиргүүлтэй Норд бенз маркын авто машиныг жолоодон улсын хилээр нэвтрэхийг оролджээ.
Ингэхдээ тэрбээр дайвар бүтээгдэхүүнийг нүүрсэн дунд нуусан байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Экспортын дайвар бүтээгдэхүүнд тодорхой хязгаарлалт тавьсан бөгөөд албан ёсны зөвшөөрөл авч, хилээр гаргадаг аж.
Р.Хишиг
Сэтгэгдэл (2)