Энэ сарын 23-ны өдөр “Шарын гол” ХК-ийн алтны шороон ордын охин компани болох "Нагай" ХХК-д хөрсний овоолго нурж, нэг амь эрдсэн харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, Нагай" ХХК-ны том оврын автомашины жолооч, 29 настай залуу 60 тонны хүн машинтайгаа нууранд живсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Одоогоор нууранд осолдсон залуугийн цогцос олдоогүй байгаа бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хамтарсан 17 алба хаагч ажиллаж хэргийн газар ажиллаж байна.
Зарим мэдээллийн хэрэгсэлд дурдагдсанаар тус газрын шороо нурах магадлалтайг тайлийгаач анхааруулан хэлж байсан бөгөөд ээлжийн ахлагч нь "Заасан газарт ажиллахгүй бол ажлаасаа гараарай" хэмээн загнасан гэдгийг хэлж байна.
Р.Хишиг