Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Галсанбуян: Монголын улстөрчдөөс Японы эзэн хаанд бараалхсан анхны хүн нь Санжаасүрэнгийн Зориг

2019-5-28
0
ЖИРГЭХ

Монголын Тусгай олимпийн хорооны Спорт хариуцсан хариуцсан захирал Д.Галсанбуянтай ярилцлаа. Тэрээр JCI-ийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагчийн нэг юм.


-Дэлхийн хэмжээнд залуу удирдагчдын нэгдэл болсон JCI-ыг Монголын хөрсөнд нутагшуулсан хүмүүсийн төлөөлөл нь таныг гэж сонссон юм байна. Ийм бодол анх хэзээ төрж байв. Мэдээж хүндрэлтэй тал байсан байх?

-JCI-ыг орчуулбал тухайн үед Залуу үеийн танхим гэж бууж байсан юм. 1991 оны наймдугаар сард Нью-Йорк хотод байрлалтай НҮБ-ын танхимд JCI байгууллагаас залуучуудын хэлбэрээр анх удаа хурал зохион байгуулж байлаа. Яваандаа жил бүр зохион байгуулдаг болсон юм. Анхны тэр хуралд тодорхой хэмжээнд Монголынхоо залуучуудтай өрсөлдөж, шалгараад оролцож байсан. Ардчилсан хувьсгал ялж, нийгэм өөрчлөгдөж байсан үе. Ер нь аливаа нийгэмд залуучуудын үүрэг роль болон нэгдэж, хамтарч ажиллах шаардлага байна гэж үзсэн хэрэг. Хуучин манайд Монголын Хувьсгалт залуучуудын холбоо нэртэй байгууллага байсан. Гэхдээ хэтэрхий намчирхсан байгууллага байлаа шүү дээ. Харин Нью-Йоркод зохион байгуулсан залуучуудын хуралд НҮБ-ын гишүүн орны бүх залуучууд очиж байсан. Тэр үед хуучин социалист орнууд арай орж амжаагүй. Гэхдээ Куба улсаас оролцсон. Тэгэхэд Монголоос ирсэн надад эх орноо эх орноо танилцуулах завшаан гарч байсан. Гэтэл хурлын завсарлагааны үеэр өөр улсын залуус “Монгол гэж хаана байдаг юм” гэж асуусан. Ялангуяа Африк, Латин Америкийн орнуудад Монголын тухай ямарч ойлголт байгаагүй.

-Тэр үеийн барууны орнууд Монголын тухай төдийлөн ойлголтгүй байсан байх?

-Ганц нэг мэддэг нь Чингис хааны тухай ярьж байгаа юм. Дээрээс нь “Хаанахын Монгол билээ. Хятадынх билүү, Оросынх билүү” гэх зэргээр асууж байсан. Монгол Улс олон жил Оросоос хараат явсан болохоор тийм ойлголттой болсон байсан. Гэхдээ л гадаад ертөнцөд Монголыг Оросынх, Өвөрмонголыг Хядатынх гэж хардаг байсан юм билээ. Бүр мэдэхгүй заримд нь би бол сармагчин шиг л байсан. Аль гаригаас ирсэн юм гэх зэргээр. Ийм байдалтайгаар анх НҮБ-д зохион байгуулсан хуралд оролцож, маш олон найз нөхөдтэй болж байлаа. Ялангуяа Японы JCI-ынхан “Монгол Азид байрлалтай орон. Чи нутагтаа очоод манай байгууллагыг сонирхоорой” гэж хэлсэн.

-Харьцахад ойр байсан болохоор тэгж хэлж байсан юм болов уу?

-“JCI байгууллагыг Монголд байгуулахад чинь бид тусалъя. Дүрэм нь ингэж явдаг” гэх зэргээр бүх юмаа танилцуулсан. Тэгээд Монголд ирснийхээ дараа удалгүй японууд манай улсад ирсэн. Миний хувьд Санжаасүрэнгийн Зоригтой их найзалдаг байсан юм. Тэгээд С.Зоригт хэлсэн юм. “Ийм байгууллага байна. Гэхдээ нийгэмд танигдсан хүмүүс байхгүй бол болохгүй” гэж. Тэр үед бид үйлдвэрийн инженер байж байгаад ардчилсан хувьсгал гарсны дараа чөлөөт наймаачид болсон улс. Хариуд нь С.Зориг дэмжсэн. “Буян”-гийн Б.Жаргалсайхан тэр үедээ, бидэн дунд хамгийн гайгүй нь байсан. Мань эр ч тэрхэн үедээ оролцсон. Ингэж явсаар японууд бидэнд захиа ирүүлсэн. Захианд “JCI-ын шилдэг 10 залууг шалгаруулж байна, нэг хүн дэвшүүлээч” гэхээр С.Зоригийг дэвшүүлсэн. Ингээд С.Зориг шилдэг 10 залуугийн нэгээр тодорч Японыг зорьж, нэлээд олон хотод очиж лекц уншсан байдаг юм.

-Хэдэн оны үед гэсэн үг вэ?

-1992 оны тав, зургадугаар сарын үед явсан санагдаж байна. Монголын улстөрчдөөс Японы эзэн хаанд бараалхсан анхны хүн нь С.Зориг.

-Өмнө нь манай талаас бараалхаж байсан тохиолдол байхгүй гэж үү?

-Японд суух Элчин сайдууд жуух бичиг барьж байсан байх. Гэхдээ С.Зоригоос өмнө төрийн түвшний хүн бараалхаж байгаагүй болов уу. Харин JCI-ын шугамаар С.Зориг агсан анх бараалхаж байсан. Тэр үеийн зураг хөрөг нь одоо “Зориг сан”-д бий. Ингээд С.Зориг буцаж ирээд ер нь их зөв байгууллага байна. Залуучуудын эерэг сэтгэлгээний байгууллага байна, хэдүүлээ байгуулъя гэсэн.

-1992 оныхоо наймдугаар сард уу?

-Тийм. Тэр үед С.Зориг гол ажлыг нь нугалаад 26-27 орчим залуу Төрийн ордонд хуралдаад ерөнхийлөгчөөр нь намайг сонгож байсан. Тэргүүн дэд ерөнхийлөгч нь С.Зориг, дэд нь Б.Жаргалсайхан болж байлаа.

-“Буян”-гийн Жаргалсайханыг хэлээд байна уу?

-Тийм ээ. Тэгж л JCI Монгол төрийн бус байгууллагыг анх байгуулж байлаа шүү дээ.

-Анх байгуулж байх үеийн төлөөлөлд ямар хүмүүс багтаж байсан юм бэ?

-Мөнгө, төгрөгтэй хүн бараг байгаагүй. Миний хэдэн найзууд байсан. Мэдээж С.Зоригийн фракцын хүмүүс, бизнесийн төлөөллөөс бүрдсэн 26 орчим залуус байсан юм. Гэхдээ тогтсон JCI-ыг бодвол бидний хувьд анхандаа юугаа хийх учраа олохгүй явсан. Манайхны нүдэнд бол гарааны бизнес гэдэг шиг бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс шиг л. Ямарч байсан Хууль зүйн яамаар дүрмээ батлуулаад үйл ажиллагаагаа эхлүүлээд явсан даа. Хамгийн гол нь тэр үед манай залуучууд маш их дэмжиж байсан.

-JCI Монгол ардчилсан хувьсгал гарснаас хойш анхны залуудын байгууллага уу?

-Тийм. Ялгаатай нь, залуучуудын манлайллын байгууллага.

-Дуртай нь орж, гараад байдаггүй гэсэн үг үү?

-Тодорхой хэмжээний шалгууртай оруулдаг байсан. Тийм учраас өөрсдийн дүрэм журмыг нарийн чанд баримталдаг. Үүнийхээ үр дүнд 26, 27 жилийн хугацаанд маш сайн явж ирлээ. Байгууллагын дүрэмд албан тушаалыг нэгээс дээш жил хашдаггүй. Харин өсч дэвжээд явдаг. Тэр болгон нь тухайн хүнд сургалт болдог. Удирдуулж сурна, удирдаж сурна, баг болж сурна. JCI бол хийхдээ суралцдаг байгууллага. Төрийн бус байгууллага дотроо хоёр янз байдаг. JCI гишүүнчлэлтэйд нь ордог. Хэдийгээр гишүүдийнхээ төлөө байлаа ч тэдгээр нь хамтарч нийгэм рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

-Та бүгдийн ажлыг тэр үеийн нийгэм хэрхэн хүлээж авч байсан бэ. Шилжилтийн үе гэдгээрээ нийгэм нэлээд эмзэг байсан болохоор ач холбогдол өгөх, дэмжих тал нь хуруу дарам цөөн байсан байх?

-Ойлгоход нэлээд төвөгтэй, хэцүү байсан байх гэж боддог. Яагаад гэхээр ямар нэгэн төрийн бус байгууллагыг нийгэм нь хүлээж авахад хүнд байсан. Гэхдээ бидний хувьд маш сайн баг болж ажилласны хүчинд урагшаа явсан. 26, 27 жилийн төрөөс ямар нэгэн байдлаар дэмжлэг туслалцаа авч байсангүй. Мөнгөн болон бусад утгаар нь ярихад шүү дээ. Бүх гишүүдийн санаачилга, хандив, хөдөлмөрөөрөө хийж байсан. Тэгэхдээ өөрсдийн боломжийн хүрээнд нийгэм рүү хандсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Японууд ирэхэд харилцан бие биеэсээ суралцах гэх зэргээр. Байгууллагын хувьд 1997-1998 оны үед хөгжлийнхөө эхэн үе шатандаа онгоцоор хөөрч байгаа юм шиг л явсан даа.

-Таны араас энэ байгууллагыг ямар хүмүүс удирдаж ирсэн байдаг юм бол?

-Нацагдорж, Лу.Болд, Ж.Оджаргал, Ганболд, Одонтуяа гээд явсан. Эдгээрээс Ганболдын үед нэлээд хэлбэршүүлсэн. Ингэж явсаар дараа дараагийн ерөнхийлөгч нар нь ч байгууллагаа олон улсын хэмжээнд гаргаж ирсэн. 1992 онд байгуулагдаад Дархан, Эрдэнэтэд салбараа байгуулж байсан. Харин 2000 оны эхэнд Сэргэлэн ерөнхийлөгчийн үед хотын салбаруудаа хуваарилж өгсөн. Нийслэлд нэг салбартай байсан бол тав зургаан салбартай болсон. Одоо 14 салбартай болчихлоо. 2008 онд АПУ-гийн П.Батсайхан ерөнхийлөгч болоод JCI-ыг олон улсын түвшинд гаргасан. Өөрөө дэлхийн шилдэг ерөнхийлөгч болсон. Ер нь Монголыг гадагшаа нэлээд нээж өгсөн хүн. Түүний дараагаар дэлхийн тэргүүн дэд ерөнхийлөгч хүртэл төрсөн. Маш олон удирдах албан тушаалыг монголчууд хашсан. Энэ болгон нь эх орноо сурталчлах гүүр болсон. Тийм учраас залуучууд бидэнд итгэж эхэлсэн. Үр дүнд нь Ази, Номхон далайн хурлыг 2017 онд Улаанбаатарт зохион байгууллаа. Манай Г.Баярхүү ерөнхийлөгч байхдаа Малайзаас анх эрхийг авч байсан юм. Энэхүү хурал бол урд болж байсан хурлаас хамгийн шилдэг нь болсон. Үүний илрэл нь 2017 оны шилдэг ерөнхийлөгч нь П.Батхишиг болсон. Улаанбаатарт зохион байгуулсан хурлыг үнэхээр мундаг хийсний үр дүн. Хүмүүстэй уулзаад явахаар монголчуудыг үнэхээр мундаг хийсэн тухай ярьж байна лээ. Миний хувьд хамгийн анх уулзаж байсан япон найзуудаасаа гурав, дөрвөн хүнийг урьж ирүүлсэн. Тэд хүртэл гайхаж байсан. Тэр үеийн залуучууд, Улаанбаатар, Монгол Улс 27 жилийн хугацаа тийм ч их хугацаа биш байж болох ч сэтгэлгээний хувьд мундаг үсрэлт хийсэн байна гэж хэлсэн. 1990 онд нийгэм өөрчлөгдөж байхад монголчууд маш доод гараанаас эхэлсэн. Гэхдээ тэр үеийн залуучууд сэтгэлээр баян байсан байхгүй юу. Гэтэл өнөөдөр ходоод нь дүүрэн байгаад байхад сэтгэл, оюун нь хоосон байгаад байна. Бидний үетэй харьцуулахад шүү дээ. Тийм учраас хоёр жилийн өмнөөс JCI байгууллагаас хийж эхэлсэн том ажил нь аливаа зүйлийг зөв харъя гэдэг санаачилга. Одоо нийгэмд бол юмыг зөв өнцгөөс нь гэхээсээ тойруулаад ярьчихдаг. Харсан өнцгөөсөө ярьж байна. Бид хэлдэг, “Та нар ядахдаа юмыг 4D-гээр харж байх хэрэгтэй” гэж.

-Таныхаар сэтгэл нь цадахгүй байна гэсэн үг үү?

-Нийгмийг аль болох эерэг талаас нь харах хэрэгтэй. JCI Монгол байгууллагаас “Эерэг сэтгэлгээний аян”-ыг хоёр жилийн өмнөөс зохион байгуулсан. Аливаа зүйлийг зөв харж байх хэрэгтэй. Буруу хараад тойруулж ярихаас илүү эерэг өнцөгөөс харах хэрэгтэй шүү дээ. Чи бид хоёр яриад сууж байлаа гэж бодоход миний алгаар л чи намайг дүгнэж байгаа. Нөгөө талыг нь харчихаад ийм тийм байна гээд бүтэн ойлголт авна. Аливаа зүйл сайн муу гэсэн хоёр талтай. JCI Монголын хувьд ер нь нийгэмд өөрсдийгөө таниулсан. Юмыг эерэг талаас нь харж, хийж чаддаг залуусын бөөгнөрөл болсон байна.

-Тэгвэл JCI Монгол байгууллагыг цөөн үгээр үгээр тодорхойлооч. Олон нийт компанийн захирлуудын нэгдэл гэж харах нь бий?

-JCI Монгол бол манлайллын байгууллага. Нийгмээ сайн сайхан болгох эерэг сэтгэлгээтэй залуусын нэгдэл. Тэгэхдээ бие биенээсээ суралцдаг. Хил хязгааргүй суралцдаг. Ямарч байсан энэ байгууллагад ямар нэгэн шашин, намын нөлөө ороогүй. Орохыг оролдож байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бид маш сайн хамгаалж ирсэн. Энэ бол шашны байгууллага, нам дагасан залуусын төлөөлөл гэж хардаг хүн байж болно. Гэхдээ JCI Монголын үйл ажиллагаа хувь хүн, нийгэм рүүгээ чиглэдэг.

-Та одоо юу хийж байна вэ?

-Хувийн бага зэрэг бизнестэй. Мөн Монголын Тусгай олимпийн хорооны Спорт хариуцсан захирлын албыг хашиж байна. Хэдийгээр ТББ хэдий ч гишүүнчлэлгүй. Нийгэм рүү, оюуны бэрхшээлтэй хүмүүс рүү хандсан байгууллага. Ялангуяа тусгай сургуульд сурч байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх талаас нь ажилладаг. Намайг бага байхад саажилттай хүүхдийг арай өөрөөр харж бараг айдаг байлаа шүү дээ.

-Одоо нийгмийн сэтгэлгээ арай өөр болсон байх?

-Өөрөөр харж байгаа ч гэсэн оюуны бэрхшээлтэй хүүхэд харсан хүүхэд бас л өөрөөр хүлээж авах байх. Хамгийн гол нь, оюуны бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэхээс илүү эрүүл сэтгэлгээтэй хүүхдүүд тэднийг зүгээр хүлээж авах харилцаа холбоог нийгэмд төлөвшүүлэх нь чухал. Аутизмтай хүүхдүүд гэхэд харахад бусдаас арай өөр байдаг шүү дээ. Бага зэрэг зожиг юм шиг байдаг. Тийм байлгахгүйн тулд спортоор дамжуулж бусадтай нь уралдуулах, нийгэмшүүлэх ажлыг Тусгай олимпийн хороо хийдэг. Жишээ нь, зарим боломжтой айлын хүүхдүүд оюуны бэрхшээлтэй хүүхдийн хамт үнэтэй сургуульд мөнгө төлөөд сурчихсан чинь “Бид нар ийм үнэтэй сургуульд хүүхдээ сургаж байхад ийм хүүхэдтэй хамт сургалаа” гэсэн асуудал гарсан байсан. Үнэндээ тэр хүүхэд бусдадаа ямарч гай болохгүй, муу юм хийхгүй, цагаахан сэтгэлтэй л хүн байхгүй юу. Зөвхөн эцэг, эхчүүд нь мэдэхгүйд байгаа юм. Ийм тохиолдол дахиж гаргахгүйн тулд л ажилладаг. Ер нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг адилхан хүн юм шүү гэдгийг ойлгож хүлээж авах нь чухал. Манай уриа бий. Ялалт байгуулахгүй ч гэсэн түүнд нь хүрэхэд туслаарай гэж. Энэ байгууллагыг С.Зоригийн дүү С.Оюун удирдаж байгаа болохоор спорт хариуцаач гэсэн санал тавихаар нь уриалгахан хүлээж авсан.

-Нэгэнт ярилцсаных С.Зоригийг хөнөөсөн хэргийн үйл явц өнгөрсөн онд шүүхээр дэнслэгдэж гурван хүнд ял ногдууллаа. С.Зориг агсантай ойр явсан хүний хувьд энэ хэргийн үйл явцад ямар бодолтой явдаг бэ?

-Миний хувьд улс төрөөс хол хүн. Тиймээс сайн хэлж мэдэхгүй байна.

-Шүүх хурлын процессийг юу гэж дүгнэж байгаа вэ. Магадгүй чих тавьж л байсан байх?

-Жирийн хүнд хариулахад хүнд асуулт байна. Яагаад гэвэл хэвлэлийн мэдээлэлтэй явдаг учраас. Зүгээр хэлэхэд монгол хүн бүр төрөөс гарч байгаа шийдвэрийг үнэн зөв гэж ойлгоод хүндэтгэх ёстой. Тийм биш бол хэцүү л дээ. Төр бол бүх шатных нь асуудлыг шалгаж шийдвэрээ гаргадаг. Түүнд нь ард түмэн итгэх л ёстой. Хэрвээ төрийн шийдвэр буруу байвал дампуурсны шинж. Миний хувьд төр битгий дампуурсан байгаасаа л гэж бодож байна.

-Шүүхээс үнэн зөв шийдвэрлэсэн үү гэдгийг л асуугаад байгаа хэрэг?

-Тэрийг шүүх хүн нь бид биш байх аа. Төр шүүж байгаа шүү дээ. Зөв л байгаасаа гэж бодож байна. Буруу бол асуудал. Уг нь шүүхийн шийдвэр үнэн зөв байх ёстой.

-Яагаад ингэж асуусан гэхээр хамгийн ойр нөхөрлөж явсан хүний хувьд ар гэрийнхэнтэй нь адилхан энэ хэргийн үнэн  зөв нь олдоосой гэж боддог байх?

-Хэрэг нь илрээсэй гэж боддог байсан. Илрэх ч ёстой хэрэг. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхээс маш олон юмны зангилаа гарна. Би бол Монгол Улсын иргэн хүн. Хамгийн гол нь, хууль хяналтын байгууллага, шүүх гэдэг бол асуудлыг үнэн зөвөөр нь тогтоодог байгууллага. Ард түмэн тэрэнд л итгэх ёстой. Магадгүй зарим үед төр дампуурсан шийдвэр гаргахаар итгэх итгэл нь алдардаг байх.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Улаанбаатарт 2 градус дулаан байна
О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
    8 мин
  • ФОТО: УИХ-ын хаврын чуулган нээлээ
    1 цаг 7 мин
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
    1 цаг 43 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 6 мин
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
    2 цаг 8 мин
  • ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
    2 цаг 18 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 22 мин
  • Улаанбаатарт 2 градус дулаан байна
    2 цаг 36 мин
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
    3 цаг 7 мин
  • О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
    21 цаг 47 мин
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
    23 цаг 41 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    23 цаг 52 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
    Уржигдар 13 цаг 43 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 42 мин
  • А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя
    Уржигдар 10 цаг 26 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 10 цаг 09 мин
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 09 цаг 48 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК