Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэрээгээ биелүүлээгүй барилгын компаниудыг хар жагсаалтад оруулдаг болсон

2019-5-28
0
ЖИРГЭХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам “Хөрөнгө оруулалт-түншлэл 2019” уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж, тус салбарт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэж буй 100 орчим компаний удирдлагыг оролцууллаа. Тус салбарын хувьд он дамжин үргэлжилж буй 222 төсөл, арга хэмжээний 191 нь 2019 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй ч гүйцэтгэл хангалтгүй байгаа юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг би ажил авсан даруйдаа та бүхэнтэй уулзсан. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь 71 хувиас дээш байсан 24 барилга, байгууламжийн 15 нь өнөөдрийн байдлаар ашиглалтад оржээ. Өнгөрөгч хоёрдугаар сард тавьсан зорилтын биелэлт 62.5 хувьтай байна. Энэ бол хангалтгүй үзүүлэлт.

Хүлээгдэж буй барилга бүрийн цаана сургууль, цэцэрлэггүй олон мянган хүүхдийн эрх ашиг хөндөгдсөөр байна. Санхүүжилтээ авч чадсан шигээ ажлаа хугацаандаа гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөхийг бид шаардана. Мэдээж ажлаа хийж чадаж байгааг нь дэмжинэ. Чадахгүй байгаатай нь хуулийн хүрээнд хариуцлага ярьж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Дараа нь БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр 2019 оны хөрөнгө оруулалтын явцын талаар мэдээлэл хийж, барилгын явц, барилгачдын цаг баримтлал, зохион байгуулалтад хяналт тавих зорилгоор яамны төрийн албан хаагчдад 2-4 төсөл, арга хэмжээг хариуцуулж, явцын мэдээг 14 хоног тутам нэгтгэн Засгийн газарт танилцуулж, яаралтай зарим асуудлыг шийдвэрлүүлж байгаагаа хэлэв.

Уулзалтад барилгын компаниудаас гадна Сангийн яам, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын холбогдох албаныхан оролцлоо. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж, гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгож, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд тал талаасаа анхаарах шаардлагатайг уулзалтад оролцогчид онцолж байна.

БСШУСЯ-ны зүгээс хэд хэдэн арга хэмжээ авчээ. Тухайлбал, 2008-2016 оны хооронд барилга угсралтын ажлаа эхлүүлсэн боловч энэ онд хөрөнгө батлаагүй 22 төсөл, арга хэмжээний хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, тогтоол гаргуулан зогсонги байдлаас нь гаргахаар ажиллаж байна. Мөн ажил нь завсарлаад байсан 31 объектын үндсэн гүйцэтгэгч нартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг нь сунгаж, ажиллах боломжоор хангажээ.

Сангийн яамны зүгээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем болон ирэх 6 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг танилцууллаа. Уг өөрчлөлтөөр цахим тендерт оролцогчид бусад оролцогчдын илгээсэн материалыг харах боломжтой болж, тендер шалгаруулалтын зохион байгуулалтын талаарх хардлагыг арилгах, үнэлгээг хянах боломжтой болсон байна.

Мөн төртэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн, гэрээнд заасны дагуу ажил, бараа, үйлчилгээгээ хийж гүйцэтгээгүй хувь хүн, аж ахуйн нэгжийг хар жагсаалтад хамруулж, цаашид гэрээ байгуулах эрхийг хязгаарлах зохицуулалт багтжээ. 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (66.181.167.53)
    нэрээ солиод л дахиад тендер аваад байх байлгүй Анхнаасаа залилаад сурсан хүмүүс чин дахиад залилан хийх л юм бодож хайх биз.
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    8 цаг 13 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    8 цаг 22 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    8 цаг 38 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    8 цаг 44 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    8 цаг 48 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    10 цаг 2 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    10 цаг 4 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    11 цаг 16 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    11 цаг 19 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    11 цаг 19 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    11 цаг 22 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    13 цаг 47 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    13 цаг 58 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    14 цаг 0 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    14 цаг 7 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    14 цаг 25 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    14 цаг 27 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    14 цаг 34 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    14 цаг 44 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    14 цаг 52 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК