Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 Нийслэлийн МАН-ын хорооноос тусгай сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудыг баярлуулав

2019-5-31
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Монгол ардын намын хорооноос өнөөдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зорилтот бүлгийн хүүхэд багачуудад зориулан “Ирээдүй өөд хамтдаа” баярын арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Баярын арга хэмжээг НЗДТГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, “Бидний сайхан ирээдүй” ТББ хамтран зохион байгуулж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан,  Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай нарын хүмүүс оролцсон юм. Мөн “Өнөр бүл” төв, Нийслэлийн 25, 63, 70, 29, 116, 55  дугаар тусгай сургууль болон Сувиллын цэцэрлэг яслын “10 дугаар цогцолбор”, 186-р тусгай цэцэрлэгийн хүүхэд багачууд хүрэлцэн ирэв.

Арга хэмжээний үеэр  Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай хүүхэд багачууддаа хандаж хэлсэн үгэндээ “ Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Эрдэм мэдлэгийг эрхэмлэж, монгол ёс уламжлалаа хүндэтгэн сахисан, эх орон, байгаль дэлхийгээ хайрласан, хүсэл мөрөөдөлдөө хүрэх чин эрмэлзэл, зорилготой зөв хүн болж өсч хүмүүжихийг эрхэм дүү нартаа хүсэн ерөөе.

Гэр бүл, хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, тэднийг сурч боловсрох таатай нөхцөлөөр хангахад Монгол Улсын Их хурал, Засгийн газар бүх талаар анхаарч ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Нийслэлийн Монгол Ардын намаас энэ жил анх удаа зохион байгуулж байгаа “Ирээдүй өөд хамтдаа” энэхүү баярын арга хэмжээ маань уламжлал болон цаашид илүү өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрөөдөг, харилцан ярилцдаг сайхан баяр болно гэдгийг дуулгаж байна” гэв. Мөн тэрбээр хүүхэд зөв бие хүн болж төлөвших нь гэр бүлээс эхлэлтэй учир гэр бүлийн хайр халамж анхаарал, аав, ээжийн үнэт сургаал, үүрэг хариуцлага хамгаас чухал гэдгийг эцэг, эх, асран хамгаалагч бүр үргэлж санаж явах учиртайг хэлсэн юм.

“Ирээдүй өөд хамтдаа” баярын арга хэмжээний үеэр хүүхэд багачуудад зориулсан урлагийн тоглолт болж, шилдэг тэргүүний багш, сурагчдыг шагнаж урамшуулсны зэрэгцээ нийт хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа хүүхдийн баярын бэлэг гардууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Улаанбаатарт 2 градус дулаан байна
О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
    17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    41 мин
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
    43 мин
  • ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
    53 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    56 мин
  • Улаанбаатарт 2 градус дулаан байна
    1 цаг 11 мин
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
    1 цаг 42 мин
  • О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
    20 цаг 22 мин
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
    22 цаг 16 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    22 цаг 27 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    22 цаг 45 мин
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
    22 цаг 55 мин
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
    Уржигдар 13 цаг 43 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 42 мин
  • А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя
    Уржигдар 10 цаг 26 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 10 цаг 09 мин
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 09 цаг 48 мин
  • Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 41 мин
  • Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
    Уржигдар 09 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
24 баримт
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК