Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Гантөмөр: Хороолол доторх цэнгээний газрыг 00:00 цагаас хойш ажиллуулахгүй

2019-6-07
0
ЖИРГЭХ

Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах тухай, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар завсарлага авсан билээ. Тиймээс өчигдрийн хуралдаанаар дээрх хоёр асуудыг хэлэлцлээ.

 

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцэв.

 

“Нийслэлийн нутаг дэвсгэр худалдаа, үйлчилгээ эрхлэх

нийтлэг журам”-ыг шинэчлэн баталлаа

Улаанбаатар хотын Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав. Танилцуулгад нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх байгууллагын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, 2018 оны эцсийн байдлаар 13,799-д хүрээд байгааг дурдав. Уг харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй, 2014 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталж байжээ.

Гэвч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан тул тус журам эрх зүйн чадамжгүй болж, шинэчлэн, боловсронгуй болгох шаардлага тулгарсан талаар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэлэв. Мөн тэрбээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд, зориулалтын бус байранд хүнсний бүтээгдэхүүн худалдаж буйгаас үүдэн нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдал алдагдаж байгааг хэлсэн.

2018 оны нэгдүгээр сараас уг журмыг шинэчлэн найруулж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд төрийн болон төрийн бус 29 байгууллагаас санал авч тусган, холбогдох хурлаар хэлэлцүүлжээ. Мөн есөн дүүрэгт 16 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хөндөхгүй, нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангахад эдгээр уулзалт, хэлэлцүүлгүүдийн зорилго оршиж байжээ. Журмын төсөл 10 бүлэг 160 заалттай. Худалдаа, үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын төрөл нэмэгдэж буй тул үйл ажиллагааг нь зохицуулах эрх зүйн заалт оруулжээ.

Журмын төслийн танилцуулгыг сонсож, Хурал дахь хоёр намын бүлгээс дүгнэлт хэлэв. Төлөөлөгч М.Тулгат АН-ын бүлгийн дүгнэлт, саналыг уншиж, танилцуулав. Санал, дүгнэлтэд “Худалдаа үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөл олгох үйл явцыг нийслэлд төвлөрүүлэх бус дүүргүүд зэрэг иргэдэд ойртуулж өгснийг дэмжиж байна” гээд зарим заалтад өөрчлөлт оруулах санал хэллээ. Нийслэлийн ИТХ-ын Хууль, эрх зүйн хороо болон Нийгмийн бодлогын хорооноос журмын төслийг хэлэлцэхийг дэмжив. Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн орчин, орон сууцны I давхарт үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрт согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл өгөхгүй байхад анхаарах хэрэгтэй гэсэн санал гаргалаа.

Орон сууцны хотхон хороолол доторх цэнгээний

газрыг 00.00 цагаас хойш ажиллуулахгүй байх зохицуулалт хийсэн

 

Намын бүлгүүд болон хороодын санал дүгнэлтийг сонсож, төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга авлаа.

Төлөөлөгч Ц.Байгалмаа: -Орон сууцны байрны I давхарт согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг цуцалж болдоггүй юм уу гэж иргэдээс санал олон ирүүлдэг. Журмаар үүнийг цэгцлэх үү?

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр: -Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчилсэн. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд цэнгээний газрын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг судалсан. Ингээд орон сууцны хотхон хороолол доторх цэнгээний газрыг 00.00 цагаас хойш ажиллуулахгүй байх зохицуулалт хийсэн.

Төлөөлөгч Б.Бямбадорж: -Тамхины хяналтын хуулийг мөрдөж эхлээд зургаан жил болж байна. Гэвч ТҮЦ бүхэн тамхи зарж байна. Ямар байдлаар хяналт тавих юм бэ. Журмыг зөрчсөн бол “хар жагсаалт”-д оруулна гэсэн байна. Ямар учиртай болохыг тайлбарлаж өгнө үү. ТҮЦ-ээр амьжиргаагаа залгуулж буй олон хүн бий. Тэр хүмүүсээ яаж дэмжих вэ?

Нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал: -ТҮЦ ажиллуулах үйл явц өнөөдрийг хүртэл ямар ч зохицуулалтгүй байна. Тиймээс байршлуудыг нь тогтоож, цэгцэнд оруулах шаардлага бий. ТҮЦ ажиллуулж буй хүмүүстэй удахгүй уулзалт хийнэ. Нийслэлд хориотой үйл ажиллагаа явуулдаг, түүнийг нь удаа дараа илрүүлээд засахгүй бол тухайн байгууллагын мэдээллийг бид иргэдэд нээлттэй мэдээлж байх юм. Үүнийг “хар жагсаалт” гээд байгаа юм.

Төлөөлөгч М.Эрдэнэтуяа: -ТҮЦ-ийн стандартыг боловсруулах ёстой. Хэзээ боловсруулж дуусах вэ? Хууль тогтоомжоор хориглосон бараа, бүтээгдэхүүн гэж юу вэ, ойлгомжтой болгох хэрэгтэй байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн: -ТҮЦ-ийн нэр, томъёоны стандарт бий. Харин үйл ажиллагаа явуулах стандарт гэж байхгүй. ТҮЦ-ээр хүнсний бүтээгдэхүүн худалдах нь аюултай. Тиймээс хориглох нь зүйтэй юм.

Энэ мэтээр төлөөлөгч Ч.Гантулга, Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа, М.Тулгат нар холбогдох албаныхнаас ТҮЦ-ийн байршлыг хэрхэн гаргах, дүүргийн удирдлага түүнд ямар оролцоотой байх, холбогдох бусад хуульд нийцэж байгаа, эсэхийг тодруулсан юм. Ингээд төлөөлөгчид журамтай холбогдуулан саналаа хэлсэн юм. Тоймлон хүргэе.

Төлөөлөгч Ц.Баатархүү: -Худалдаа, үйчилгээ эрхэлж буй болон үйлчлүүлж буй хүмүүсийн эрх ашгийг хамтад нь хамгаалах хэрэгтэй. Дэлхийн бусад хотуудын үйл ажиллагаа ухаалаг болж байна. Ялангуяа, худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт зөвшөөрөл олгох явц дарамтгүй, цахимаар өгдөг байх хэрэгтэй. Тиймээс үүнийг судалж, ажил хэрэг болгох нь чухал юм.

Төлөөлөгч Б.Бямбадорж: -Хариуцлагын тогтолцоог оруулах хэрэгтэй. Энэ журам гурван том салбарыг хамарч байна. Тиймээс журмыг ХЗДХЯ-нд бүртгүүлэхэд анхаарах хэрэгтэй. ТҮЦ-ээр хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй гэснийг анхаарах хэрэгтэй.

Төлөөлөгч Ц.Одонтунгалаг: -Хоёр заалтыг өөрчлөх саналтай байна. Зайрмаг зэргийг хөргөгчинд хийгээд ТҮЦ-ээр худалдаж болно. Журмын 9.2-т журам зөрчсөн хүн төрийн үйлчилгээ авах эрхгүй болгоно гэсэн заалт байна. Үйлчилгээ эрхэлж алдаа гаргаад төрийн үйлчилгээ авахгүй болно гэж байж болохгүй. Үүнийг дахин найруулах хэрэгтэй.

Төлөөлөгч Т.Батцогт: -Төр хувийн хэвшлийг бүх талаар нь дэмжих ёстой. Гэхдээ дэмжиж байна гээд иргэдийнхээ эрх ашгийг зөрчиж болохгүй. Тиймээс анхаарч ажиллах хэрэгтэй.

Төлөөлөгч Ч.Гантулга: -Стандарт, бүсчлэл анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн дэн буудлуудыг шалгаж, хууль зөрчиж байгаагийнх нь үйл ажиллагааг зогсоох ажлаа эрчимжүүлэх шаардлагатай. Мөн хуучны орон сууцнуудын угсармал барилгын бункеруудыг хааж, ангилсан цэг байгуулах хэрэгтэй байна.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааны үргэлжлэлээр “Нийслэлийн нутаг дэвсгэр худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн баталлаа. Ингэхдээ намын бүлгүүд, хороод болон төлөөлөгчдийн гаргасан саналыг хэлэлцэн, зарим заалтад өөрчлөлт оруулан баталсан юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва баталсан журмын талаар "Таван мянга гаруй иргэний аж амьдралтай чухал журмыг хэлэлцэн баталлаа. ТҮЦ-ээр хадгалалтын горим алдагдахгүй, шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн худалдуулах саналыг олонх төлөөлөгч гаргаж, дэмжлээ. Ингэснээр бизнес эрхлэгч журам, дүрмийн дагуу үйл ажиллагаатай явуулах нөхцөл бүрдэж байна" гэсэн юм.

Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт

оруулах асуудлыг Даваа гарагт хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг ирэх Даваа гарагийн 10.00 цагт үргэлжлүүлэхээр боллоо. Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс завсарлага авахаар хүсэлт гаргаснаар ийнхүү хойшлуулж тогтов. Үргэлжлүүлэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулгыг сонсов.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулгыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба хийв. Тэрбээр хуулийн төслийн талаар товч танилцуулж, “Тус хуулийн шинэчлэлийн талаар нийслэл, дүүргийн түвшинд хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр цөөнгүй санал ирсэн. Тус хуулийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж буй. Тиймээс Та бүхэн саналаа өгөх боломжтой” гэсэн юм.  

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал хийлээ. Танилцуулгад дурдсанаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан, зарим хуулиар зохицуулж болох заалтыг хасах санал гаргасан байна. Тухайлбал, газрын харилцаа, хот тохижилт, авто замын бүтээн байгуулалттай холбоотой заалтыг хасах санал гаргажээ. Учир нь эдгээр ажлыг заавал хуулиар зохицуулж, хийх шаардлагагүй гэж үзсэн байна. Харин шинээр нийслэл хотын дүрэм, нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй холбоотой заалтыг нэмэх санал гаргаж буй аж.

Танилцуулга мэдээллийг сонсоод нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга авч, саналаа хэллээ.

Төлөөлөгч Д.Баттулга “Хотын дүрэм чухал. Үүнийг хуульд тусгах боломжтой бол үүгээрээ явах нь зөв. Засаг дарга нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч. Гэвч өдгөө яамдуудад төсвийг хувааж, Засаг даргад эрх шилжүүлдэг. Тэгэхгүйгээр төсөв баталж, Засаг даргыг ерөнхийлөн захирагч болгох хэрэгтэй. Тэгэхээр Засаг дарга Засгийн газрын гишүүн байх уу гэдэг асуудал гарна. Үүнийг шийдчихвэл сайн. Мөн Засаг дарга нутаг дэвсгэртэй үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн ажлын цагийн хуваарийг зохицуулах үүрэгтэй. Энэ заалтыг хасуулж болохгүй.

Бас нэг асуудал байгаа нь тусгай хамгаалалттай газрын асуудал. Яам бол дэглэм тогтоодог. Харин түүнийг захиран зарцуулах эрх хотод байх ёстой. Тиймээс уг заалтыг хасуулж болохгүй” гэсэн юм.

Төлөөлөгч Ж.Алдаржавхлан “Нийслэл, дүүргийн төлөөлөгчдийн тоог тогтоох хэрэгтэй. 1.5 сая хүн амтай хот 45 төлөөлөгчтэй байхад дүүрэг мөн тооны төлөөлөгчтэй байдаг. Тиймээс тодорхой болгох хэрэгтэй. Боломж бий юу” гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямбын хэлж буйгаар аль нэг шатны хурлыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд байхгүй болгох, эсвэл төлөөлөгчдийн тоог цөөлөх асуудал яригдаж байгаа ажээ.   

Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид саналаа хэлсний дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Гол зүйл заалтуудтай холбоотой төлөөлөгчдийн саналыг нэгтгэж, Ажлын хэсэгт хүргүүлнэ” гэсэн юм. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва төлөөлөгчдийг саналаа өгөхийг анхаарууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя
Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (124.158.111.6)
    00 цагаас хойш Батүүлийнд очиж наргиж цэнгэж байх хэрэгтэй.
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • Иргэн (66.181.160.112)
    Ашгүй дээ хэтрээд байсан юм.
    2019 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (43.242.243.20)
    дүүргийн ихт хэрэггүй.
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
    13 мин
  • О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
    18 цаг 53 мин
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
    20 цаг 47 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 58 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    21 цаг 16 мин
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
    21 цаг 26 мин
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
    Уржигдар 13 цаг 43 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 42 мин
  • А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя
    Уржигдар 10 цаг 26 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 10 цаг 09 мин
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 09 цаг 48 мин
  • Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 41 мин
  • Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
    Уржигдар 09 цаг 25 мин
  • УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
    2026-03-13
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-03-13
  • “Худалдаа, бизнесийн салбарыг онцлох өдөр” арга хэмжээ боллоо
    2026-03-13
  • “Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
    2026-03-13
  • Иракт буй Францын арми руу халдсаны улмаас нэг цэрэг амь үрэгдэж, хэд хэдэн цэрэг шархаджээ
    2026-03-13
  • Дайны улмаас Ормузын хоолой хаагдсан тул Панамын суваг ашиг тусаа хүртэж байна
    2026-03-13
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
24 баримт
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК