"Өнөр бүл” хүүхдийн төвийн өсвөр насны хүүхдүүд амьдардаг хэсэгт өчигдөр гал гарсан юм. Үүний улмаас хүүхдүүдийг цэцэрлэгийн байр руу нүүлгэн шилжүүлсэн байна. Гал гарсан хэсэгт 70 хүүхэд байрладаг байсан юм байна.
Асрамжийн газрын гуравдугаар давхарт өглөөний 09.40 цагийн үед гал гарсан дуудлага онцгой байллын албанд ирсэн байна. Урьдчилсан байдлаар цахилгааны саатлаас болсон байж магадгүй юм байна. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа юм. Тус төвд 2-18 насны 190 орчим хүүхэд амьдардаг аж.