Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинээр 17200 га талбайг цэцэрлэгжүүлнэ

2019-6-12
0
ЖИРГЭХ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаар нийт есөн асуудал хэлэлцлээ.

Тухайлбал, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2019 онд хийсэн ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат хийсэн бол тохижилтын чиглэлээр хийж буй ажлын танилцуулгыг Тохижилтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Гансэлэм хийлээ.

Танилцуулгын эхэнд хот суурингийн ногоон байгууламжийн тухай хууль нэн шаардлагатай байгааг хэлээд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр дэлхийн түвшинд хүрч ажиллахыг зорьж буй гэлээ. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд 2030 он хүртэл 3780 гаруй га талбайг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн сүлжээ бий болгохоор тусгасан байдаг ажээ. Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг гарган, нийслэлийн ИТХ-аар батлуулсан талаар мөн дурдсан. Үүний хүрээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2016-2017 онд 2.4-3.2 метр квадрат болгосон бол 2020 гэхэд 5 метр квадратад хүргэхээр ажиллаж байгаа гэлээ. Мөн шинээр 17200 га талбайг цэцэрлэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид асуулт, санал хэлсэн. Тухайлбал, Тэргүүлэгч Г.Төмөрбаатар “Ойрын гурван жилд тохижилт, ногоон байгууламжийн ажил сайн хийсэн. Гэхдээ иргэд, аж ахуй нэгжийн оролцоог хангах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Мөн хийж байгаа ажлаа сурталчлах, олон нийтэд хүргэх тал дээр анхаарч ажиллаарай” гэсэн саналыг хэлэв.

Мөн тохижилтын ажлыг хийхдээ байршлыг яаж сонгодгийг лавлав. Тухайлбал, тэрбээр Чингэлтэй дүүрэгт байрлах Баянбүрдийн тойргийг тохижуулах зайлшгүй шаардлага байгаа гэсэн юм. Баянбүрдийн орчим бохирын цооногтой бөгөөд тус цооногт зуслан болон ойр орчмоос бохир авч ирж хийдэг гэнэ. Хотын төвд бохирын цооногтой байж болохгүй учраас цооногийг нь битүүлээд тохижилт, ногоон байгууламж хийгээд зуслангийн зам хүртэл тохижуулах шаардлагатай байгаа гэсэн юм.  Түүнчлэн Саппоро орчим мод зүлэг тарих боломжгүй бетонон хашлагуудыг буулгаад тохижуулъя гэсэн саналыг мөн хэлсэн. Одоогоор тус газарт архичид олноор цугларч, гэмт хэрэг зөрчил гарах нөхцөл бүрдээд байгаа учраас ТҮЦ-үүдийг буулгаж, тохижуулан, цэцэрлэгжүүлэх ёстой гэсэн юм.

Эдгээр асуултуудад Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн зүгээс ганц Саппоро биш, хууль журамд тусгаснаар аж ахуй нэгжүүд нь ойр орчмын 50 метр доторх газрыг тохижуулах, цэвэрлэх тал дээр хариуцлагагүй хандаж байгаа олон газар бий гээд цаашид Саппоро орчим тохижилт хийхээр ажиллаж байгаа гэлээ.

Харин тохижилт хийх газрын байршлыг сонгохдоо Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх мастер төлөвлөгөө болон тохижилтын ажлын төлөвлөгөөнд тусгасаны дагуу хийж байгаа гэлээ.  Улаанбаатар хот доторх, шарилж, ашиггүй ургамлыг багасгах, дахин ургахгүй байхад анхаарч жилд намар хавартаа “Шарилжгүй Улаанбаатар” аян өрнүүлж тусгай зориулалтын бодисоор Туул, Дунд зэрэг голуудын шарилжийг устгах ажлыг хийж, арга хэмжээ авч байгаа гэлээ. 

Түүнчлэн Тэргүүлэгч Б.Бямбадоржийн зүгээс том нарс моднуудыг авчирч тарьж байгаа асуудлыг хөндсөн бөгөөд ургалт нь ямар байгааг асуусан. Мөн өнгөрсөн жил тохижуулсан Сөүлийн гудамжинд дулааны шугам засаж буйтай холбоотой эвдэж, сүйтгэсэн асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн асуултыг тавьсан.  Харин Тэргүүлэгч Ё.Цацралтуягийн зүгээс тохижилтын ажил хийгдсэн газруудыг эзэнжүүлэх асуудалд анхаарах хандуулахыг захисан юм. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва саналаа хэлсэн. Тухайлбал, юуны түрүүн Улаанбаатарын хөрсийг сайжруулах асуудал маш чухал гээд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг зүлэгжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг захилаа. Мөн нэг наст цэцэг нь хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх сайн талтайн дээр зуны улиралд Улаанбаатарт жуулчид олноор ирдэг учраас зардал өртгөө зохицуулаад тарьж ургуулж байх хэрэгтэй гэсэн юм. Мөн зүлэг, цэцэг тарих боломжгүй явган хүний зам, талбай зэргүүдэд торхтой мод, цэцгүүдийг байршуулах ажлыг хийх хэрэгтэй гэсэн юм. Төгсгөлд нь цаашид хувийн хэвшлүүдийг уг ажилд татан оролцуулах тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэлээд цаашид арчилгаа, усалгааны төсвийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч, шийдвэрлэх болно гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    5 цаг 57 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    6 цаг 6 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    6 цаг 22 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    6 цаг 28 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    6 цаг 32 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    7 цаг 46 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    7 цаг 48 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    9 цаг 0 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    9 цаг 3 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    9 цаг 3 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    9 цаг 6 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    11 цаг 31 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    11 цаг 42 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    11 цаг 44 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    11 цаг 51 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    12 цаг 9 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    12 цаг 11 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    12 цаг 18 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    12 цаг 27 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    12 цаг 36 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК