Энэ сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 377 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Одоогоор үүнээс 318.1 мянган га-д үр тариа, 11.5 мянган га-д төмс, 4.3 мянган га-д хүнсний ногоо тариалсан байна. Мөн тэжээлийн ургамал 12.9 мянган га-д, техникийн ургамал 30.3 мянган га-д тариалаад байна.
Энэ хаврын тариалсан талбай улсын хэмжээнд зургадугаар сарын 1-ний байдлаар өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурсан талаар холбогдох яамнаас мэдээлсэн. Мөн өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 5.1 мянган га, техникийн ургамал 9.2 мянган га, тэжээлийн ургамал 1.3 мянган га, хүнсний ногоо 0.6 мянган га-гаар буурч, харин үр тариа таван мянган га, төмсний тариалсан талбай 1.3 мянган га-гаар нэмэгдсэн байна.