Японы буцалтгүй тусламжаар АШУҮИС-д сургалтын зориулалтаар барьсан эмнэлэг нээлтээ хийхэд бэлэн болжээ. Тодруулбал, тус эмнэлэг энэ ням гарагт албан ёсны нээлтээ хийх юм байна.
Япон мeнeжмeнтээр ажиллах тус эмнэлгийн захирлаар энэ чиглэлийн мэдлэг мэдээлэлтэй, япон хүмүүстэй харилцаж сурсан байдлыг харгалзан үзэж томилох талаар хоёр тал зөвлөлдсөн. Энэ нь япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээг Монголын ард иргэдэд үзүүлэхэд ач холбогдолтойг Элчин сайд М.Такаока хэлсэн юм.
Тус эмнэлэг нь жилдээ амбулаторийн үзлэгийг 180.000 хүнд үзүүлэх бөгөөд 4300 хүн хэвтүүлэн эмчлүүлэх боломжтой юм. Түүнчлэн 2060 хүнд мэс ажилбар хийх, 150 резидент эмч ажиллуулах аж. Сургалтын зориулалтаар баригдаж байгаа тус эмнэлэг ашиглалтад орсноор мэс засал, дотор, зүрх судас, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламжийг нарийн мэргэжлийн бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэнэ.