Монголын Оюун Ухааны Академи болон академийн харьяа "Ивээлийн найзууд" цэцэрлэгийн тамирчин дөрвөн настай Х.Ивээл ирэх наймдугаар сарын 8-аас 12-нд болох ОХУ-ын Москва хотноо Россия-1 сувгийн "Удивительные люди" буюу "Amazing People" шоу нэвтрүүлэгт уригджээ. Тэрбээр уг шоуны үеэр оросын үзэгчдэд тархины гайхамшиг үзүүлэх юм байна.
Өнгөрсөн жил тус нэвтрүүлэгт Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер ихэр тамирчид Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар орж 1200 ширхэг сарнайг таван минутад тогтоон өнгө өнгөөр нь алдаагүй нэрлэж гайхашруулж байсан билээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)