Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналтын бүс орох чиглэлд буюу энэ сарын 10-ны өдөр Монгол улсын иргэн Г, З нар их хэмжээний нэмэлт бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.
Тодруулбал, 3917ДГА, 6912УБВ улсын дугаартай ИСТАНА маркын автомашинд БНХАУ-д үйлдвэрлэсэн “Рока феникс” 300 хайрцаг, “Чай лювэй феникс” 1520 хайрцаг, “Капсулы сюэчинфу фохоу” 120 хайрцаг, “Мягкие капсулы хайцаогай фохоу” 474 ширхэг биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэх зүйлийг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: ГЕГ
Сэтгэгдэл (1)