Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийлээ.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "Энэ сарыг өмнөх сартай харьцуулахад А-80 болон АИ-92 шатахууны хилийн үнэ тонн тутамд 52 ам.доллар, дизель түлшийн хувьд нэг ам.доллараар буурсан байна. Хилийн үнэ буурсантай холбоотогдуулан жижиглэнгийн үнийг бууруулах шаардлага хүргүүлж байна.
Шатахууны үнийн зөвлөлийн зөвлөмж зургаадугаар сарын 4-нд гарч, ААН шатахууны үнээ бууруулсан ч зарим аж ахуйн нэгжүүд үнээ бууруулахгүй байна. Тиймээс үнээ буулгаагүй ААН-үүдэд шаардлага хүргүүлж байна. Ирэх даваа гараг гэхэд үнээ буулгаагүй тохиолдолд тухайн ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах, түтгэлзүүлэх, хүчингүй болгуулах саналаа УУХҮЯ-нд өгнө" гэсэн юм.