Нийт нутгаар хүчтэй салхи салхилж, бороо орсны улмаас Төв аймгийн Лүн сумын цахилгаангүй болжээ. Тодруулбал, өнөөдөр 15.40 цагийн орчимд 35/10кВ-ын Атар дэд станцаас 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан байна. Шугмын гэмтлийг засварлахаар "УБЦТС" ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн засварын бригад ажиллаж байна.
Түүнчлэн Баянхангай, Лүн сум сумдын нутгаар аадар бороо орсны улмаас автозам үерт автаж, тээврийн хэрэгсэл зорчиход аюултай болсон байна. Тиймээс Төв аймгийн Цагдаагийн газраас шаардлагатай ажлыг авч хэрэгжүүлж байгаа аж.
Г.Эрдэнэ