Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Лүн Баянхангай сумын нутгаар их хэмжээний хүчтэй бороо орж, хотоос 117 дахь км зорчих хэсэг эвдэрч замын байгууламжууд үерт автжээ. Иймээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-аас Төв аймгийн Лүн сум, Лүн сумаас Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг энэ сарын 16-ны өдрийн 00:00-18:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаажээ.
Р.Хишиг