Улаанбаатар - Дархан чиглэлийн 204,11 км хатуу хучилттай автозамын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан түр хаахаар болжээ.
Тодруулбал, Зам, Тээврийн Хөгжлийн Сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 192 дугаар захирамжаар энэ сарын 17-ны өдрийн 15 цагаас эхлэн тус чиглэлийн төв замыг хаах юм. Иймнэс Орхон аймгаас Улаанбаатар чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ нь Булган аймгийн Дашинчилэн сум, Төв аймгийн Лүн сумаар дайрах хөдөлгөөний зохицуулалт хийгдэхээр болжээ.