Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдлаа.
Тохирлоор тавдугаар сарын 1-нээс 31-ий өдрийн хооронд худалдан авалт хийж, энэ сарын 15-ны 23.59 минутаас өмнө бүртгүүлсэн 27.467.628 баримт хамрагджээ. Энэ удаагийн сугалааны тохиролд 96589469 сугалааны дугаар таарснаас,
50 сая төгрөгийн нэг
10 сая төгрөгийн хоёр
таван сая төгрөгийн 19
Нэг сая төгрөгийн 254
100 мянган төгрөгийн 2434
30 мянган төгрөгийн 24818 баримт тохиролд таарч, нийт 27.528 иргэн азтан боллоо.
Түүнчлэн супер азтаны сугалааны тохирол 46053913 дугаартай таарснаас нэг азтан тодорлоо.
Эх сурвалж: ТЕГ