Манай улсын иргэд өнгөрсөн 2018 онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэдээ Ананд, эмэгтэй хүүхдэдээ Сондор гэсэн нэрийг хамгийн их өгчээ. Сонирхуулахад, 2017 онд эрэгтэй хүүхдэдээ Ананд, Тэмүүлэн, Төгөлдөр гэсэн нэрийг түгээмэл өгч байсан бол 2018 онд гуравт бичигдэж байсан Төгөлдөр нэр Хангай болж өөрчлөгджээ.
Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2018 онд өөрчлөгдөөгүй ч тооны хувьд байр нь солигдсон. Тодруулбал, 2017 онд Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгч байсан бол 2018 онд Сондор нэрийг хамгийн их өгсөн байна.
Харин нийт хүн амын хамгийн түгээмэл нэр Бат-Эрдэнэ, Хулан, Тэмүүлэн, Номин-Эрдэнэ, Билгүүн зэрэг нэрс хэвээр байгаа.
Ц.Баасансүрэн
Шинэ төрсөн хүүхдийн түгээмэл нэр-2017 он
Сэтгэгдэл (2)