Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Төрхүү: Энхтайвны гүүрнээс урагш байрнуудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлсэн

2019-6-18
0
ЖИРГЭХ

 

Нийслэлийн Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.


Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж: Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 14-17-ны өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орно гэсэн мэдээллийг үндэслэн байгууллагуудын хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангуулах, үер болсон тохиолдолд ажиллах хүн хүчний судалгааг гаргах зэрэг холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажилласан. 15-ны өдрийн хүчтэй салхины улмаас замын хайс, хашлага, рекламны самбар нурсан, барилгын гадна пасад, дээвэр ховхорсон, ургаа мод хугарсан зэрэг 16 дуудлага мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу УСУГ, УБЗАА, НОБГ, НМХГ зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллалаа. Байгууллагууд насосоор соруулсан усаа бохирын худаг руу хийж байна

УСУГ-ын дарга Ц.Төрхүү: Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас барилга байшингуудын зоорийн давхарт хөрсний ус маш их хэмжээгээр нэвчсэн. Ялангуяа Энхтайвны гүүрнээс урагш байрнуудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлсэн. Байгууллагууд насосоор соруулсан усаа бохирын худаг руу хийж байна. Энэ нь төв цэвэрлэх байгууламжид ирж буй усны хэмжээг эрс нэмэгдүүлж байна. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд нь арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашид ийм байдлаараа байвал цэвэрлэх байгууламж дээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай.

 

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров: Үерийн усны эрсдэлтэй бүс, үерийн далан дээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буусан айлууд маш их байна. Одоо борооны улирал ирж байна. Энэ айлуудыг нүүлгэн шилжүүлж, арга хэмжээ авахгүй бол хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Үерийн усны аман дээр бууж голдирлыг өөрчилсөн иргэн, ААН хуулийн дагуу хэрхэн арга хэмжээ авч байгаа юм гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас асуумаар байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун: Аливаа эрсдэл гарахад цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагууд нөхцөл байдлын газар дээр ажиллах үүрэгтэй. Үер усны зурваст буугаад байгаа айлуудын хувьд дүүргүүд ажлаа хийх хэрэгтэй. Дүүргийн Засаг дарга нар энэ айлуудад арга хэмжээг нь авч, мэдэгдэл өгч ажлаа хийх хэрэгтэй.

Түүнчлэн Хот байгуулалт хөгжлийн газар зэрэг зөвшөөрөл өгдөг байгууллагууд нь өөрсдөө ажлаа хийх хэрэгтэй байна. Өөрсдөө хууль бус зөвшөөрлүүд олгочихдог, түүнийхээ араас хяналт тавьдаггүй. Чиг үүргийнхээ дагуу холбогдох байгууллагууд анхаарлаа тавьж ажилламаар байна. Мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрөлгүй буусан айлуудыг зохицуулдаг газар биш. Бид зөрчил гаргасан нөхцөлд хариуцлага тооцдог. Адаглаад Газар зохион байгуулалтын албаныхан хаана хаана зөвшөөрөлгүй газруудынхаа судалгаа, жагсаалтыг гараад өгчих хэрэгтэй.

Хот байгуулалт хөгжлийн газар ч мөн зөвшөөрөлгүй баригуудынхаа жагсаалтыг гаргаад өг. Тэгвэл манай байгууллагын зүгээс зөрчлийн хэрэг үүсгээд, шалгах, хариуцлага тооцох боломжтой.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан “Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж, шуурхай ажилла. Болзошгүй үер усны гамшгийн үед учирсан хор уршгийг арилгахад нэгдсэн удирдлагаар хангаж, яаралтай зохицуулалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хийж ажиллах хэрэгтэй.

Ажил үүргээ гүйцэтгээд араас нь тавих хяналт тавих асуудал маш чухал. Үерийн далан, суваг шуудууны бүрэн бүтэн байдлыг хангаж, цэвэрлэгээ үйлчилгээг маш сайн хийж байх хэрэгтэй. Ус их хэмжээгээр тогтсон газрууд болон барилга байгууламжийн суурийн давхарт хуримтлагдсан усыг соруулах, зайлуулахад бүгд уялдаа холбоогоо хангаж, оролцож ажиллах хэрэгтэй” хэмээн уялдаа холбоогоо ханган ажиллахыг Онцгой комиссын гишүүдэд анхаарууллаа.

Г.Алимаа

 
 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    4 цаг 46 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    4 цаг 54 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    5 цаг 11 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    5 цаг 17 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    5 цаг 21 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    6 цаг 35 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    6 цаг 37 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    7 цаг 49 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    7 цаг 52 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    7 цаг 52 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    7 цаг 54 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    10 цаг 20 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    10 цаг 31 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    10 цаг 33 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    10 цаг 40 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    10 цаг 58 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    11 цаг 0 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    11 цаг 7 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    11 цаг 16 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    11 цаг 25 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК