Монголын Балетын холбооноос гадаадын болон монголын өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадвар, тэдний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2017 онд анх санаачлан БНСУ-ын болон Монголын өсвөрийн балетчидтай хамтарсан “Spirit of ballet” гала тоглолтыг амжилттай зохион байгуулж байсан билээ.
Энэ удаа “Spirit of ballet” олон улсын өсвөрийн балетчдын хоёр дахь гала тоглолтыг БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “СОНГОДОГ УРЛАГ-III” хөтөлбөрийн хүрээнд УДБЭТ-тай хамтран зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд ОХУ-ын Буриад улс, БНСУ-ын өсвөрийн балетчид, Монгол Улсын консерватори, Монголын үндэсний балетын сургууль, Селфида, G-river зэрэг балетын студийн өсвөрийн балетчид оролцох юм.