Өнгөрсөн оны байдлаар 970.880 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Энэ сарын 10-ны байдлаар нийслэл болон орон 344.209 тээврийн хэрэгсэлл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 8713 тээврийн хэрэгсэл тэнцээгүй аж.
Тухайлбал, Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр 4828, жолооны механизмаар 2763, гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй 2607, экологийн үзүүлэлтээр 917 тээврийн хэрэгсэл тус тус тэнцээгүй байна. Тэнцээгүй тээврийн хэрэгслүүд нэг сарын хугацаанд гэмтэл, эвдрэлээ засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт орох боломжтой.
Түүнчдэн тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй, орсон боловч стандартын шаардлага хангаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн Стандартын шаардлага хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцвол Автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж байна.