Энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр 21.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр солонгос хоолны ресторанд иргэн А үйлчлүүлж байгаад ширээн дээр тавьсан байсан Iphone Xs Мax загварын гар утсаа хулгайд алдсан дуудлага иржээ.
Хэргийн дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад 17 настай О үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн мөн өдрийн 20.00 цагт Сүхбаатар дүүргийн X хорооны нутаг дэвсгэр III сургуулийн автобусны буудал дээр иргэн О куртикнийхээ гадна талын халаасандаа гар утсаа хийн дуу сонсож яваад алджээ. Уг хэргийг тодорхой оршин суух хаяггүй 28 настай Б үйлдсэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа аж.
Ийм иргэд та бүхэн олон нийтийн газраар үйлчүүлэхдээ сонор сэрэмжээ дээшлүүлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг гэмт халдлагад өртөхөөс сэргийлж шаардлагатай үед цагдаагийн байгууллагыг мэдээллээр хангаж хамтран ажиллахыг уриалж байна.
Эх сурвалж: ЦЕГ