Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын захиргааны шинэ цогцолборыг Шинжлэх ухаан, инноваци, технологийн төв болгох санал гаргалаа

2019-6-28
0
ЖИРГЭХ

Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Улаанбаатар эдийн засгийн форум 2019” арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ барилгыг хүүхэд, залуусын танин мэдэхүй, оюуны чадавхийг хөгжүүлэх, инноваци, технологийн чиглэлээр ашиглах саналтай байгаагаа танилцууллаа. Улаанбаатар хотын суурин хүн амын 63.3 хувийг 35 хүртэлх насныхан эзэлж байгаа учраас хотын Захирагч “Хүн төвтэй хот” бодлогынхоо хүрээнд хүүхэд, залуусыг чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг багаас нь бүтээлч, инженер техникийн сэтгэхүйтэй болгож хөгжүүлэхэд анхаарч байгаа гэдгээ чуулганд оролцогчдод танилцуулсан юм. “Яармагийн шинэ дэд төвд баригдаж буй 68 мянган ам метр талбай бүхий хотын захиргааны шинэ цогцолборыг нийслэлийн Засаг даргын хувьд миний бие хүүхэд, залуустаа зориулахыг хүсэж байна. Төрийн албан хаагчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах нь чухал.

Гэхдээ албан хаагчид нэн тэргүүнд ажлын хариуцлага, чадавхаа дээшлүүлэх нь чухал. Ажлыг үнэхээр чин сэтгэлээсээ хийе, бүтээе гэвэл хаана ч хийх боломжтой. Хотын ажил гэдэг бол бодит амьдрал дунд орж, асуудал шийдэхийг шаарддаг. Иргэд оршин суугчдад тулгамдсан зарим асуудлыг автобусанд буюу “Явуулын байр”-аар газар дээр нь очоод шийдэж болж байна. Тиймээс хотын захиргааны шинэ цогцолборт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид нүүж орж, ажиллах нь нэн тэргүүний шаардлага биш.

Юуны түрүүнд улс орны ирээдүй болсон, их хотын хүн амын дийлэнх олонхыг бүрдүүлж буй хүүхэд, залуусынхаа боловсрол мэдлэг, ур чадвар, инженер техникийн сэтгэхүйг хөгжүүлэх, технологиос хамааралтай ирээдүйн хөгжилтэй хөл нийлүүлэн өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэх зорилгоор ашиглах нь зөв гэж үзэж байна” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан онцлов. Түүнчлэн тэрбээр “Өнөөгийн дэлхий нийтийн боловсролын чиг хандлага нь хувь хүний бүтээлч ур чадварыг хөгжүүлэх, бүхий л салбарт хөрвөх чадамжтай олон талт хөгжлийг хангахад чиглэх болсон. Өндөр технологи, IT-ийн салбарын чадварлаг мэргэжилтнүүд цаашид улам бүр эрэлттэй байх болно. Цаг үеийн энэхүү эрэлт хэрэгцээг бодолцсоны үндсэн дээр уг цогцолборыг үндэсний хэмжээний Инноваци, технологийн төв болгохыг хүсэж байна. Тэнд судалгаа шинжилгээний мэргэжлийн  байгууллагууд төвлөрч үйл ажиллагаа явуулдаг, залуу хойч үеэ дагалдуулан сургаж бэлтгэдэг, гарааны бизнесээ эхлэх гэж буй залуучууд тав тухтай, чөлөөтэй ажилладаг, гэр бүлүүд хүүхэд багачуудтайгаа хамт ирээд, аливаа туршилт судалгаа хийдэг байх боломжийг бүрдүүлнэ” гэхэд чуулганд оролцогчид алга ташин дэмжиж, талархал илэрхийллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.88.146)
    Дараагийн дарга нь өөр зүйлд зориулна. Санаа зоволтгүй. Энэ насаараа УБ дарга хийнэ, хотын төвд байна гэж мөрөөдөж байгаа юм байхдаа.
    2019 оны 06 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    2 цаг 38 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    2 цаг 46 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    3 цаг 2 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    3 цаг 8 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    3 цаг 12 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    4 цаг 27 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    4 цаг 28 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    5 цаг 40 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    5 цаг 43 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    5 цаг 44 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    5 цаг 46 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    8 цаг 12 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    8 цаг 23 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    8 цаг 24 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    8 цаг 32 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    8 цаг 49 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    8 цаг 52 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    8 цаг 58 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    9 цаг 8 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    9 цаг 17 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК