Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Түдгэлзүүлсэн 17 шүүгчийн хөрөнгө

2019-7-03
0
ЖИРГЭХ

АТГ-аас энэ оны хоёрдугаар сард Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хэргээр шалгаж эхэлсэн билээ. Хэрэг прокурорын шатанд шилжих тэр үед “Хэрэг үүсгэх шаардлагагүй, хангалттай нотлох баримтгүй” гэсэн шалтгаанаар буцаагдсан байдаг.

Гэвч эл хэргийг хууль хяналтынхан бүр орхигдуулаагүй, шалгаж байгааг нотолсон нэгэн хэрэг өнгөрсөн сарын 26-нд болсон юм. Тодруулбал Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийг түдгэлзүүлсэн юм. Хэдий Ерөнхийлөгчийн зарлигаар түдгэлзүүлсэн ч дээрх шүүгч нар ажлаа үргэлжлүүлэн "хийсээр" байгаа. Тэгвэл эдгээрийн дунд АТГ-ын мөрдөн шалгах хэлстийн хараанд өртсөн зургаан шүүгчээс гурвынх нь нэр багтсан байна. Нэг ёсондоо үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хардлагад өртсөн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарын нэрс орсон нь анхаарал татна.

 

Тиймээс түдгэлзүүлсэн 17 шүүгчийн хэн, хэр их хэмжээний хөрөнгөтэй бэ гэдгийг АТГ-д мэдүүлсэн ХОМ-ээс танилцуулъя.


 

1. Б.Цолмонбаатар-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч

Тэрбээр 2017 онд 35.7 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 41.3 сая төгрөг өссөн байна. Харин гэр бүлийн орлого нь 15.9 саяас 9.4 сая төгрөг буурсан байна.

Түүнчлэн 249.9 сая төгрөгийн нэг орон сууцтай, 24 сая төгрөгийн Toyota, Crown автомашинтай, 4.5 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол хадгаламж, картын үлдэгдэл нь 10.4 сая төгрөг.

Мөн бусдаас 10 сая төгрөгийн авлагатай бол 171.9 сая төгрөгийн зээлтэй.


 

2. Э.Халиунбаяр-Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүгч

2017 онд өөрийн 38 сая бол 2018 онд 39.2 сая болж өссөн. Харин гэр бүлийнх нь орлого 20.7 саяас 19.4 сая болж буурсан байна.

Нийтийн орон сууц гурав байсан бол хоёр болж цөөрсөн бол хашаа байшин, авто граж тус бүр нэг, нэгээр нэмэгдэж, эдгээрийг 274.8 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн 50 сая төгрөгийн приус-20 автомашин, Лексус-470 автомашинтай. Түүнчлэн 5 сая төгрөгийн хурдан удмын нэг адуутай.

157 сая төгрөгийн зээлтэй.


 

3. Ц.Амарсайхан-Улсын дээд шүүхийн шүүгч;

Тэрбээр 2017 онд 76.9 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 85.5 сая төгрөгийн орлогтой болж өссөн байна. Харин гэр бүлийн орлого 17 саяас 20 сая төгрөг болж мөн л өсжээ.

301.5 сая төгрөгийн үнэтэй хоёр орон сууцтай бол 50 сая төгрөгийн үнэтэй Ланд крузер-100 автомашинтай. 27.8 сая төгрөгийн эзэмшлийн 500 м.кв, өмчлөлийн 425 м.кв, 587 м.кв, 595 мк газартай.

Хадгаламж, картны үлдэгдэл нь 16.7 сая төгрөг бол 55 сая төгрөгийн зээлтэй.


 

4. Б.Сайханцэцэг-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

Түүний жилийн орлого 2017 онд 61.9 сая төгрөг байсан бол 2018 онд 100 сая болж өссөн байна. Тэрбээр 2017 онд 400 сая төгрөгийн үнэтэй хоёр орон сууцтай байсан бол 2018 онд орон сууцгүй гэж мэдүүлсэн бол 170 сая төгрөгийн 2 хашаа, байшинтай болжээ.

Суудлын жижиг тэрэг нь 14 сая төгрөгийн үнэтэй, 30 сая төгрөгийн үнэ бүхий 30 үнээ, 45 сая төгрөгийн эзэмшлийн 700 м.кв, өмчлөлийн 700 м.кв газартай. 74.5 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ.

Мөн 2017 онд 471.8 сая төгрөгийн хадгаламж, картын үлдэгдэлтэй гэсэн бол энэ мөнгөн дүн нь 2018 онд 8.6 сая болж буурсан байна. Бусдаас 21 сая төгрөг зээлсэн гэжээ.


 

5. Д.Цолмон-Улсын дээд шүүхийн шүүгч

Түүний өөрийн орлого 2017 онд 47.3 сая байсан бол 2018 онд 66.3 сая болж өссөн. Гэр бүлийнх нь орлого 2017 онд 17.8 сая төгрөг байсан бол 2018 онд 24.6 сая болж мөн л өссөн байна.

Тэрбээр 435 сая төгрөгийн үнэтэй гурван орон сууц, авто зогсоолтой. 18 сая төгрөгийн үнэтэй суудлын 2 автомашинтай. 23.7 сая төгрөгийн үнэ бүхий хурдан удмын 3 адуу, 57 хонь, 27 ямаа, 4 үнэртэй.

Хадгаламж, картны үлдэгдэл нь 24.9 сая төгрөг, бусдаас 5.9 сая төгрөгийн авлагатай бол 3 патент эзэмшдэг.


 

6. Г.Цагаанцоож-Улсын дээд шүүхийн шүүгч

Түүний өөрийн орлого 2017 онд 63.9 сая байсан бол 2018 онд 65.3 сая төгрөг болж буурсан. Харин гэр бүлийн орлого нь 21.3 саяас 19.9 сая төгрөг болж буурсан байна.

325 сая төгрөгийн үнэтэй 1 орон сууц, 45 сая төгрөгийн Toyota, Highlander автомашинтай. Хадгаламж, картын үлдэгдэл нь 20.8 сая төгрөг, бусдаас 2017 онд 75.5 сая төгрөгийн авлагатай байсан бол 2018 онд 30 сая төгрөгийн авлагатай 130 сая төгрөгийн зээлтэй гэжээ.


 

7. Ж.Оюунтунгалаг-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч

Түүний өөрийн орлого 2017 онд 50 сая байсан бол 2018 онд 59.1 сая төгрөг болж өссөн. Харин гэр бүлийн орлого нь 2017 онд 32.2 сая байсан бол 2018 онд 37.6 сая төгрөг болж мөн л өссөн.

284.9 сая төгрөгийн 2 орон сууц, 1 авто гражтай. 22 сая төгрөгийн RAW-4 автомашинтай. 16 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламж, картын үлдэгдэл нь 88 сая төгрөг бол 110 сая төгрөгийн зээлтэй. 10 патент эзэмшдэг.


 

8. Д.Дэлгэрцэцэг-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

Тэрбээр 2018 онд 48.7 сая, гэр бүл нь 40 сая төгрөгийн орлоготой байжээ. 204.7 сая төгрөгийн 3 орон сууцтай, 50 сая төгрөгийн приус-20, RX 400, Hyundai, Verna accent автомашинтай.

6.5 сая төгрөгийн 1844 м.кв газартай, хадгаламж, картын үлдэгдэл нь 12.3 сая төгрөг, 66 сая төгрөгийн зээлтэй.


 

9. Х.Сонинбаяр-Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн

Тэрбээр 2017 онд 61.3 сая байсан бол 2018 онд 65.2 сая төгрөг болж өссөн бол гэр бүлийн орлого нь 2017 онд 363.6 сая төгрөгөөс 419.1 сая төгрөг болж өсжээ.

Тэрбээр 297 сая төгрөгийн 2 орон сууцтай, 100 сая төгрөгийн үнэ бүхий Land Cruiser 200, Land Cruiser-80 автомашинтай. 20 сая төгрөгийн эзэмшлийн 1058 мк газартай, хадгаламж, картын үлдэгдэл 2.4 сая төгрөг.


 

10. П.Золзаяа-Улсын дээд шүүхийн шүүгч

2017 онд 45 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 58.8 сая төгрөгийн орлоготой болсон байна. Харин гэр бүлийн орлого нь 67.5 сая төгрөгөөс 79 сая болж мөн өсжээ.

Мөн 459 сая төгрөгийн 2 орон сууцтай, 204 сая төгрөгийн Land Cruiser 200 автомашинтай, 2 сая төгрөгийн эзэмшлийн 700 мк газартай, данс, картын үлдэгдэл нь 33 сая, 50 сая төгрөгийн авлага, 223.8 сая төгрөгийн зээлтэй.


 

11. С.Амардэлгэр-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч

2017 онд 35.2 сая байсан бол 2018 онд 37.4 сая, гэр бүлийн орлого нь 2017 онд 22 саяас 2018 онд 31.5 сая төгрөг болж өссөн байна. 304 сая төгрөгийн 1 орон сууц,

38 сая төгрөгийн Prado автомашин, хадгаламж, картын 8.5 сая төгрөг, 204 сая төгрөгийн зээлтэй.


 

12. Т.Энхжаргал-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Тэрбээр 2017 онд 43 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 30.6 сая бол буурсан байна. 167 сая төгрөгийн 2 орон сууцтай, 7.6 сая төгрөгийн 25 хонь, 10 үхэр, 1 адуутай.

Хадгаламж, картын үлдэгдэл нь 3.3 сая төгрөг, 96.4 сая төгрөгийн зээлтэй.


 

13. Б.Нармандах-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

Түүний орлого 2017 онд 154.7 сая байсан бол 2018 онд 70.9 сая төгрөг болж буурчээ. 157.7 сая төгрөгийн 1 орон сууцтай, хадгаламж, картын үлдэгдэл нь 1.5 сая төгрөг, бусдаас 12.5 сая төгрөгийн авлагатай бол 20 сая төгрөгийн зээлтэй.


 

14. С.Төмөрбат-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

2018 онд 41.9 сая төгрөгийн орлоготой байсан бол гэр бүл нь 2017 онд 21.9 төгрөг, 2018 онд 35 сая төгрөгийн орлоготой байжээ.

478.6 сая төгрөгийн 2 орон сууцтай, 30 сая төгрөгийн жийп автомашинтай, хадгаламж, картын үлдэгдэл нь 1.3 сая төгрөг, 91.5 сая төгрөгийн зээлтэй. УИД ХК, “ТРЗ” ХХК, Эрдэнэт Таван толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХК ХК, Авдрын уулын гол овоо Нөхөрлөл зэргээс хувьцаа эзэмшдэг.


 

15. Н.Нарантуяа-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Түүний орлого 2018 онд 52.5 сая байсан бол гэр бүлийн орлого нь 8.8 сая төгрөг.

175.1 сая төгрөгийн 3 орон сууцтай, 5 сая төгрөгийн эзэмшлийн 700 м.кв, өмчлөлийн 500 м.кв газартай. Бусдаас 10 сая төгрөгийн авлагатай бол 70.8 сая төгрөгийн зээлтэй.


 

16. П.Туяат-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Тэрбээр 2018 онд 39.7 сая төгрөгийн орлоготой байсан бол 174.5 сая төгрөгийн 1 орон сууцтай, 14.5 сая төгрөгийн суудлын автомашинтай бол 122 сая төгрөгийн зээлтэй гэжээ.


17. Д.Байгалмаа-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

2017 онд 50.9 сая байсан бол 2018 онд 53.5 сая болж өссөн. Гэр бүлийн орлого нь 47.6 саяас 30 сая болж буурчээ.263 сая төгрөгийн 2 орон сууцтай. 48.5 сая Mercedes Benz, G-300, Prius XW30, Микроавтобус, Жижиг оврын ачааны машинтай.

46.6 сая төгрөгийн тэмээ-2, ямаа-105, хонь-130, адуу-31, үхэр-27тэй. 48.4 сая төгрөгийн эзэмшлийн 700 м.кв, өмчлөлийн 700 м.кв газартай. Бусдаас 2.7 сая төгрөгийн авлагатай. 91.2 сая төгрөгийн зээлтэй. Нэг патент эзэмшдэг. 

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя
Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (46)

  • зочин (202.9.43.140)
    Ер нь ХОМ-оо мэдүүлдэг хүмүүсийг харахад бүгд хадгаламжиндаа өчнөөн мөнгөтэй хэрнээ зээлтэй гэж гараад байх юм. Зээлээ төлөх сэтгэлгүй юм уу эсвэл худлаа юм уу?
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • 123434 (43.228.129.155)
    jijkeen garuudiig ni tudgelzuuleed tomuudiig ni orhicon ium bishvv dee? tomuudiig ni yaahiin?
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Оспанбаатраар овоглосон Батзандан (202.9.43.117)
    Их бүрхэг мэдээлэл байна. Гэр бүлийн жилийн орлого юм уу сарын орлого уу? Жилээр тооцож үзвэл 4 саяын цалинтай хүмүүсийн хувьд бага байна.
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.88.162)
    Энэ бол байдаг л орлоготой, байж болох л хөрөнгөтэй гэж харагдаж байна, гэхдээ энэ бол өөрсдөө АТГ-т гаргаж өгсөн мэдүүлэг нь, хэрэв үнэхээр үндэслэлгүй хөрөнгөжсөн бол мэдүүлээгүй болон "Баярцогт шиг мартсан" хөрөнгүүд нь оффшорт ч юмуу аль нэг газар байгаа л байхдаа.
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (59.153.113.170)
    Нөхөргүй шүүгчийн хадгаламж 200 сая давчихсан, 80 сая алттай, хашаа, байшин 230 сая гэнээ!!! Жилдээ 40 саяын орлоготой шүүгч 420 саяын байртай Ичиж амьдар, авилгач шүүгчдээ
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
    • Хөх чоно
      Гайхмаараа хө ккк
      2019 оны 07 сарын 04
  • Зочин (59.153.112.95)
    1937 онд лам нар баригдаж бсан бол 2019 онд шүүгч нар баригдах нээ
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Хууурамч (157.147.244.207)
    Хоорондоо авцалдахгүй л бна даа. 4 саяын цалинтай хүмүүс шүү дээ. Учиргүй их ххдгамжтай мөртлөө зээлтэй байгаад байхий. Хүн чинь мөнгө байхад зээл авах биш, өрөө төлдөг биз дээ . Зүгээр зээлтэй гэж харагдах гэж авсан зээлүүд юм биш үү
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Атаархал хэн д ч хэрэггүй (202.179.25.75)
    Монголын төрд хонзон авах хонзон санадаг хүн байвал үтэр түргэн зайлуул энэ бол хар дарсан зүйд шү
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (117.111.4.15)
    Tom akul soyombo erdene tsog ider nar n haana bnaa
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Энхээ (192.82.65.129)
    нээх ихээр нь өссөн хөрөнгөтэй шүүгч алга л байна даа. Энэ зэргийн хөрөнгийг бий болгоно шүүдээ. Харин авилгал авсан нь батлагдсан бол тэр шугамаараа хариуцлагаа хүлээх хэрэгтэй гэж бодож байна.
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.212.118.217)
    зээлсэн мөнгөө хэрэглээгүй нуучихсан байгаа байх даа
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Хм (202.126.89.236)
    Шүүгч хүн хөрөнгөтэй, хадгаламждаа хэдэн төгрөгтэй байж болохгүй юу.
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Хм (202.126.89.236)
    Шүүгч хүн хөрөнгөтэй, хадгаламждаа хэдэн төгрөгтэй байж болохгүй юу.
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.43.90)
    Шалгуулахаа мэдээд баахан зээл авсан бололтой энэ бол арьсаа хамгаалсан явдал
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
    • zochin
      yag unen bugd barag JDU shig oiroltsoo dun buhii zeeltei bna. zeeltei hun hadgalamjtai baih tohioldol engiin hund barag l baihgui dee.
      2019 оны 07 сарын 03
  • рина (202.126.89.92)
    Эд нар дээр орон нутгийн шүүгч гэж муухай хуйвалдагч бусдын амьдралаар тоглогч авилгачид байгаа. Цэвэрлэх хэрэгтэй
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (43.228.129.161)
    наад нөхдүүдээ шоронд нь явуул Бямбаа шүүгчийн адилаар боох үхэх байлгүй үхэхдээ хүртэл хүнд гай болж битгий үхээрэй мөрөөрөө үхэж үзээрэй жирийн шударга төрийн албан хаагчийг хэрэгт татаж болохгүй шүү новш нар минь авилгын хараал хүрч байгаа тэр
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • otgoo (202.21.119.122)
    Бузруудын ШУНАЛ дийлдэхгүй юм даа...Үхэхдээ авсандаа чирээд ороорой..Эсвэл шоронд ороод хоолоо авч идээрэй.Хүний нулимс, хувь заяагаар хооллогсод үхээсэй..
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Zochin (122.201.31.172)
    Etsesiin etsest hurungu orlogiin meduuleg gj shal hudalaa gurilddag uymaara ard olniig huuraha boli....
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    шүүгя нарын цалин нь арай төрөөс төрсөн тэрбумтны хэмжээнд аваачмааргүй юмсан
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Орлогоо нуун дарагдуулсан байж болно. (92.207.86.118)
    Яг үнэндээ Монголд цалингийн орлогоосоо бусдыг бол бараг яаж бол яаж л нуун дарагдуулж болно шүү дээ. Баталгаатай мэдээлэл, бодит сурвалжлага алга л байна даа. Хэн нэгэний өгсөн мэдээллийг бичвэр болгож хуулж бичээд оруулсан байгаа нь илт байна.
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • 1234 (202.55.188.44)
    энэ шүүгч нар чинь бүгдээрээ зээлтэй, өрөндөө баригдчихсан юм байна ш дээ, монголд байхгүй өндөр цалинтай биз дээ, хахууль авч өрөө дарах нь зөв хөөрхий, хахуулиа аваад баяжиг л дээ эвий, эвий.
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.122.107)
    Шал худал. Сайн шалгах хэрэгтэй
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • 1234 (202.55.188.44)
    энэ шүүгч нар чинь бүгдээрээ зээлтэй, өрөндөө баригдчихсан юм байна ш дээ, монголд байхгүй өндөр цалинтай биз дээ, хахуулт авч өрөө дарах нь зөв хөөрхий
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.42.231)
    Зээлтэй гэж худлаа бичиж байгаа. Дараагийн авах авилгаа зээлээ төлсөн гээд нуух арга.
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (107.77.70.84)
    За даа нэг маягаар бичсэн хуулан бичлэг шиг юм байна хэн үнэмших юм бэ (ялимгүй тоог нь өөрчилсөн)
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • zichon (103.229.120.216)
    iim yaduu yum chini avliga avahaas yah ve ih l olsdog baih daa handiv tsugluulj ogoh yun bna l daa ard tumen....kkk
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • zochin (203.91.115.253)
    Манай нийгмийн дүр зураг харагдаж байна. Гадуур баригдсан энэ олон орон сууцыг эзэмшигчид бас л ийм орлого өмчтэй бол уу
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.23.84)
    нэг шүүгч 3 сая төгрөгийн цалинтай гэж бодоход 12 сараар үржүүлэхэд жилийн орлого ойролцоогоор 36 сая төгрөг байна. Тэгэхээр гэр бүлийн орлого нэмэгдэхэд дээр нь бас юун компаниудын хувьцаа, ноогдол ашиг вэ
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • zochin (122.201.23.84)
    Хамгийн ядуу нь Туяат байна. Гэр бүлийн орлого гэж байдаггүй юмуу
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Ө (103.9.90.98)
    ШҮҮГЧИД САР АВДАГ 5 САЯ ТӨГРӨГӨӨ ГОЛЖ , БҮР 125 САЯ ТӨГРӨГИЙГ ГОЛ 125.САЯ АМ ДОЛЛАРЫН АСУУДЛАЛД ХОЛБОГДОЖ БАЙНА. АЛАТН ЗАГАСНЫ ҮЛГЭРТ ГАРДАГ ЭМГЭН ШИГ БОЛЧИХЖЭЭ. ЗАРИМ ХЭСЭГ НЬ ШҮҮ. ШУДАРГААР МӨРӨӨРӨӨ ЯВЖ БАЙГАА ШУДАРГА ШҮҮГЧ НАР УУЧЛААРАЙ..
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Ө (103.9.90.98)
    ШҮҮГЧИД САР АВДАГ 5 САЯ ТӨГРӨГӨӨ ГОЛЖ , БҮР 125 САЯ ТӨГРӨГИЙГ ГОЛ 125.САЯ АМ ДОЛЛАРЫН АСУУДЛАЛД ХОЛБОГДОЖ БАЙНА. АЛАТН ЗАГАСНЫ ҮЛГЭРТ ГАРДАГ ЭМГЭН ШИГ БОЛЧИХЖЭЭ. ЗАРИМ ХЭСЭГ НЬ ШҮҮ. ШУДАРГААР МӨРӨӨРӨӨ ЯВЖ БАЙГАА ШУДАРГА ШҮҮГЧ НАР УУЧЛААРАЙ..
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Ө (103.9.90.98)
    ШҮҮГЧИД САР АВДАГ 5 САЯ ТӨГРӨГӨӨ ГОЛЖ , БҮР 125 САЯ ТӨГРӨГИЙГ ГОЛ 125.САЯ АМ ДОЛЛАРЫН АСУУДЛАЛД ХОЛБОГДОЖ БАЙНА. АЛАТН ЗАГАСНЫ ҮЛГЭРТ ГАРДАГ ЭМГЭН ШИГ БОЛЧИХЖЭЭ. ЗАРИМ ХЭСЭГ НЬ ШҮҮ. ШУДАРГААР МӨРӨӨРӨӨ ЯВЖ БАЙГАА ШУДАРГА ШҮҮГЧ НАР УУЧЛААРАЙ..
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Ө (103.9.90.98)
    ШҮҮГЧИД САР АВДАГ 5 САЯ ТӨГРӨГӨӨ ГОЛЖ , БҮР 125 САЯ ТӨГРӨГИЙГ ГОЛ 125.САЯ АМ ДОЛЛАРЫН АСУУДЛАЛД ХОЛБОГДОЖ БАЙНА. АЛАТН ЗАГАСНЫ ҮЛГЭРТ ГАРДАГ ЭМГЭН ШИГ БОЛЧИХЖЭЭ. ЗАРИМ ХЭСЭГ НЬ ШҮҮ. ШУДАРГААР МӨРӨӨРӨӨ ЯВЖ БАЙГАА ШУДАРГА ШҮҮГЧ НАР УУЧЛААРАЙ..
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Ө (103.9.90.98)
    ШҮҮГЧИД САР АВДАГ 5 САЯ ТӨГРӨГӨӨ ГОЛЖ , БҮР 125 САЯ ТӨГРӨГИЙГ ГОЛ 125.САЯ АМ ДОЛЛАРЫН АСУУДЛАЛД ХОЛБОГДОЖ БАЙНА. АЛАТН ЗАГАСНЫ ҮЛГЭРТ ГАРДАГ ЭМГЭН ШИГ БОЛЧИХЖЭЭ. ЗАРИМ ХЭСЭГ НЬ ШҮҮ. ШУДАРГААР МӨРӨӨРӨӨ ЯВЖ БАЙГАА ШУДАРГА ШҮҮГЧ НАР УУЧЛААРАЙ..
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Ө (103.9.90.98)
    ШҮҮГЧИД САР АВДАГ 5 САЯ ТӨГРӨГӨӨ ГОЛЖ , БҮР 125 САЯ ТӨГРӨГИЙГ ГОЛ 125.САЯ АМ ДОЛЛАРЫН АСУУДЛАЛД ХОЛБОГДОЖ БАЙНА. АЛАТН ЗАГАСНЫ ҮЛГЭРТ ГАРДАГ ЭМГЭН ШИГ БОЛЧИХЖЭЭ. ЗАРИМ ХЭСЭГ НЬ ШҮҮ. ШУДАРГААР МӨРӨӨРӨӨ ЯВЖ БАЙГАА ШУДАРГА ШҮҮГЧ НАР УУЧЛААРАЙ..
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    элбэгдоржийн шударга шүүхийн үнэн нүүр царай цухуйж эхэлсэн дээ
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.184.150)
    Би ариухан гээд сошиал дүүрэн орилоод байгаа чинь хэн нь билээ дээ Энэ олигарихуудын
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    АТГазрын хийж байгаа ажил иймэрхүү л байна даа. Авилгын мөнгөө дансаар өөрөө гардаж авна гэж хэзээч байхгүй...Сүлжээгээр дамжуулж өгч авч байгаа даа. ХААН банкнаас жилийн 1 хувийн хүүтэй зээл авдаг улсууд шүү дээ...нээх зээлтэй гэж худлаа өнгөлөн далдалт хийжээ...
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.121.248)
    ямар ч тэнэг хүн өөрийнхаа нэр дээр дансаар авилгын мөнгөө авах вээ тэр тусмаа ШҮҮГЧИД юу боллоо гэж хамаг юмаа ил гаргах вээ бүгдийг хэлбэрийг нь өөрчлөөд өөр хүний нэр дээр хийсэн байгаа шүү дээ. Бас нэг цагаан цаас шиг гэж өөрийгөө тунхаглаад яриад байсан шүүгч бид ямар ч холбоогүй гээд л байсан одоо хардаа бүгд холбоотой л байгаа биздээ.
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • иргэн (103.229.121.248)
    Хүн төрөлөхтний түүхэнл Эмч эмчилгээ хийсэн ажлынхаа үр дүнгээр, багш хүн сурч гарсан шавийнхаа ажлын үр дүнгээр, барилгын инженер барьсан байшингаараа, улс төрчид улс орныг хөгжлийн бодлонын тодорхойлж ард түмний амьдарал гарсан өөрчөлөтөөр ажлаа дүгнүүлж цэгнүүлж явдаг. Гэтэл энэ Шүүхийн ШҮҮГЧИЛ шийдвэрлсэн хэрэгтээ холбогдуулж ШҮҮНЧДИЙГ байцааж шүүж байгаа нь хууль зөрчсөн шээд байх юм. Тэгвэл энэ ШҮҮГЧ нар чухам ямар шалгуур үзүүлэлтээр ажлаа дүгншшлж цэгншшлэх гээд байгаа этгээдүүд вэ? ШҮҮГЧИЙН гаргасан шийдвэрийн үндэслэл нь АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ, ХУЙВАЛДААН, ДУР ЗОРГООР ААШИЛСАН, ХУУЛЬ БУС БАЙВАЛ, би ШҮҮГЧ учир байцаалт өгөхгүй, шалгуулахгүй гээд хээвнэг хэлээд сууж байгаа нь нөгөө үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байна гээд байгаагаа зөрчөөд байгаа юм бишүү. Энэ шүүгч учир хууль бус авилга авсан ч хамаагүй шалгахгүй гэж байгаатай утга нэгэн болж таарч байна.
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.22.153)
    Эд нар зээлтэй байж харагдаач зээлтэй юм бол хурдан төлөөч төрийн нэр барьсан луйварчид Монгол улсын нэр хүндийг уландаа гишгэсэн хүнэнцэрүүд
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
    • Zochin
      Mungu ne bdag bol zeelee tulchih l bailgui dee. Zarim neg uvchtei uruusun huuhedtei. Ehner ne ter huuhduudee haraad gertee bdag. Bairniihaa zeeliig tuluud huuhduudee tejeegeel yavj bn shu dee. Neg ne manai bairand amidardiin. Zugeer l neg ard tumnii dund amidraal manaihaas muu mashin unaal yavj bdag. Bitgii tegeech. Ene dund helmegdsen shuugch nar bj l bgaa.
      2019 оны 07 сарын 03
  • zochin (202.9.43.194)
    Avilgach deerees ni khudalch khun sugnuud...
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • батхүү (202.21.108.227)
    Ийм мэдээлэлд хэн үнэмших вэ
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
    13 цаг 31 мин
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
    15 цаг 25 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 36 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    15 цаг 54 мин
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
    16 цаг 4 мин
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
    Уржигдар 13 цаг 43 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 42 мин
  • А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя
    Уржигдар 10 цаг 26 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 10 цаг 09 мин
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 09 цаг 48 мин
  • Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 41 мин
  • Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
    Уржигдар 09 цаг 25 мин
  • УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
    2026-03-13
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-03-13
  • “Худалдаа, бизнесийн салбарыг онцлох өдөр” арга хэмжээ боллоо
    2026-03-13
  • “Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
    2026-03-13
  • Иракт буй Францын арми руу халдсаны улмаас нэг цэрэг амь үрэгдэж, хэд хэдэн цэрэг шархаджээ
    2026-03-13
  • Дайны улмаас Ормузын хоолой хаагдсан тул Панамын суваг ашиг тусаа хүртэж байна
    2026-03-13
  • Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
    2026-03-13
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
24 баримт
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК