Tөрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс бүх тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчиддээ эмнэлгийн хувцас, орны цагаан хэрэглэл болон өвчтөнийг таних гарын бугуйвчийг тарааж өгдөг боллоо.
Ингэснээр хэвтэн эмчлүүлэх иргэд гэрээсээ ахуйн хэрэглэл авчирах шаардлагагүй болохоос гадна түүгээр дамжуулан халдвар тархах эрсдэл буурах юм байна. Харин гарын бугуйвчийн хувьд өвчтөний бүх мэдээллийг агуулсан бар код агуулсан байх аж. Энэ дагуу эмч нар өвчтөнийг шинжилгээнд явуулах болон бусад үед бар кодоор нь тухайн өвчтөнийг таних технологи юм. Гаднын олон улсад ийм жишиг үйлчилдэг бөгөөд энэ сайн туршлагыг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг ийн хэрэгжүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (2)