Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт буруутгагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн. Тэгвэл тэдгээрт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр эхлэх гэж байна. Яг одоогоор шүүгдэгч нарын өмгөөлөгч нар ирээгүй байна.
Эдгээр иргэдийг 2002 оны Эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргах эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах гэсэн хоёр шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой.
Уг хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нар нэр холбогджээ.
Г.Эрдэнэ